Өдөр бүрийн хоол /2023.04.20/

                                     Би үүдэн дээр зогсоод тогшиж байна

Илчлэл 3:14-22

“Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь дууг минь сонсоод үүдээ нээвэл, Би дотогш түүн уруу орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно.” (20)

  1. Бүлээн итгэгчдэд зай байхгүй (14-18)

        Лаодик дахь чуулганыхан нь өөрсдийгөө сүнслэг болон дэлхийн амьдралд аль алинд нь амжилттай байна гэж бодсон. Лаодик нь улам томорч буй хувцасны бизнес, эмийн үйлдвэрлэл, нүдний тос үйлдвэрлэл зэргээр алдартай  Ази дахь худалдаа, бизнесийн төв байсан. Гэвч тэр газрын ус нь бүлээн, унданд хэрэглэх боломжгүйгээрээ зард гарсан байсан. Есүс амьдралынх нь энэ нөхцөл байдалтай холбон тэднийг зэмлэсэн. Тэд зөвхөн тав тухтай амьдралын төлөө дэлхийтэй тохиролцон амьдарсан. Гэвч Есүс ийм төрлийн буюу бүлээн итгэгчдэд дургүй учир тэднийг бөөлжиж гаргана гэсэн. Хэрэв бид өөртөө найдаж, эсвэл амар хялбар амьдралаар амьдарч байвал Эзэний өмнө өөрийгөө шалгаж үзэх хэрэгтэй. Ийм итгэгчдийг Есүс хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн гэж тодорхойлсон. Бид зөвхөн Есүсийн өгсөн баялгаар дүүрэх хэрэгтэй. Зөвхөн Тэр л бидний нүцгэн байдлыг далдалж, сохор байдлыг эдгээж чадна.

  1. Гэмшиж, үүдээ нээгтүн (19-22)

        Есүс биднийг үнэхээр хайрладаг учраас зэмлэдэг. Есүс бидний зүрх сэтгэлийн хаалгыг тогшин гэмшилд дууддаг. Хэрэв бид Есүст зүрх сэтгэлийн хаалгаа нээж байгаа бол энэ дэлхийд хандсан хаалгуудаа хаах ёстой. Ингэх үед Тэр бидний дотор орж бүхий л бохир байдлаас цэвэрлэн хайр ба баялгаараа бидний амьдралыг дүүргэдэг. Есүстэй хамт хооллох нь Түүнтэй дотно харилцаатай болно гэсэн үг. Энэ нь хэдийгээр бид Түүнийг үгүйсгэсэн ч нөхөрлөлийн харилцаагаа дахин сэргээх амлалт юм.

Залбирал:   Эзэн минь! Миний амьдралын хаалгыг тогшиж байгаад  талархаж байна. Амьдралд минь орж, үүрд хамт байгаач.

        Нэг үг: “Үүдээ нээж Есүсийг оруулагтун!”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.04.19/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.04.21/