Өдөр бүрийн хоол /2023.04.19/

                                                        Нээлттэй үүд

Илчлэл 3:1-13

“Би чиний үйлсийг мэднэ. Харагтун, хэн ч хааж үл чадах нээлттэй үүдийг Би өмнө чинь тавьсан. Юу гэвэл чиний хүч бага ч чи үгийг минь сахисан бөгөөд нэрийг минь үгүйсгээгүй.” (8)

  1. Сэрэгтүн (1-6)

         Сардей дахь чуулганыхан амьд юм шиг харагдавч үнэндээ үхмэл байсан. Тиймээс Эзэн тэдэнд Бурханы ивээлийг санан, үгийг нь дагаснаар гэмшиж, итгэлээ батжуулснаар сэргэг байхыг тушааж байна. Цаг нь болоход Есүс тэдний бодоогүй цагт хулгайч мэт ирнэ. Хэдийгээр тэдний итгэл үхмэл болсон ч Есүсийг хайрласан цэвэр хайраа зүрхэндээ хадгалсан итгэмжит хүмүүс тэдний дунд байсан. Тэдний нэрийг амийн номноос баллахгүй хэмээн Есүс амлаж байна. Тэд цагаан хувцас өмсөн Есүстэй хамт алхах болно. Итгэлээр ариун амьдралаар амьдрагч нь дэлхийг ялах болно.

  1. Нээлттэй үүд (7-13)

        Филаделфи чуулганыхны сүнсний маш хүчтэй тэмцлийг Есүс харсан. Хэдийгээр тэдний хүч бага байсан ч Есүс үр жимсээр дүүрэн сүнслэг ялалтын хаалгыг тэдэнд нээж өгсөн. Сатан үйлчлэлийн хаалгыг хаахыг байнга оролдож байдаг. Бид сул дорой, болимоор санагдаж, сорилтод байнга ордог боловч Эзэний үгийг сахиж, Есүсийн нэрийг үгүйсгэхгүй байвал Тэр бидний төлөө хэн ч үл хааж чадах үүдийг нээж өгөх болно. Тэр биднийг хайрладаг бөгөөд биднийг бүхий л дайснуудын минь өмнө өргөмжилдөг. Тэвчээртэйгээр тэсэхэд Тэр бидэнтэй хамт байхаа амласан бөгөөд мөн Өөрийн хаанчлалдаа биднийг аваачихаар дахин ирнэ гэж амласан.

Залбирал:   Эзэн минь! Хаалттай хаалгыг харж цөхрөх бус нээлттэй хаалгаар алхах итгэлийг өгөөч. Тантай дайсагнадаг энэ дэлхийд Таныг гэрчлэх хүчийг өгөхийг гуйж байна.

        Нэг үг: “Чиний өмнө нээлттэй үүдийг тавьсан”

 

өмнөх нийтлэл2023 оны Матай 10-р номлол (04.16) Эбэ Матай хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2023.04.20/