Өдөр бүрийн хоол /2026.08.17/

Үхэгсдийн орноос намайг гаргаж, намайг амьд үлдээв

Дуулал 30:1-12 (3)

Давид Бурханы нигүүлслийг биеэр амсан ухаарч, “Би Бурханыг өндөрт өргөн магтаж байна” хэмээн талархлын магтаалыг өргөж байна (1). Давид хүнд өвчин эсвэл асар том аюулт нөхцөл байдлын улмаас булш руу (үхэгсдийн орон руу) уруудан одох дөхсөн байв. Тэрээр Бурханд хандан өөрийг нь амьд үлдээж өгөхийг гуйн хашхирч залбирчээ. Тэр үед Бурхан Давидын залбирлыг сонсон, түүнийг эдгээж өгсөн юм (2). Үхлийн аюулаас түүнийг татан гаргасан билээ (3).
Давид энэхүү зовлон зүдгүүрээр дамжуулан ухаарсан зүйл нь Бурханы хилэн ердөө л хоромхон зуурынх, харин Түүний таалал (нигүүлсэл) насан туршийнх байдаг явдал юм. Үдэш нь уутлан уйлавч, өглөө нь удалгүй баяр баясгалан ирдэг гэдгийг ухаарчээ (5). Давид өөрөө Бурханы нигүүлсэлгүйгээр амьдарч чадахгүй ямар сул дорой оршихуй вэ гэдгээ гүнээ ухаарсан байна. Тэрээр урьд өмнө нь өөрийнх нь ажил үйлс бүтэмжтэй байх үед тэрхүү сайн сайхан байдал нь мөнхөд үргэлжлэх мэт “Би хэзээ ч ганхахгүй (хөдлөхгүй)” хэмээн өөртөө туйлын итгэлтэй байж ирсэн (6). Гэвч үхлийн босгон дээр ирэхдээ л тэрээр зовж шаналахаас өөр аргагүй хязгааргүй сул дорой оршихуй гэдгээ мэджээ. Өнөөдрийг хүртэл бүтэмжтэй, сайн сайхан амьдарч ирсэн нь ч өөрийн хүч чадал биш, гагцхүү Эзэний нигүүлсэл байсныг олж мэдсэн юм (7).
Мөн Давид Бурхан өөрт нь амь насыг үлдээж өгсний утга учир нь Бурханыг магтан дуулж, үнэнийг тунхаглахын төлөө гэдгийг ухаарчээ (9). Тэрээр Бурханы таалал төлөвлөгөөний дагуу амьдрахын тулд гэмшиж, өөрт нь дахин амь амьдрал хайрлахыг гуйн даатгасан байна. “ЭЗЭН минь, намайг өршөөж, миний туслагч болооч” (10). Тэр үед Бурхан Давидыг татан гаргаж амьд үлдээснээр түүний гашуудал у уй гашууг нь хувирган бүжиг болгож өгсөн юм. Чандмань (гашуудлын) хувцсыг нь тайлж, баяр баясгалангаар түүнийг бүслүүрлэжээ (11). Иймд Давид дуугүй сууж чадахгүй тул Эзэнд мөнхөд талархлын магтаалыг өргөх болно гэж өчдөг (12).

Амьдралд хэрэгжүүлэх нь: Зовлон зүдгүүрээр дамжуулан юуг ухаардаг вэ?
Нэг үг: Эзэний нигүүлслээр

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.08.15/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.08.18/