Хүч чадлаар намайг бүслүүрлэгч
Дуулал 18:28-50 (32)
Хүн хүч чадалгүй байхдаа өрөвдөлтэй, дорд болдог. Хүч чадалгүй бол өөртөө итгэх итгэл үгүй болно. Хүч чадалгүй бол бодол санаа баргар харанхуй болно. Хүч чадалгүй бол өчүүхэн жижиг зүйлд ч шархалж, ойр ойрхон уурлаж хилэгнэдэг. Хүч чадалгүй бол хохирогчийн сэтгэлгээнд шаналдаг. Хүч чадалгүй бол төөрөг тавилангийн бодолд автаж, ялагдсан амьдралаар амьдардаг байна. Дуулал 18-р бүлгийн сэдвийг ганц үгээр хураангуйлбал “Хүч чадал” юм. Давид 1-р ишлэлд “Миний хүч чадал болох ЭЗЭН минь, би Танд хайртай” хэмээн өчсөн билээ. ЭЗЭН Давидын хүч чадал болох үед тэрээр дайснуудаас авралыг авсан (2-27). Үүгээр ч зогсохгүй ЭЗЭН Давидын хүч чадал болох үед тэрээр ялалтын амьдралаар амьдрах болсон юм (28-45).
Нэгдүгээрт, тэрээр гэрэлтсэн амьдралаар амьдрах болсон (28). Хоёрдугаарт, хязгаар хэрээс давсан амьдралаар амьдрах болсон (29). Гуравдугаарт, эрхэм дээд амьдралаар амьдрах болсон (30-33). Дөрөвдүгээрт, дайсныг цохин устгах амьдралаар амьдрах болсон (34-45). Давид ийнхүү өөрт нь хүч чадлыг өгч, ерөөлтэй амьдрал руу хөтөлсөн амьд Бурхан, өөрийнх нь Хад болох Бурхан, өөрийнх нь Аврал болох Бурханыг магтан өндөрт өргөж байна (46-50). Бурхан бидний хүч чадал болох үед Давид шиг үзэсгэлэнтэй сайхан амьдралаар амьдрах болно. “Намайг хүч чадлаар бүслүүрлэн, миний замыг төгс болгогч нь энэ Бурхан мөн. Тэр миний хөлийг согооны хөл шиг болгож, намайг өндөрлөг газарт минь зогсоодог.” (31, 32)
Амьдралд хэрэгжүүлэх нь: Хэрхэн үзэсгэлэнтэй сайхан амьдралаар амьдарч чадах вэ?
Нэг үг: Бурхан намайг хүч чадлаар бүслүүрлэвэл