2026 оны Гэтлэл 11-р номлол (08.02) Ж. Мөнхтулга хн

Өдөр бүрийн хоол өгсөн Бурхан
Гэтлэл 15:22-16:36
Гол эшлэл 16:4
“ЭЗЭН, Мосед –Үзэгтүн, Би та нарт тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч, өдөр бүр хонгийнхоо хэрэгцээгээр цуглуулна. Тийнхүү тэд Миний хууль дотор алхах нуу, үгүй юү гэдгийг Би сорих болно.”
Өнгөрсөн хичээлээр бид Улаан тэнгисийг гаталсан Израильчуудын тухай сурсан. Израильчууд зам мухардан үхэхээс өөр арга үгүй болсон тэр л үедээ Бурханы тусламжийг аван Бурхандаа бүрэн дүүрэн талархаж итгэсэн юм. Гэсэн ч тэдний цөлийн амьдрал нь дөнгөж эхлэж байсан. Энэ цөлийн зам бол дардан зам биш. Цөл нь хэчнээн хүнд байсан ч тэднийг удирдан дагуулж буй Бурхан бол цөлөөс хавьгүй илүү хүчирхэг, төгс хүчит  Нэгэн билээ. Эндээс харвал цөл бол амийн ЭЗЭН болсон Бурхан-ыг хамгийн гүн гүнзгий мэдэрч, Түүнтэй уулзах, түүнийг таньж мэдэх газар болох юм.
Израиль ард түмэн Синай ууланд хүрэхээсээ өмнө болон тэндээс явсны дараа нийт долоон цөлөөр дамжин өнгөрсөн байдаг. Үүнд Шур, Син, Етам, Синай, Паран, Зин, Кадешийн цөлүүд юм.
Синайд хүрэх хүртэл Израилийн ард түмэн дөрвөн газарт Бурхан хэн болохыг тодорхой үйл явдалуудаар суралцсан. Тэдгээр нь Мара (Гэтлэл 15:22–26), Елим (15:27), Синийн цөл (16-р бүлэг), мөн Рефидим (17-р бүлэг) юм.
Тэгвэл өнөөдөр бидний үзэх зарлиг тэдгээр цөлүүдийн хоёр  нь болох Шурын цөл, Синий цөлд болсон үйл явдлуудыг өгүүлэх юм. (14:22-16:36). Тэнд Израилийн ард түмэн цангаж, өлссөн тухай гардаг. Ер нь хүний идэж, уух асуудал нь амь ба үхэлтэй шууд холбоотой байдаг тул хүмүүс энэ тал дээр ихээхэн эмзэг байдаг. Идэж уух асуудал нь Египетэд үзсэн арван гай гамшиг, эсвэл Улаан тэнгис хуваагдсан гайхамшигтай харьцуулахад өчүүхэн мэт санагдаж болох юм. Гэвч үнэндээ идэж, уух нь хүний үндсэн хэрэгцээ учир, Улаан тэнгисийг хуваасан үйл явдлаас илүү бодит байж, хүн бүрийн амьдралд хүчтэй нөлөөтэй байдаг.
Тэгвэл Цөлд Бурхан Израилийг цангаж, өлсгөж буй асууудлаар дамжуулан дасгалжуулан Израилийн ард түмэн Өөрийнх нь талаар юуг ойлгоосой гэж хүссэн талаар энэ цагт сайтар суралцаж чадахыг хүсэн гуйж байна.
1. Эдгээгч Эзэн. (15:22-27)
Улаан тэнгисийг гаталсны дараа Израилийн ард түмэн Шурын цөлд орж, гурав хоног явсан боловч ус олоогүй. Энэ хугацаанд тэдний авч явсан ус нь дууссан. Энэ бол үнэхээр хүнд үе байлаа. Хөгшчүүл, эмэгтэйчүүд,  хүүхдүүд гээд нийт 2 сая гаруй хүн цаашлаад, тоолшгүй олон мал сүрэг цөлөөр явж байсан тул их хэмжээний ус хэрэгтэй болох нь зайлшгүй.
22,23-р эшлэл хамт уншицгаая Мосе израильчуудыг удирдаж, тэд Улаан тэнгисээс Шурын цөл уруу оров. Тэд цөлөөр гурван өдөр явсан бөгөөд ус олсонгүй. 23 Марад ирээд тэд Марагийн усыг ууж чадсангүй. Учир нь ус шорвог байв. Тийм учраас энэ газар Мара гэж нэрлэгджээ. Энд гарч буй “шорвог” буюу гашуун гэдэг үг нь еврей хэлээр ъмараъ (מָרָה) юм. Египетэд Фараон Израилийн ард түмний амьдралыг хүнд хөдөлмөрөөр гашуун болгосон гэж гардаг бөгөөд тэнд хэрэглэсэн ъгашуун ъ гэсэн үгтэй ижил. (Гэтлэл 1:14).
Израильчууд Египетээс гарсан шөнө ъгашуун өвсъ идэж байсан. Шурын цөлд амссан гашуун ус нь Египетэд амссан гашуун, зовлонт амьдралыг санагдуулах бөгөөд, Египетийн гашуун зовлонт амьдралаас Бурханы гайхамшиг ба ивээлээр чөлөөсөн Бурханыг санасан бол, тэд гомдлох шаардлаггүй байсан. Гэвч тэд Египетийн гашуун зовлонгоос чөлөөсөн Бурханы санахаас илүү, Мосегийн эсрэг гомдолосон. Израйлчууд бэрхшээл тохиолдох бүрт Мосе болон Бурханыг буруутган гомдолдог байжээ. Учир нь Мосе болон Бурханы удирдлага байгаагүй бол энэ хэцүү цөлийн замаар бэрхшээлтэй нүүр тулахгүй байсан гэж боддог. Үнэндээ тэдний ингэж бодох нь зөв байсан. Хүн ер нь юуч хийхгүй байвал ямарч буруу эсвэл зөв зүйл хийхгүй байх болно. Гэвч Бурханы ард түмэн болохын тулд хүн бүр энэ цөлийн замыг туулах нь зайлшгүй юм. Хичээл хийхгүйгээр амжилттай сургуулиа төгсдөг, ажил хийхгүйгээр цалин авдаг хүн энэ дэлхийд байна уу? мэдээж үгүй тэгвэл Израйлчууд хэцүү бэрх замыг даван туулсанаараа Бурхан ард түмэн болох учиртай байжээ. Итгэлийн замаар алхаж байгаа хүн бүр үүнийг мэддэг гэж би хувьдаа боддог. Израйлчуудч мөн мэдэж байсан, гэсэнч тэд гомдлон гонгинолдож байгаа нь тэрслүү, дуулгаваргүй айлын эрх хүүхэд шиг зан гаргаж байгааг харж болно.
25-г үзээрэй Мосе Бурханд хандан хашхирч залбирахад Бурхан түүнд нэгэн мод үзүүлжээ. Мосе тэр модыг усанд хаяхад гашуун ус амттай ус болов. Бурханы ажил нь бидний төсөөлөлөөс давсан байдаг ч яг үнэндээ нэг хүний итгэлтэй байдалаар дамжин бүх үндэстнийг ерөөн өгдөг юм. Та өөрийгөө ганцаараа юу ч хийж чадахгүй сул доройгоор мэдэрж байж болох юм. Гэхдээ Бурхан таны өчүүхэн итгэлээр дамжуулан таны амьдралыг эргэн тойронд чинь алдраа харуулан хамгийн сайнаар удирдаж өгөх болно.
Энэ үйл явдлын дараа Бурхан яг тэр газар Израилийн ард түмэнд хууль, тогтоол өгч, тэднийг сорьсон юм. Бурхан эхлээд дүрэм журам өгдөг Нэгэн биш. Харин эхлээд Өөрийн нигүүлслийг амсуулж, дараа нь дүрэм журмаа өгдөг. Ингэснээр хүмүүс айдас, хүч, албадлагаар бус, харин нигүүлслийн үндсэн дээр, сайн дураараа Бурханыг дуулгавартай дагаасай хэмээн хүсдэг учираас юм. Израилийн ард түмэн Египетийн боолчлол дор байхдаа, Бурханыг мэдэхгүй, Бурханы тогтоосон дэг журмыг дагадаггүй хүмүүс байсан. Тиймээс тэд Египетийн дор бүрэн гашуун зовлонг эдэлдэг амьдрал байсан.
Харин одоо Бурхан Өөрийн ард түмэнд Бурханыг дуулгавартай даган амьдардаг амьдрал нь ямар хайр ивээлтэй болохыг заан өгөх гэж байна. Хайр ивээлийг эдлэж амьдрах тэр амьдрал асар холын ирээдүй биш харин хамгийн ойр байдаг. Энэ нь ЭЗЭНий үгийг анхааралтай сонсож, Түүнд дуулгавартай байж, Түүний тушаалуудыг сахиж, бүх тогтоолыг нь биелүүлэхэд эдлэж чадах боломжтой юм.
26-р эшлэлийг үзээрэй! “-Хэрэв та нар ЭЗЭН Бурханынхаа дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, бүх зарлигийг нь сахивал Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь та нар дээр буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би та нарыг эдгээгч билээ” Бурхан Марад Израилийн ард түмэнд Өөрийгөө ъ эдгээдэг ЭЗЭНъ гэдгийг илчилсэн. Бурхан Өөрийнхөө үгийг анхааралтай сонсож, дуулгавартай дагавал Египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь буулгахгүй гэж амласан. Египетчүүд идээт яр, тахал зэрэг гамшигт нэрвэгдэж байхад, Израилийн ард түмэн хамгаалагдан тэдгээр өвчин тусаагүй энэ бол тухайн үедээ гайхамшигтай ивээлтэй үйл явдал байсан. Харин одоо тэд Бурханы энэ ивээлийг эдлэж амьдрах гэвэл Бурханы тэдэнд өгч буй хууль, тогтоолыг сахивал Египетийн өндөр хөгжилтэй ард түмэн ч эдлэж чадаагүй эрүүл амьдралыг эдлэх болно гэсэн үг юм. Учир нь ЭЗЭН Өөрөө Израилийн ард түмнийг эмчлэх эмч нь болох учираас юм.
Бид эндээс эрүүл саруул амьдрах нууц аргыг сурч болно. Хүмүүс биендээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, янз бүрийн дасгалуудыг хийснээр эрүүл амьдарч чадна гэж боддог. Мэдээж эдгээрийг хийж, дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд тустай. Гэвч үнэндээ Египетчүүдийг тахал өчнөөр цохих үед хамгаалагдсан Израильчуулын түүхийг харвал, Бурхан биднийг өвчин тахлаас хамгаалж, тусгааралдаг бөгөөд эрүүл амьдрах гол үндэс нь Бурхан юм гэдгийг мэдэж болно. Энэ нь дээр дурьдсан нууц арга билээ.
Өвчин бол аль ч цаг үед, аль ч нийгэм улс оронд хэцүү том асуудалын нэг байсан. Улс орнууд хөгжиж хөгжингүй болсон ч эрүүл мэндийн асуудал хүн бүрт байсаар л байна. Тэгвэл цөлөөр явж байгаа Израйлчуудын хувьд эрүүл өвчингүй байх нь ил хэлээгүйч хамгийн том асуудал болох нь тодорхой.
Одоо үед өвчний асуудал зөвхөн хөгшчүүдийн асуудал биш болсон. Залуу чийрэг хүмүүс хүртэл янз бүрийн хавдар ба архаг өвчнөөр амиа алдах тохиолдол олширсон. Махбодийн өвчнөөс гадна сэтгэл сүнсээр мөн өвчилсөн хүмүүс ч олон болсон. Хүн махбодь төдийгүй, сэтгэл, сүнсээр эрүүл байснаараа жинхэнэ аз жаргалтай, амар тайван амьдралыг эдлэн амьдардаг. Бид ч Эзэн Бурханаа зүрхнээсээ хайрлан Түүний бүх тушаалын дагуу амьдрахад тэр бидний өвчилсөн махбодь төдийгүй сэтгэл сүнсийг хүртэл эдгээнэ. Энэ бүгдээс харвал хүн ямар ч өвчин зовлонтой байсан Бурханы үг болох библийг анхааралтай уншин тунгааж тушаалд дуулгавартай байвал. Махбод хийгээд бүх өвчин зовлонгоос хамгаалагдах болно гэсэн үг юм. Нэг талыг барьсан мэт боловч библи бидэнд өвчин зовлонгийн үед хамгаалагдаж байсан олон олон гэрчлэлийг хуваалцдаг билээ.
15:27-г үзээрэй! Тэд Марагаас хөдөлж Елимд ирэхэд тэнд арван хоёр усны булаг, далан далдуу мод байлаа. Тэнд ус элбэг дэлбэг байсан нь харагдана.
Хэрэв тэд жаахан л илүү тэвчиж, Бурхан итгэж хүлээсэн бол Елимд хүрээд цангаагаа бүрэн тайлах боломжтой байсан. Бурханд итгэдэг хүний шийдвэр бол бат итгэлтэйгээр Бурхан өөрийнх нь төлөө бүгдийг биелүүлж өгнө хамгаалж өгнө гэдэгт итгэх явдал юм. Өнөөдөр өөрийн байр суурийн талаар бодож үзээрэй асуудал тулгарах үед, өвчин зовлонгийн үед та Бурханд хандан залбирч Түүний удирдлагыг өөрийн амьдралдаа нэн тэргүүнд тавьж чадаж байна уу? Хэрэв чадаагүй бол одооноос эхлэн Бурханыг нэгдүгээрт тавьж чадахыг хүсэн гуйж байна.
2. Өдөр бүрийн хоол өгсөн Бурхан (16:1-36)
Зарлигийн 1,2р зүйлийг үзээрэй. Израилийн ард түмэн Шурын цөлөөс хөдөлж, Елим ба Синайн хооронд орших Синий цөлд ирэв. Гэвч энэ үед нэг зүйл болсон. Тэд ъбүх чуулган өлсөж үхэх гэж байнаъ гэж хэлсэн. Израйл ард түмэн олон хоног цөлөөр явсан тул ядарч туйлдсан дээрээс нь тэд үнэнхээр их өлсөж байсан. Хүн өлсвөл хоолноос өөр зүйл бодож чадахгүй болдог. Учир нь хоолны асуудал махбодьтой хүний хамгийн чухал асуудал бөгөөд үндсэн хэрэгцээ юм.
3-р эшлэлийг үзээрэй! “Израилын хөвгүүд тэдэнд—Бид Египетийн нутагт махтай тогооны хажууд сууж, цадталаа талх иддэг байхдаа ЭЗЭНий мутарт алагдсан бол дээр байж. Та нар чуулганыг бүхэлд нь өлсгөлөнгөөр алах гэж биднийг энэ цөлд авчирлаа гэв.”
Хүн хэцүү үедээ, асуудал бэрхшээлийн өмнө тулгархад жинхэнэ дүр төрх нь илчлэгдэж байдаг тул хэн нь хэн бэ зүрх сэтгэлдээ юу тээж байгааг нь мэдэх боломжтой юм. Израйлчуудын гомдолсон сэтгэлийг харвал тэдний дотоод сэтгэл сайн харагдаж байна.
Хүн Бурханы тусламжийг хүлээн аван, анх Бурханыг өөрийн аврагч хэмээн хүлээн авах үедээ үргэлж ийм халуун дулаан байж ямарч хэцүү зүйл тохиолдсонч Бурхантай хамт амьдарна гэж шийддэг. Гэсэн ч ихэнх хүмүүсийн хувьд амьдралд нь тохиолдох том жижиг олон асуудалаас болоод олон хүмүүс өөрийн гаргасан шийдвэрт эргэлзэх болдог. ӨХ: зүрх сэтгэлдээ шийдээгүйл бол Бурханы замаар алхах нь маш хэцүү нарийн зам юм. Яг үүн шиг тухайн үеийн Израйлчууд Бурханы 10 гамшиг улаан тэнгисийг хуваасан гайхамшигийг харан Бурханы ард түмэн болж амьдрахыг хүссэн. Гэсэн ч идэх хоол, уух усны асуудал тохиолдох үед эргэлзэн Бурхан болон Мосе-д гомдолон эргэлзэн итгэлээ орхиход бэлэн болсон. Учир нь тэд Бурханыг өөрсдийн зүрх сэтгэлдээ бүрэн дүүрэн хүлээн аваагүй байсан учираас юм. Энэ бүгдээс харвал тэд Бурханы ард түмэн болон өөрчлөгднө гэвэл нэг бол үхэж дуусах, нөгөө бол маш их дасгал авах хэрэгтэй байсан. Бид түүхийг мэдэх тул Израйлчуудыг удирдсан Бурханы удирдлагыг санаж байгаа. Энэ цагт хүн бүр өөрийн зүрх сэтгэлийг анхааран харвал өөртэй үнэнч байж цаг үргэлж Бурханы талд шийдвэр гарган амьдрч чаддаг хүмүүсээр өсөж чадахыг хүсэн гуйж байна.
Бурхан улаан тэнгисийг гаталсан үйл явдлаар дамжуулан, Фараон дахин тэднийг хэзээ ч боолчилж, чадахгүй болсон гэдгийг ухааруулахыг хүссэн бодит тусламжийг үзүүлэн Египтчүүдийг тэнгист живүүлэн устгасан. Гэвч тэд ухааран харж чадаагүй юм. Түүнчлэн Мосе, Аарон хоёр бүх чуулганыг өлсгөж үхүүлэхийн тулд тэднийг цөлд авчирсан хэмээн буруутгав. Бодитоор Израйлчуудыг боолчлох хүн байхгүй байсан ч тэд зүрх сэтгэлийнхээ гүнд боолчлогдсон хэвээрээл байна. Хүн олон жилийн хугацаанд хийж ирсэн зүйлсээ өөрчлөн шинэ орчинд орон амьдрах нь хэцүү байдаг. Гэхдээ  өөрт тустай гэвэл хичээнгүйлэн өөрийгөө үгйүсгэн өөрчлөгдөх хэрэгтэй. Израйлчууд энэ үнэнг мэдэж байсан ч дуулгавартай даган Бурханаар удирдуулах нь нэгл сул дорой мэт мэдрэмж төрүүлсэн байх гэхдээ улаан буудайн үр газарт унаад үхэхгүй бол ургаж чадахгүйтэй адил бид өөрчлөгдөх ёстой олон олон гэмийн сэтгэл байгаа энэ бүгд үхэж байж л хүн Бурханд найдаж түшиглэж чадах юм. Бид өөрчилөгдөх ёстой гэж мэдрэгдэж байгаа нь гомдлох сэтгэлтэй холбоотой байдаг. Хэрэв таньд гомдлох сэтгэл байгаа бол өөрчлөгдөх ёстой зан чанар үзэл бодол гэм байна гэж ойлгоход нэг их зөрөхгүй байх.
6–12-р ишлэлд гарч буй үйл явдалыг харвал ЭЗЭН Мосетой ярьж, Мосе ба Аарон Израильчуудад ярьж, дараа нь Мосе дахин ард түмэнтэй, Ааронтой ярилцаж, эцэст нь ЭЗЭН дахин Мосетой ярьдаг байсан. Энэ үед Бурхан Израилийн ард түмний гомдлыг сонссон гэсэнээ илэрхийлсэн нь дөрвөн удаа давтагддан гарсан. (7, 8, 9, 12-р ишлэлүүд).
Эндээс харвал Бурхан ъгомдоллохъ асуудлыг маш чухал зүйл болгон авч үзэж байна. Өмнө нь тэд цангах үедээ гомдоллож байсан бол одоо идэх хоолны төлөө гомдолсон. Тэд сайн гомдолсоор л байвал асуудал шийдэгдэх боломжтой гэсэн гэмийг тээсэн. Гэтэл тэд маш аюултай гэм үйлдэж байгаагаа мэдээгүй юм.  Гаднаас нь харахад тэд Мосе, Аарон хоёрын эсрэг гомдоллож байгаа мэт -боловч үнэндээ Бурханы эсрэг гомдоллож байсан юм. Гомдол гэдэг нь итгэл эвдэрч, ан цав гарсан байдлыг илэрхийлдэг. Тэгвэл Израйл ард түмэн өлсгөлөнгийн улмаас Бурханд итгэж чадахаа больжээ.
Амьдралд жижиг зүйл мэт байсан ч идэх, уух асуудал нь итгэлийн амьдралыг Бурхан хүн хоорондох харилцааг сүйтгэж болдог бодит жишээ болж байна. Мөн Израильчуудын Бурханд итгэх итгэл үнэндээ ямар сул байсныг ч илчилж өгсөн юм. Тэд Бурханаас эмээдэг гэж хэлж байсан. Гэвч бэрхшээл тулгарахад тэрхүү эмээлт нь гомдол болон хувирчээ. Бурхан тэднийг идэх юмгүй байсан ч гомдолдоггүй, харин эцсээ хүртэл Өөрт нь итгэдэг хүмүүс болгохыг хүссэн. Энэ цагт бид ч мөн Бурханы өмнө үргэлж гомдлож байгаа юм биш биз энэ цагт сайтар бодон гэмшиж чаддаг хүмүүс болон өөрчлөгдхөд туслаач. Цаашлаад бид нийгэмд бодитоор тулгарч буй асуудал, хүн хоорондын харилцааны үл ойлголцолууд гээд олон зүйлд шүүмжлэлтэй ханддаг байж болох ч эцэстээ энэ бүгд нь Бурханы эсрэг гомдлох сэтгэл болж байгаа бол Бурханд даатган орхиж Бурханы удирдлагад даатгаж сурахыг хүсэн гуйж байна.
4-р эшлэлийг үзээрэй! “ЭЗЭН, Мосед –Үзэгтүн, Би та нарт тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч, өдөр бүр хонгийнхоо хэрэгцээгээр цуглуулна. Тийнхүү тэд Миний хууль дотор алхах нуу, үгүй юү гэдгийг Би сорих болно.”
Бурхан ард түмний гомдлыг сонсоод тэр даруй тэдэнд зориулан тэнгэрээс талх буулгана гэж айлдав. Тэд өдөр бүр гарч, зөвхөн тухайн өдрийн хэрэгцээний хэмжээгээр цуглуулах ёстой байв.
Бурханы айлдсан ёсоор орой нь бөднө шувууд ирж хуаранг бүрхэв. Өглөө шүүдэр хатахад газрын гадаргуу дээр хяруу шиг нарийн жижиг зүйлс харагдав. Израилийн ард түмэн энэ юу болохыг мэдээгүй тул бие биедээ,
ъЭнэ юу вэ?ъ (ман ху, מָן הוּא) гэж асуув. Үүнээс хойш тэд үүнийг ъманнаъ (ман, מָן) гэж нэрлэх болжээ.
Манна нь цоорын үр мэт учир янз бүрийн аргаар жигнэж чанаж идэж болдог байв. Мөн амт нь зөгийн балтай өрмөнцөр мэт учир амттай бөгөөд тэжээллэг. Манна нь цөлд идэж болох хамгийн тохиромжтой хоол байв. Мөн хуарангийн эргэн тойронд буудаг учир хэн ч хол явахгүйгээр ойр хавиасаа түүж болохоор байсан. Бурхан ийнхүү бороогүй, өвс ногоогүй хуурай цөл газарт Өөрийн ард түмнийхээ хоолны асуудлыг бодитоор шийдэж өгсөн.
Үүнээс хойш тэд тэнгэрээс ирсэн хоолоор амьдрах болно. Тэдний хоол хүнс энэ дэлхийгээс бус, тэнгэрээс ирэх болно. Ингэснээр тэднийг тэжээдэг, хангадаг, хоололдог Нэгэн бол Бурхан мөн гэдгийг тодорхой мэдэх байлаа. Бурхан маннаг хэдхэн хоног л өгөөд зогсоогүй юм. Харин Израйлчуудыг цөлд амьдрах бүхийл хугацаанд нь Канаан нутагт хүрэх хүртэл 40 жилийн турш өдөр бүр шүүдэр мэт оруулж өгсөн. (35) Бурхан 40 жилийн турш 2 сая хүнийг өдөр бүр хооллож хэрэгцээг нь хангасан нь үнэхээр гайхамшиг юм. Энэ талаар Дэд хууль 8:4-г үзвэл “Тэд 40 жилийн турш өмссөн хувцас элэгдээгүй. Хөл цэврүүтээгүй. Бурхан бүх зүйлээр хангасан юм”.
Бурхан энэ бүх ивээлийг дүүрэн хальтал өгсөнөөр амийнх нь эх сурвалж тэнгэрт байдгийг өөрийн ард түмэнд ойлгуулахыг хүссэн. Хүн идэж уун өдөр тутамдаа энгийн зүйл мэт хийж байдаг бүх зүйл нь яг үнэндээ Бурханы нигүүлсэл юм гэдгийг энэ цагт бид сурч чадахыг хүсэн гуйж байна.
Израйлчуудын хувьд арван гамшигийг харж, улаан тэнгисийг хуваахыг үзсэнээр Бурханы гайхамшиг дуусаагүй юм. Тэд Бурханы ард түмэн болсон тул  өдөр бүрийн амьдрал нь өөрөө Бурханы гайхамшиг гэдгийг ойлгоход суралцсан. Ингэж ойлгосны улмаас тэдний амьдрал илүү утга учиртай зорилогтой болж Бурханы хүсэл юу болохыг ухаарч өдөр бүр итгэлийн дотор шаргуу тэмцдэг амьдрал болж өөрчлөгдөх юм. Бурхан Ааваа энэ цагт бид бүхэнд өдөр бүр ивээл нигүүслэлээ харамгүй өгдөгт талархаж байна. Бид ч тухайн үеийн Израйлчууд шиг өөрчлөгдөн Бурханы ивээлийг дүүрэн эдэлдэг хүмүүсээр амьдарч чадахыг хүсэн ерөөж байна
Бурхан зөвхөн хоол өгөөд зогсоогүй. Тэрээр Мосегоор дамжуулан хоолоо хэрхэн хураахыг зааж өгсөн.
Хүн бүр өөрийн идэх хэрэгцээний хэмжээгээр, өөрөөр хэлбэл майхан дахь хүмүүсийнхээ тоогоор нэг хүнд нэг омер (ойролцоогоор 2.2 литр) хэмжээгээр цуглуулах ёстой байв. Илүү ч биш, дутуу ч биш. Өдөр бүрийн хэмжээгээр хоолыг хураалгахыг тушаасан нь тэднийг тэр өдрийн ивээлд ханан шунахайралгүй талархалтай амьдрахыг хүссэн. Мөн маргаашийн төлөө ч санаа зоволгүй, маргаашийг хангах Бурханд итгэн амьдрахыг хүссэн.
Ингэснээр Бурхан хоол цуглуулах ажлыг амьд үлдэхийн төлөөх хөдөлмөр биш, харин Түүний үгэнд дуулгавартай байснаар хүлээн авдаг нигүүлсэл болгосон. Тэд хөдөлмөрөөр бус, харин Бурханы үгэнд дуулгавартай байснаар амьдрах болсон юм. Тэдний идэх, амьдрах хэв маяг бүхэлдээ өөрчлөгджээ.
Хүмүүс бид идэхийн тулд амьдардаг уу? Эсвэл амьдрахын тулд иддэггүй гэх өрөөсгөл ойлголтонд хүлэгдэн амьдардаг. Яг үнэндээ Бурхан бидэнд юу идэх вэ? Юу өмсөх вэ гэдэгт бус харин Бурханыг таньж мэдсэнээр энэ дэлхийн биш Бурханы хаанчлалд амьдруулахыг хүсдэг юм. Энэ дэлхийн бүх зүйл нь эцэстээ үхлээр л дуусна. Харин Бурханы хаанчлалын төлөө амьдрах нь мөнх амь юм. Энэ талаар (Матай 6:25, 33) зүйлүүд дээр тодорхой заан өгсөн байна.
ъАмийнхаа төлөө юу идэж, юу уухаа бүү санаа зов… Харин эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг эрэлхийл. Тэгвэл энэ бүхэн та нарт нэмэгдэн өгөгдөнө.ъ
Бурхан израйлчуудыг өдөр бүр мана-г хураах дасгалаар дамжуулан Бурханы үгийг дуулгавартай дагадаг ард түмнээр төлөвшүүлэхийг хүссэн. Дэд хууль 8:2-3-г үзвэл Бурхан яагаад тэдэнд өдөр бүрийн хоолыг л өгч дасгалжуулсныг мэдэж болно. “Эзэн Бурхан чинь чамайг энэ 40 жилийн турш цөлд удирдсан бүхий л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг тухайлбал тушаалыг нь дагах эсэхийг чинь мэдэхийн тулд мөн чамайг номхтгож шалгаж сорихын тулд байсан юм. Хүн зөвхөн талхаар бус харин Эзэний амнаас гарах үг бүрээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд тэрээр чамайг номхтгон, чамайг өсгөж, чиний мэддэггүй, чиний эцэг өвгөд ч мэддэггүй байсан маннагаар чамайг хооллож байсан.” Бурхан тэдэнд зөвхөн өдөр бүрийн хоол өгч дасгалжуулсан нь тэдний даруу болгон эхлээд Бурханы үгийг дуулгавартай дагах эсэхийг шалгаж сорихын тулд байв. Тэгээд Эзэний амнаас гарах үг бүрээр амьдарч чадна гэсэн амьдралын үнэнийг сургаж ойлгуулахыг хүссэн юм.
Хүмүүс өдөр тутам юу хийж байгаагаар ирээдүйгээ бүтээж байдаг. Мэдээж хэрэг өдөр бүр итгэмжтэй байж библи уншин өдөр бүрийн хоол идэх залбирах зэрэг нь бид нарын хувьд хэцүү байж болох ч Бурханыг таньж мэдэн Түүний замаар алхахын хувьд хамгийн тустай юм. Зарим үед тааламжтай амархан санагдаж болох ч зарим үед үнэнхээр хэцүү санагдах үе ч байна. Гэсэн ч хэцүү бэрхшээлтэй үедээ тэмцэл хийн ялалт байгуулсанаар Бурханы бидэнд бэлдсэн хайр ивээл нигүүслэлийг ойлгож чадна. Энэ цагт хүн бүр тэмцэж ялалт байгуулдаг хүнээр өөрчлөгдөн өсөж чадахыг хүсэн ерөөж байна. Цаашлаад хүн зөвхөн Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг гэх үнэнг сурч чадахыг хүсэн гуйж байна.
21р зүйлийг үзээрэй Бурхан хоногийнх нь хоолыг өглөө нар гарахаас өмнө хурааж байхаар тэднийг дасгалжуулсан юм. Тэд манна хураахын тулд нар гарахаас өмнө босох хэрэгтэй болов. Үүгээр Бурхан тэднийг өглөө бүр залхуурлыг үгүйсгэн эрт босон өөрийгөө захирдаг хүмүүс болгохоор дасгалжуулсан. Тэд египетэд харгалзагчийн аясыг хараад боломж л олдвол ажлыг цалгардуулахыг, амарч унтахыг хүсдэг байсан байх. Харин одоо харах харгалзагч байхгүй ч гэсэн өөрөө эрт босож манна хураахаар явах ёстой болов. Тэд 40 жилийн турш өглөө эрт босохыг сурснаар өөрийгөө хянан захирах чадвартай ажилсаг үндэстэн болж өссөн. Өглөө эрт боссоноор бидэнд алдах зүйл юу ч байхгүй юм. Бид ч өглөө эрт босон үг ба залбирлаар сүнсний хоолыг хураах дасгалаар дамжуулан өдөр бүр залхуурлыг даван дийлж Бурханы үг ба сүнсний хүч чадлаар өөрийгөө захирч амьдарч чадна. Мэдээж хэрэг эрт босохын тулд эрт унтах хэрэгцээ гарна энэ нь адаглаад таны ЭМ-д маш хэрэгтэй үйлдэх байх болно. Өглөө эрт босох нь залхууралтай тэмцэх хамгийн чухал үйлдэл юм. Ялангуяа итгэгч хүмүүсийн хувьд өглөө эртлэн боссоноор Бурхан үгтэй байж Бурханаар удирдуулж амьдрах нандин цаг нь байх юм. Ингэж дасгалжуулагдсан хүмүүс нь усны дэргэд тарьсан мод шиг зөв ба сүнсний үр жимсээр дүүрэн ерөөлтэй амьдралаар амьдрах болно.
Энэ цагт манай чуулганы хүн бүр Бурханы хүслийн дагуу өглөө нар мандахаас өмнө босож чимээгүй цагыг Бурханд зориулж, талархаж амьдрахын тулд тэмцэл хийн ялалт байгуулдаг хүмүүсээр өөрчлөгдөж чадахыг хүсэн гуйж байна.
Цөл бол хатуу ширүүн учир энэ газарт бид Бурханд л найдан амьдрах аргыг суралцдаг. Таны хувьд маргааш юу болохыг мэдэхгүй байх нь хэр аймаар вэ? Өнөөдөр бол бид маргаашыг төлөвлөн тодорхой мэдээлэлтэй байна. Гэтэл Израйлчуудын цөлийн амьдрал нь тааж тааварлашгүй тул Бурханд л найдхаас өөр арга үгүй нөхцөл байдалтай байсан. Ингэж амьдарснаар тэд бүхийл цаг үеийн турш зөвхөн Бурханд л найдан амьдрахыг суралцсан.
Хүн өөрийгөө цөлөөр явж байгаагаа мэдэхгүй бардамнан амьдрах нь эцэстээ үхэлд л хүргэдэг зам билээ.
Миний хувьд ажил амьдралаа зохицуулж чадахгүй байгаа мэт мэдрэмж аваад удаж байна. Бурханд итгэдэг хүн байж яагаад одоо хэр нь ийм хэцүүг мэдэрч байгаагаа номлол бэлдэх хугацаанд гүнзгий сайн сурлаа. Яг үнэндээ өөрийн амьдрал, гэр бүл, ажилаа өөрөө чиглүүлэн удирдах ёстой гэсэн хүнд ачааг үүрч байгааг харсан. Бурхан намайг ӨӨрт нь найдан амьдрахыг өдөр бүр ӨӨр ууруугаа дуудан байхад амьдралын ачаанд дарагдан энэ дэлхийн зүйлсийг эрэх болсоноо харлаа. Эргэн тойрны нэг ч хүнд Бурханы сайн сайханыг гэрчилж амьдарч чадахгүй байгаагаач харж байна.
Энэ цагт энэ цөлийн амьдрал бол гэмшдэг, залхуутай тэмцэж өдөр бүр ялалт байгуулдаг амьдрал гэдгийг дахин заан өгч байгаад талархаж байна. Мөн бид ганцаараа хувь хувьдаа ойлгоод зогсолгүй цаашдаа эргэн тойрондоо Бурханы хувьд хамгийн чухал нь юу болохыг ухааран гэмшдэг, биеэрээ үлгэрлэн харуулдаг гэрчилэгчээр амьдардаг чуулган болж өсөж чадахыг хүсэн гуйж байна.
Үргэлжлүүлэн Бурхан тэдэнд нэгэн чухал тушаалыг дамжуулж байна энэ нь Амралтын өдрийг ариунаар сахих юм.
5р зүйлийг хараарай. Бурхан 6 дахь өдөрт өдөр бүр хураадгаасаа 2 дахин ихийг хураа гэв. Мөн 23р зүйлийг үзвэл ард түмэн 6 дахь өдөр 2 дахин ихийг хураахад Мосе “Эзэн ингэж айлдсан. Маргааш амрах өдөр. Хүний хүчээр амьдрах боломжгүй цөлд хүмүүс бүтэн нэг өдөр юу ч хийхгүй амарч чадна гэдэг үнэхээр гайхамшигтай зүйл юм.
Цөлд өдөр бүр амьд үлдэх нь өөрөө гайхамшиг байхад, долоо дахь өдөр бүр ажил хийхгүйгээр амарч чадна гэдэг бүр ч гайхамшигтай юм. Энэ амьдрал дунд хэсэгхэн амралт бол Бурханы бэлэг билээ. Тиймээс амралтын өдөрт цаг зав гаргасанаар бие махбодь хийгээд сэтгэл сүнсээр эдгэрэн Бурханыг магтах цаг юм. Хэн нэгэн хоньчин хэлсэн учираас биш Бурхан амрна гэсэн тул хүндэтгэлийн ариун өдөрт ирсэнээр сэтгэл сүнсээр амарч чадахыг хүсэн гуйж байна.
Бурхан тэднийг ийнхүү 7 дахь өдөр хоол хураахыг цээрлэснээр амралтын өдрийг сахих дасгалыг өгчээ. Амралтын өдрийг сахих нь Бурхан хүнийг бүтээсний дараа бүх хүн төрөлхтөнд өгсөн тушаал юм. (Эхлэл 2:3) Харин египетчүүд амралтын өдрийг сахидаггүй байв. Тиймээс тэдний боол байсан израилийн хөвгүүд ч амралтын өдрийг сахидаггүй байлаа. Тэд нэг ч өдөр амралгүй ажилласаар байв. Амралтын өдөр бол бүтээгч Бурханд итгэлийн өчиг хийн мөргөдөг өдөр гэдгийг мэдээгүй юм. Бурхан израиль ард түмнийг аварсан нь тэд зовлонтой ядуу амьдарч байгаад биш байв. Тэднийг фараонд үйлчилдэг амьдралаас чөлөөлж ариун Бүтээгч Бурханд үйлчилдэг хүмүүс болгохын тулд байсан билээ. Бурхан биднийг ч гэм ба Сатаны гинжнээс чөлөөлсөн нь сайхан идэж ууж, зөвхөн махан биеийн төлөө амьдруулахын тулд биш юм. Харин Лук 1:74-т дурьдсанчлан Ариун ба зөвт байдалд үүрд Түүний өмнө үйлчлэхийн тулд” гэсэн билээ. Бүтээгч Эзэн Бурханд үйлчлэн Түүнийг алдаршуулах нь хүний амьдралын оршин байх үнэ цэнэ ба гол утга учир юм. Тиймээс Есүсийн цусаар ариусгагдаж Бурханы ард түмэн болсон хүмүүс нь амралтын өдрийг ариунаас сахих хэрэгтэй. Энэ нь итгэгч хүн бүрийн хамгийн анхдагч үүрэг, зарчим юм.
Өөрөөр хэлбэл Амралтын өдрийг амьдралын төв болгож амьдрах хэрэгтэй гэсэн үг юм. Амралтын өдрийг сахих нь Бурхан Эзэнийг өөрийн амьдралын төвд тавьж байна гэсэн итгэлийн өчил билээ. Бурханыг Эзэн хэмээн хүлээн зөвшөөрөөгүй хүнд амралтын өдрийг сахих нь амар хялбар зүйл биш юм. Ялангуяа бүтэн сайн өдөр ч ажлаа хийхийг шаарддаг өнөөдөрийн нийгэмийн уур амьсгал дотор бүтэн сайн өдөр ажил хийхгүй бол ажлаас халагдана гэсэн айдас төрдөг. Мөн худалдаа наймаа хийдэг хүмүүсийн хувьд хамгийн орлоготой өдөр амарвал сүйрэх мэт санагдана.
Мөн амралтын өдөр бусад хүмүүс чөлөөтэй цагаа өнгөрөөж амарч зугаацаж байхад өглөө эрт босон цуглаандаа очиж Бурханд үйлчлэх нь ядрах юм шиг хохиролтой санагддаг. Харин Эзэн ингэж хэлж байна “Намайг хүндэтгэгчдийг Би хүндэтгэнэ. Харин Намайг үл тоомсорлогчдыг Би үл хайхрана” гэжээ.  (1Самуел 2:30б) Бурхан хамгийн түрүүнд Өөрөөс нь эмээн хүндэтгэгчдийг ерөөж амралтын өдөр ажил хийхгүй байсан ч 2 дахин ихийг хураалгуулан хангадаг билээ.
Тэгвэл өнөөдөр бидэнд энэ үгийг өгснөөрөө биднийг юуг сураасай хэмээн Бурхан хүсэж байгаа бол? Израилийн ард түмнийг цөлийн замаар удирдаж, тэдэнд хууль, тушаал өгсөн тэр л шалтгаатай ижил Бурханы тушаалыг дагаж, жинхэнэ амралтыг эдлэх явдал юм.
Амралт гэдэг нь долоо дахь өдөр юу ч хийхгүй байхыг хэлдэггүй. Харин зургаан өдрийн турш Бурханы үгийг дуулгавартай дагаснаар Бурханы удирдлага хайр ивээлийг өдөр бүр мэдрэн Бурханд талархан итгэж, долоо дахь өдөр жинхэнэ амралтыг эдлэхийг хэлдэг юм.
Эцсийн дүндээ тэд манна ихтэй байсан учраас амарсан биш. Харин өлсөж үхэж болох цөлд ч өдөр бүр Бурханы үгийг дагаснаар жинхэнэ амралтыг мэдэрсэн тул амарсан юм.
Дүгнэлт
Цөлд Израилийн ард түмэн ЭЗЭН Бурханыг эдгээгч болон хангагч Бурхан гэдгээр нь таньж мэдсэн. Тэд Бурханы үгийн дагуу амьдрах үедээ цөлд ч жинхэнэ амралтыг эдэлж болохыг өөрсдийн амьдралаар мэдэрсэн. Ийм Бурхантай гэрээ байгуулсан хүн цөл мэт энэ дэлхийд ч юугаар ч дутахгүй бөгөөд амьдралын жинхэнэ амтыг мэдэрч чаддаг.
Өнөөдөр бидэнд идэх, уух зүйл элбэг дэлбэг байна. Идэх, уух нь энгийн зүйл мэт санагдаж, талархах сэтгэл бараг байдаггүй. Гэвч үнэндээ өдөр бүр амьд байж, идэж ууж байгаа нь өөрөө гайхамшиг юм.
Тиймээс Есүс: ъӨнөөдрийн минь өдөр тутмын талхыг бидэнд өгөөч.ъ (Матай 6:11) хэмээн заан өгч
залбирахыг заасан.
Мөн Есүс Өөрөө: ъБи бол амийн талх. Над уруу ирдэг хүн хэзээ ч өлсөхгүй, Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй.ъ (Иохан 6:35) хэмээн айлдсан.
Бид энэ Есүсийн үгийг дуулгавартай дагах үед цөл мэт энэ ертөнцөд ч жинхэнэ амралтыг олж чадна (Матай 11:28).
өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.08.03/
Дараагийн нийтлэл2026 оны Гэтлэл 12-р хичээл (08.09)