Өдөр бүрийн хоол/2026.08.01/

Миний хүч чадал болох ЭЗЭН минь

Дуулал 18:1-27 (1)

Дуулал 18-р бүлгийг ЭЗЭН Давидыг түүний бүхий л дайснуудын гар болон Саулын гараас авран гаргасан тэр өдөр зохиожээ. Саул бол урт удаан хугацааны турш хамгийн аюултай бөгөөд хүчтэй Давидын дайсан байсан юм. Үүгээр ч зогсохгүй Саулд зусардаж, Давидын ЭЗЭНд итгэх итгэлийг эсэргүүцэж байсан үл итгэгч хүмүүнлэг үзэлтнүүд, Давидын хаанчлалын хугацаанд тэрслэх хөдөлгөөнд оролцож байсан олон хүмүүс, Давидын хаанчлал руу халдаж байсан харийн улс орнууд ч мөн адил Давидын хүчтэй дайснууд байлаа. Хэрэв ЭЗЭН байгаагүй бол Давид эдгээр дайснуудаас болоод мөхөх байсан биз ээ. Тийм учраас ялалтын өдөр тэрээр хамгийн түрүүнд ийнхүү өчдөг. “Би Танд хайртай” (1б). Давидын хувьд ЭЗЭН бол түүний “хүч чадал” байсан юм (1а).
2-р ишлэлд Давидад ЭЗЭН ямар тал дээр нь хүч чадал болж өгдөгийг 8 төрлөөр илэрхийлсэн байдаг. 3-5 дугаар ишлэлд Давидын тэр цаг хугацаанд туулж өнгөрүүлсэн гамшиг зовлон нь ямар байсныг өгүүлдэг. Ийм гамшиг зовлон дунд өөрийн Бурхандаа хандан хашхирч залбирахад, Тэрээр Өөрийн ариун сүмээс Давидын залбирлыг сонссон билээ (6). 7-15 дугаар ишлэл нь Давидын залбирлыг сонсоод дайснуудыг дарахаар Бурхан босон зогсох үеийн цог жавхлант дүр төрх бөгөөд, 16-19 дүгээр ишлэл нь Давидыг авран буй Бурханы энэрэнгүй дүр төрх юм. Бурхан Давидын залбирлыг сонсоод даруй авралын мутраа сунгасны шалтгаан нь Давид өдөр тутмын амьдралдаа Бурханы замыг сахиж, зөвтөөр амьдарч ирсэнийх юм (20-24). Энэ мэтчилэн дайснуудад чиглэсэн шүүлт болон Давидад чиглэсэн авралаар дамжуулан Бурхан Өөрийгөө ямар Нэгэн бэ гэдгээ илчилсэн билээ (25-27). Тэрээр цэвэр ариун хүнд Өөрийн цэвэр ариун байдлаа харуулж, тэрсүүд муу хүнд Өөрийн эсэргүүцлийг харуулдаг байна.

Амьдралд хэрэгжүүлэх нь: Бурхан таны хүч чадал болоосой хэмээн хүсэж байна уу?
Нэг үг: Бурханы замыг сахигтун

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.07.31/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.08.03/