ЕСҮС БА ПЕТР
Иохан 18:12-27
“Есүс – Би ертөнцөд ил ярьсан. Би үргэлж бүх Иудейчүүдийн цугладаг синагогт болон сүмд сургаал зааж байсан. Би нууцаар юу ч яриагүй.” (20)
Баривчлагдсан Есүс ахлах тахилчид аваачигдан байцаагдав. Энэ үед Есүсийн байдал ямар байсан бэ?
1. Би биш ээ(15-18, 25-27)
Петр Есүсийг дагаж ахлах тахилчын ордны хашаанд оров. Энэ үед үүдний сахиул эмэгтэй Петрээс “Чи түүний дагалдагч нарын нэг нь биш бил үү?” гэж асуув. Петр “Би биш ээ” гэж хариулсан. Тэрээр 3 удаа Есүсийг мэлзэв. Тэгмэгц тэр даруй Есүс зөгнөсөнчлөн тахиа донгодов. Петр Есүст хайртай байсан. Урьд нь Есүсийн төлөө амиа зориулна гэж шаргуу хэлж байсан.(13:39) Харин бодит аюул тулгарахад тэр бүдрэв. Тэрээр сэрэмжгүй, гуйхгүй байж байгаад эцэст нь бүдэрсэн.
2. Би илээр ярьсан (19-24)
Ахлах тахилчид Есүсийг алсан нь тустай хэмээн боджээ. Тэгээд түүнийг алах шалтгааныг олох гэж Есүсийн сургаал болон дагалдагчдынх нь тухай асууж шалгаав. Гэтэл Есүс “Би бүгдийг илээр ярьсан. Миний ярьсныг сонссон хүмүүсээс “асуу” гэв. Тэр үед дэргэд нь зогсож байсан бараа бологч Есүсийг алгадав. Харин Есүс өчүүхэн ч айгаагүй төдийгүй түүнийг зэмлэв.(22,23)? Есүс зөвхөн Бурханы хүслийг биелүүлэх гэж гуйлтаар сэтгэлээ бэлдэж байсан тул дэлхийн эрх баригчдын өмнө ч зоригтой байж чадсан юм.
Гуйлт: Эзэн минь ээ! Би өөрийн амиа бодоход айдаст автагдаж эцсийн эцэст таныг мэлзэхээс өөр аргагүй гэдгийг сайн мэдэж байна. Би гуйлтын хүчийг аваад итгэлээр ялалт байгуулж чадахыг гуйж байна.
Нэг үг: Гуйлтын хүчийг аваад Эзэнийг дагацгаая.