2026 оны Гэтлэл 9-р хичээлийн асуулт (07.05)

Цус нь тэмдэг болно

Гэтлэл 11:1-13:16
Гол эшлэл 12:13

1. Бурхан Израиль ард түмнийг хэрхэн гаргана гэж байна вэ (11:1-8)? Эцсийн сануулгыг сонссонч Фараоны хандлага ямар байна вэ (9,10)?
2. Бурхан Израиль ард түмнийг Египетээс гарсан тэр сарыг жилийн тэргүүн сар болгосон утга учир нь юу вэ (12:1, 2)? Эзэн Алгасалд ямар хургыг сонгож, цус ба махыг яахыг зааварласан бэ (3-10; Ле 22:21, 22)? Мөн ямар байдалтайгаар ид гэсэн бэ (11)?
3. Бурхан Египет нутгийг цохиход, Египет ба Израилийг ялгах тэмдэг нь юу вэ (12:13)? Бурхан яагаад цусыг тэмдэг болгосон бэ (Ле 17:11; Евр 9:22)? Хурганы цусаар Израилийг аварсан нь хожим Есүсээр биелэгдэх авралын ажлыг хэрхэн харуулж байна вэ (1Ко 5:7; 1Петр 1:18,1 9; Их 1:29; Ром 5:9; Ер 9:14)?
4. Мосе Израиль ард түмнийг Египетээс гаргахын тулд хэрхэн бэлдүүлсэн бэ (21-28)? Бурхан Фараон ба Египетчүүдийг хэрхэн шийтгэсэн ба Израилийн хөвгүүд хэрхэн гарсан бэ (29-42)? Гадны хүн Алгасал баярын ёслолд яаж оролцож чадах вэ (43-51)?
5. Египетээс гарсны дараа долоо хоногийн турш юуг үйлдэх ёстой вэ (12:15-20; 13:3-10)? Энэ ёслолд сүнсний ямар утга байна вэ (1Ко 5:7, 8; Мт 16:6)?
6. Бурхан Израилийн хөвгүүд ба малын уугануудыг яагаад Эзэнд зориул гэсэн бэ (13:2, 11-16)? Дээрхээс Бурхан Израилийн хөвгүүдэд Алгасал баярыг үеэс үед уламжлан тэмдэглэхийг тушаасан зорилго нь юу вэ (12:24-28)?

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.06.27/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.06.29/