2026 оны Гэтлэл 6-р хичээл (06.14)

Би гаргана

Гэтлэл 5:1-7:7
Гол эшлэл 6:1

1. Мосе Аарон нар Фараоноос юуг шаардсан б (5:1, 3)? Гэвч Фараон ямар хандлага гарган ямар арга хэмжээ авсан бэ (2-14)? Израиль ард түмэн Мосе Аарон нарт яагаад гомдоллосон бэ?
2. Хатуу эсэргүүцлийг амсаж, шантарсан Мосе хэн дээр очсон бэ (22, 23)? Бурхан Мосед ямар бат итгэл суулгасан бэ (6:1-8)? Бурханы үгийг ард түмэнд уламжилсан боловч тэд яагаад Мосег сонсоогүй вэ (9)?
3. Бурхан Мосед дахин юуг тушаасан ба Мосе ямар хандлага гаргасан бэ (10-12)? Гэвч хэн Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах вэ (13)? Ургийн бичгээс Мосе, Аарон нарын талаар юуг мэдэж болох вэ (14-27)?
4. Эзэн Мосег Фараонд үгээ дамжуул гэх болгонд нь ямар үгээр давтан хариулж байна вэ (28-30)? Бурхан Мосед ямар бат итгэлийг суулган, Израилийн хөвгүүдийг хэрхэн Египетээс гаргана гэж байна вэ (7:1-5)? Эцэст нь Мосе Аарон нар Бурханы үгийг хэрхэн дагасан бэ (6, 7)? “Би гаргана” гэсэн үг бидэнд ямар хүсэл найдварыг өгч байна вэ?

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.06.08/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.06.09/