ЕСҮСТ АНХИЛАМ ТОСЫГ АСГАСАН ЭМЭГТЭЙ
Иохан 12:1-11
“Тэгтэл Мариа маш үнэтэй цэвэр нардын нэг литра үнэрт тос аваад, Есүсийн хөлийг тослож, үсээрээ хөлийг нь арчив.” (3)
Өнгөрсний баяраас зургаан өдрийн өмнө Есүс Иерусалим уруу явах замдаа Бээтанд иржээ. Тэнд Лазар Есүсийн төлөө оройн зоог бэлдэв. Энэ үед юу тохиолдсон бэ?
1. Анхилам тосыг асгасан Мариа (1-3)
Энэхүү оройн зоог дээр Мариа маш их үнэтэй цэвэр нардын анхилам тосыг Есүсийн хөлд харамгүй асгажээ. Тэгээд Есүсийн хөлний өмнө өвдөг сөгдөж, өөрийн үсээрээ Есүсийн хөлийг арчжээ. Мариа ирээдүйн сайн сайхан амьдралыг хүсч нардын анхилам тосыг бага багаар цуглуулжээ. Тэгж цуглуулсан анхилам тос нь хагас литр хүрсэн. Энэ нь түүний хувьд хамгийн нандин зүйл байв. Ийм нандин зүйлийг Мариа Есүсийн хөлд асгасан юм. Тэрээр хамгийн нандин зүйлийг Есүст өргөх чинээгээр Есүсийг хайрлав. Түүний асгасан зүйл бол зөвхөн нард анхилам тос биш байсан. Түүний ирээдүй болон хүсэл мөрөөдлийг хүртэл Есүст өргөжээ. Энэхүү түүний хайрын анхилуун үнэр нь гэрээр төдийгүй бүх дэлхийд дэлгэрсэн билээ.
2. Мариаг таалсан Есүс (4-11)
Гэвч Мариагийн энэхүү үйлсийг Иуда шүүмжлэв. “Яагаад энэ тосыг гурван зуун дэнараар зарж, ядууст өгсөнгүй вэ?” Есүсээс илүү мөнгөнд хайртай байсан Иудад Мариагийн үйлдэл нь дэмий хоосон зүйл мэт харагдсан. Харин Есүс Мариагийн үйлдлийг тайлж, өөрийн оршуулгатай холбож үзжээ. Тэгээд баярын мэдээ дэлгэрэх газар болгонд энэ эмэгтэйгийн үйлс ч гэрчлэгдэхийг ерөөжээ.(Матай 26:13) Бидний амь биеэ зориулж байгааг дэлхийн хүмүүс харвал ойлгохгүй, дэмий зүйл хийж байна гэж боддог. Гэвч Есүс нь бидний өргөсөн зүйлийг таалж, авралын үйлсдээ нандинаар хэрэглэж өгнө.
Гуйлт: Эзэн минь ээ! Миний дотор байгаа дэлхийг хайрлах сэтгэлийг арилгаж өгөөч. Мариа мэт Есүсийг чин сэтгэлээр идэвхтэйгээр хайрлаж чадахыг гуйж байна.
Нэг үг: Хайрын анхилуун үнэр