ЛАЗАРЫГ АМИЛУУЛСАН ЕСүС
Иохан 11:41-57
Тэр ийн айлдаад чанга дуугаар – Лазар гараад ир гэж хашхирав.(43)
Хэн нь ч үхлийн хүчний өмнө өчүүхэн сул дорой байдаг. Дэлхийн эрх мэдэлтнүүд ч, агуу их баатрууд ч бүгдээрээ хүчгүй бууж өгсөн. Харин Есүс үхлийн хүчтэй тэмцэлдэв. Тэгээд үхлийн хүчийг ялан дийлсэн.
1. Лазар, гараад ир (41-44)
Тэд хадыг зайлуулсанд Есүс Бурханаас хичээнгүйлэн гуйжээ. (41,42) Тэгээд “Лазар, гараад ир” гэж чанга дуугаар тушаав. Тэгэнгүүт үхсэн хүн хөл гар нь оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой чигээр гарч ирэв.(44) Есүс нь зарлигаараа Лазарыг үхлийн хүчнээс чөлөөлжээ. Есүс үүгээр дамжуулан өөрөө амилал ба амь болно гэдгийг гэрчилсэн. Хүмүүст итгэлийг суулгаж, Бурхан болон Бурханы хүүгийн алдрыг илэрхийлсэн билээ.
2. Бүх хүмүүсийн төлөө нэг хүн үхэх нь (45-57)
Үхсэн Лазарыг амилуулсан үйл явдлыг харсан Иудей хүмүүсээс олон хүн Есүст итгэсэн. Харин шашны удирдагчид нь энэ сураг чимээ дэлгэрэх болон ард түмнийг Есүст итгэхээс ихэд айцгаажээ. Тэгээд хоорондоо зөвлөлдөж Есүсийг алахыг санаачлав. “Үндэстнээрээ мөхөхгүйн тулд бүх хүмүүсийн төлөө нэг хүн үхэх нь дээр”(50). Гэхдээ энэ үг бол өөрсдөө хэлсэн үг биш, харин Бурханы тааллыг биелүүлэх гэсэн зөгнөлийн биелэлт нь болжээ.(51,52) Есүс нь Бурханы тааллын дагуу загалмайд цовдлогдон нас барснаар Бурханы хүүхдүүдийг нэг болгоно. Үхлийн хүч Есүсийг устгаж чадахгүй.
Гуйлт: Эзэн минь ээ! Эзэн миний амийг захирч байгаа гэдэгт итгэж байна. “Лазар, гараад ир!” гэсэн амилалтын дуу хоолойг сонсож ялалтын амьдралаар амьдарч чадахыг гуйж байна.
Нэг үг: Лазар, гараад ир!