Өдөр бүрийн хоол /2026.06.06/

ХАДЫГ ЗАЙЛУУЛ

Иохан 11:28-40

“Хэрэв чи итгэвэл Бурханы алдрыг харна”(40)

Есүийг булшинд очиход Лазар бол үхээд 4 хоног өнгөрч байжээ. Булш нь хадаар тагладагсан байсан. Тайтгаруулахаар ирсэн Иудей хүмүүс Есүсийг шоолж байв. Үхлийн хүч нь ноёлж буй тэр газарт Есүс хэрхэн яаж Бурханы алдрыг илэрхийлсэн бэ?

1. Гашуудсан Есүс (28-37)
Мариа болон түүний хамт байсан хүмүүс уйлж байгааг харсан Есүс сүнс дотроо гашуудсан. Мөн тэднийг өрөвдөн уйлсан. Есүс гашуудсан нь хайртай хүүхдүүдийг зовоон дарлаж буй үхлийг хүчийг хараад тэгсэн юм. Бас амилал ба амийн Эзэн Есүсийг харсаар байж итгэхгүй, уйлж байгаа тэднийг хараад Есүс гашуудсан юм.

2. Хэрэв итгэвэл Бурханы алдрыг харна (38-40)
Есүс Мартад булшны чулууг зайлуул гэж тушаасан. Үл итгэлийн чулуу, гунигийн чулуу, ялагдсан сэтгэлийн чулууг зайлуул гэж тушаасан. Эргэлзэж буй Мартад Есүс хэлэв. “Хэрэв итгэвэл Бурханы алдрыг харна гэж би чамд хэлээгүй бил үү?”(40) Итгэл сул учраас амархан шантардаг Мартаг Есүс эцэс хүртэл зарлигаар хамгаалж зоригжуулж өгчээ. Дахин дахин амилалтанд итгэх итгэлийг суулгаж өгөв. Эцэс хүртэл итгэлээр Бурханы алдрыг харахад туслав. Ямар ч цөхрөлт байдал дунд итгэлийг алдахгүй байвал Бурханы алдрыг харж чадна.

Гуйлт: Эзэн минь ээ! Бодит байдлыг харан амархан шантарч, үл итгэх сэтгэлд автагдаж байсанд гэмшиж байна. Эцэс хүртэл итгэлийг хамгаалснаараа Бурханы алдрыг харж чадахыг гуйж байна.

Нэг үг: Хэрэв чи итгэвэл…

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.06.05/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.06.08/