2026 оны Иохан тусгай 2-р номлол (05.31) Калеб Ганболд хн

АМИЙН УСЫГ ӨГДӨГ ЕСҮС

Иохан 4:1-30

Гол эшлэл 4:13,14

“Есүс-Энэ уснаас уух хүн бүр дахин цангана. Харин Миний өгөх уснаас уух хүн хэн ч хэзээ ч цангахгүй.Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно”

Өнөөдрийн номлолоор бид Есүс нэгэн самари эмэгтэйтэй хийсэн харилцан ярианы талаар үзэх болно. Энэ эмэгтэй өмнөх 7 хоногийн номлолд гарсан Никодемоос эрс ялгаатай нэгэн. Никодем бол хүндэл хүлээсэн, өндөр байр суурьтай удирдагч хүн байсан. Харин энэ эмэгтэй бол гадуурхагдсан, доромжлогдсон дорд нэгэн байв. Никодем ёс суртахуунтай байсан бол, энэ эмэгтэй ёс суртахуунгүй нэгэн байв. Энэ хоёр хүнийг сайн харвал хоёулаа дотоод сэтгэл сүнсэндээ цангаасантай, Есүсийн өгдөг амийн усыг уух шаардлагатай хүмүүс байв.
Никодем нь сүмийн итгэгч нарыг төлөөлдөг бол, харин самари эмгэгтэй нь итгэгч бус хүмүүсийг төлөөлдөг. Өнөөдөр зарим итгэгчид 10/1-г өргөж, цуглаан явж, библийн хичээл хийсэн ч, сүнсий баяр хөөргүй, сүнсний хүчгүй, дотоод сэтгэл нь хангалуун бус, амийн ус оргилохгүй амьдардаг хүмүүс байдаг. Мөн үнэн Бурханыг таньж мэдээгүй хүмүүсийн хувьд гаднаас нь харахад ямар ч асуудалгүй мэт харагдагч, дотоод сэтгэл нь хангалуун бус, жинхэнэ сэтгэл ханамжийг олж чадалгүй, сэтгэл сүнс нь цангаасалтай амьдардаг. Тэгвэл өнөөдрийн үгээр дамжуулан хүний сэтгэл сүнсний цангааслын үндсэн асуудал нь юу вэ? сэтгэл сүнсний цангааслыг бид хэрхэн шийдэх вэ? Есүсийн өгдөг амийн усыг бид хэрхэн уух аргыг сурах болно. Зөвхөн Есүст итгэгчдийн дотроос ундардаг, мөнх амь өөд оргилох булгийн усыг хүн нэг бүр сэтгэл сүнсэндээ хүлээн авч чадахыг хүсэн гуйж байна.
1. Надад уух юм өгөөч (1-12)
1-4-р зүйлийг үзээрэй! Есүсийн тунхагласан сайн мэдээ нь Баптист Иоханаас илүү хүчтэйгээр олон хүнд хүрсэнд, тухайн үеийн хуулийн багш нар атаархал болон үзэн ядах сэтгэлээс болж Есүсийг буруутгах болсон. Есүс тэдэнтэй хэрэггүй зөрчилдөөн үүсгэхгүйн тулд Иудаг орхин Галил руу явсан. 4-р эшлэлийг харвал Есүс Самариар дайрч явах хэрэгтэй болов(4). Тухайн үед иудейчүүд Самарчуудтай харилцдаггүй байсан учраас, Галил явахдаа Самарийн газар нутгаар явдаггүй байв. Учир нь гэвэл Самари нь хойд Израилийн нийслэл хот байсан бөгөөд, МЭӨ 722 онд Ассирд эзлэгдсэн. Тэр үед Ассирын хаан өөрсдийн эзэмшилд авсан үндэстнүүдийн хүмүүсээс Самарийн хотуудад суурьшуулсан(2 Хаад 17:24). Самари нутгийн хүмүүс тэдгээр үндэстнүүдийн нөлөөнд орж шашин шүтлэг, өв соёлын уламжлалын цэвэр байдлыг алдсан гэж иудейчүүд үзэх болсон. Ингээд Иудейчүүд самарчуудтай харьцдаггүй болсон(9б). Олон иудейчүүд Галил руу явах шаардлага гарвал Самарчуудтай тааралдахгүйн тулд, газар нутгаар нь дайралгүй, харин урт тойруу замыг сонгодог байв.
Тэгвэл Есүс яагаад Самариар дайран явсан бэ? Есүс дөт замаар явахыг хүссэн юм болуу?, эсвэл иудейчүүд самаричуудтай харилцдаггүй байсныг мэдээгүй юм бол уу? Аль нь ч биш юм. Харин Есүс Самарид ч гэсэн Бурханы сонгосон хүн байгааг мэдэж байсан. Өөрөөр хэлбэл Самари эмэгтэйтэй уулзаж, түүнд Бурханы бэлэг болон амийн усыг өгөхийг хүссэн. 5-6-р эшлэлийг үзээрэй. Есүс шавь нарынхаа хамтаар Самарийн Сухар гэдэг хотод ирсэн. Сухар нь Самарийн анхны хот бөгөөд тэнд Иаковын нэртэй худаг байв. Есүс болон шавь нар говь цөлийн халуун наранд ойролцоогоор 45 км замыг туулан ирсэн. Тэр үед өдрийн ид халуун үе болох 12 цагийн үе байсан учир Есүс маш их ядран, ам нь цангасан байх.

7-8-р эшлэлийг үзээрэй! “Самарийн нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс—Надад уух юм өгөөч гэв. 8 Энэ үед шавь нар нь хүнс худалдан авахаар хот явсан байлаа.” Есүсийн сууж байсан худаг дээр нэгэн самари эмэгтэй ус татахаар ирсэн. Тухайн үеийн палестин эмэгтэйчүүд өдрийн халуун нарнаас зугтан өглөө юумуу оройн сэрүүнд хоёр гурваараа нийлэн ус утгахаар ирдэг байв(Эх 24:11). Гэтэл энэ эмэгтэй өдрийн эд халуунд ганцаараа ус татахаар яагаад ирж байна вэ? 18-р эшлэлийг үзвэл энэ эмэгтэй 5-н нөхөртэй байсан гэдгийг мэдэж болно. Магадгүй хот тосгоныхон түүнийг янз бүрээр гадуурхан, доромжилж, шүүмжийн үг хэлдэг байсан байх. Тэрээр хүмүүсийн буруутгал, шүүмжлэлээс зугтаахын тулд ганцаар ус утгахаар ирдэг байв. Өөрөөр хэлбэл энэ эмэгтэй хотын хүмүүстэй харилцааны асуудалтай, хүмүүстэй өөрийгөө харьцуулах сэтгэл, мөн ганцаардал зэрэг байсан. Өнөөдөр олон хүмүүс бусадтай харилцах харилцааны асуудлаас болж бусадтай хана үүсгэн, ганцаардал дунд өөрийгөө тусгаарлан амьдардаг. Зарим нь гэм нүгэл, алдаа зөрчлөөс болж, дотроо л өөрийгөө буруутган, хүмүүсээс өөрийгөө тусгаарлан амьдардаг хүмүүс олон байдаг.
Тэгвэл ийм эмэгтэйд Есүс юу гэж хэлсэн бэ? 7б-г үзэл “Есүс Түүнээс- Надад уух юм өгөөч” гэв. Есүс эмэгтэйгээс “- Надад уух юм өгөөч” хэмээн тусламж хүссэн. Есүсийн энэ л үйлдэл нь зүгээр нэг ус уухыг хүссэн бус, харин гүн утга учиртай байсан. Есүс түүнээс ийнхүү асууснаар энэ эмэгтэйтэй нүүр тулах харилцахыг хүссэн. Өөрөөр хэлбэл Есүс гэм ба шархаар дүүрэн эмэгтэйг хайж очоод, дотор буй асуудлыг ил гаргаж, шарахтай газрыг нь хөндөж, дотор асуудалтай нь нүүр туулуулснаар эдгээж өгөхийг хүссэн. Өнөөдөр ч гэсэн Бурхан гэм ба шархаар дүүрэн биднийг хайж очин, шарахтай газрыг нь хөндөн, дотор буй асуудалтай маань нүүр тулуулж эдгээж өгөхийг хүсдэг. Яагаад? Учир нь Бурхан биднийг өдөр бүр өдрийн халуунд ганцаараа ус хутгахаар явдаг амьдралаар амьдруулахыг хүсдэг учраас юм.
Тиймээс Бурхан биднийг ганцаардаж, дотоод зүрх сэтгэдээ шанлаж байхад, янз бүрийн асуудалаар дүүрэн, гэм нүглийн хүлээс дунд амьдар ч байхад Есүс Өөрөө над дээр ирээд “Надад уух юм өгөөч” гэж гуйн бидэнтэй нүүр тулан, харилцахыг хүсдэг. энэ цагт “Надад уух юм өгөөч” хэмээн гуйж байгаа Есүсийн дуу хоолойг сонсож чадахыг хүсэн гуйж байна. Гэтэл эмэгтэйн хариулт ямар байсан бэ? 9-р эшлэлийг үзээрэй “Өнөөх эмэгтэй-Та иудей хүн байж самари эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ? гэв. (учир нь иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байжээ)” Энд гар ч буй “харьцдаггүй” гэдэг үг нь грекээр συγχρῶνται (synchrōntai) гэдэг бөгөөд, “харилцаатай байх”, эсвэл “нэг сав суулга хамт хэрэглэх” гэсэн утагтай. Тухайн үед иудейчүүд самаричуудыг “бузар” гэж үздэг байсан учраас тэдэнтэй нэг сав хэрэглэх нь өөрсдийгөө бузартана гэж үздэг байсан. Тиймээс гудамжинд самаричуудтай таарвал , тэднээс шууд зугтдаг байсан. Үүнийгээ тэд өөрсдийгөө цэвэр байдлыг хадгалж байна гэж боддог байсан. Мөн тухайн үед хүйсийн ялгаварлал маш хүчтэй байсан. Эрэгтэй хүн, эмэгтэй хүнтэй гудамд ярих ёсгүй гэж үздэг байсан. бусдын эхнэртэй ярих нь битгий хэл, өөрсдийн эхнэртэйгээ ч олон нийтийн газар ярихыг цээрлэдэг байсан. Тиймээс шавь нар нь хоол авчраад буцаж ирэхдээ Есүсийг самари эмэгтэйтэй ярьж байгааг хараад гайхсан байдаг(4:27). Тухайн үеийн нийгмийн ийм хоёр том хатуу үзлээс болж Есүс болоод эмэгтэйн хооронд харилцах боломжгүй асар том хана байсан. Гэвч Есүс энэ мэт нийгэм болоод хүний бий болгосон ханыг даван, түүнтэй харилцсан. Өнөөдөр олон залуус бусдтай харилцах харилцааны асуудал, нийгэм болоод сошиал орчны нөлөө, багадаа авсан шарх, нийгмийн тогтсон үзэл бодол зэргээс болж хүмүүстэй зөв эрүүл харилцаж чадахгүй, хүмүүстэй хана үүсгэн амьдардаг хүн олон. Гэвч Есүс бүх энэ ханыг даван бидэнтэй харилцдаг.
10-г үзээрэй “Есүс түүнд-Хэрэв чи Бурханы бэлгийг болон “Надад уух юм өгөөч” гэж байгаа нь хэн болохыг мэдсэн сэн бол чи Түүнээс гуйж, харин Тэр чамд амийн усыг өгөх байсан” гэж айлдсанд. Есүс эмэгтэйд хоёр зүйлийг ойлгуулахыг хүссэн. 1-рт “Бурханы бэлэг” юу болохыг 2-р “надад уух юм өгөөч гэж гуйж буй хүн хэн болохыг” мэдүүлэхийг хүссэн. Самари эмэгтэй Есүсийг ердийн нэг иудей хүн, ам нь цангасан хүн гэж харсан. Гэвч Есүс жирийн нэг хүн бус, харин тэр Бурханы өнө эртнээс зөгнөгдсөн Аврагч Мессиа, Бурханы Цор ганц Хүү байсан. Хэрэв Самари эмэгтэй Есүсийн энэ үнэнийг мэдэж, Есүсийг зөвөөр харвал, түүний хандлага өөрчлөгдөж, Түүнээс өөрт хамгийн хэрэгтэй байгаа зүйлээ гуйх байв. Өнөөдөр ч гэсэн бид Есүсийн үнэнийг таньж мэдэн, Есүсийг зөвөөр харвал бидний Есүст хандах хандлага өөрчлөгдөх болно.
Есүс эмэгтэйд “Бурханы бэлэг”-г сануулсан. Яагаад? Учир нь Самриа эмэгтэй одоо хүртэл Бурханы бэлгийн талаар бодож ч үзээгүй, сонсож ч байгаагүй. Харин тэр хүмүүсийн өгөх бэлэг, энэ дэлхийн бэлэг, нөхрийн өгдөг бэлгийг л мэддэг бөгөөд эдгээрийг хүсэж амьдарсан. Магадгүй нөхрийн тавьдаг анхаарал ба хайрыг, хүмүүсийн үзүүлдэг сайхан сэтгэл, хаа нэгтэй байх өөрийг нь төгс бүрэн хайрлаж ойлгох тэр нэг хүний хамгийн сайн бэлэг гэж бодож амьдарсан байх.
Өнөөдөр ч гэсэн зарим эмэгтэйчүүд энэ самари эмэгтэй шиг өөрийнх нь төлөө бүхнийг тэвчих, ямар ч үед өөрийг нь ойлгодог, ямар ч үед өөрийнх нь тал зогсдог тийм хүнийг мөрөөдөж амьдардаг. Тиймүү? 🙂 Тиймээс зарим залуусын хувьд энэ Самари эмэгтэй шиг тийм хүнийг хайсаар, тэр ч, энэ ч л гээд эрсээр амьдардаг. Гэвч эцэстэй энэ самари эмэгтэй шиг ганцаардал ба шархаар дүүрэн сэтгэлтэй хоцордог. Тэгээд зарим нь энэ мэт сэтгэлээ тайтгаруулахын тулд шоудах, кино үзэх, дуу дуулах, спортоор хичээллэх, тасралтгүй утас ухах, зурагт үзэх, пс тоглох, интернэт ухах, шопын хийх гэх мэт зүйлсээр түр зуурын сэтгэл ханамжийг хайдаг. Энэ дэлхийн улс орон өөрчлөгдөж, техник технологи хөгжих тусам хүний доторх сэтгэл ханамжийг дүүргэж, шийдэж чадах шинэ шинэ зүйлс тасралгүй гарч ирэн, хүмүүсийн анхаарлыг татдаг эцэстэй хүнийг хоосон сэтгэлд автуулж, дотоод сэтгэлдээ жинхэнэ ханамжийг эдэлж чадахгүй байдаг. Өөрөөр хэлбэл хүн жинхэнэ сэтгэл ханамжийг олж чадалгүй, сэтгэл сүнсэндээ цангаасал дотор амьдарсаар л байна.
Тэгвэл ийм эмэгтэйд Есүс эмэгтэйд юу гэж хэлсэн бэ?
2. Итгэгчдийн дотроос усрах амийн ус (13-30)
Одоо 13,14-г үзээрэй! Бүгдээрээ хамтдаа уншъя! “Есүс-Энэ уснаас уух хүн хүн дахин цангана. Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд орилох булгийн ус болно” гэхэд. Есүс энэ “ус” гэж Иаковын худгийн усыг хэлсэн бөгөөд үүнээс уувал дахин цангана гэв. Тухайн үед Иаковын худгийн ус нь сайн, хэрэгтэй байсан. Иаковын худгаас тоо томшгүй олон хүн, мал ундаалж байсан. Гэвч Иаковын худгийн ус нь хязгаартай бөгөөд, хүмүүсийг дахин цангуулдаг учир худаг дээр дахин дахин ирэх хэрэгтэй. Тэгвэл өнөөдөр “Иаковын худгийн ус”- нь юу вэ? энэ дэлхийн бүх зүйлс бөгөөд дэлхийн мэдлэг боловсрол, мөнгө, нэр алдар, гавья, хайр дурлал, өндөр албан тушаал, тав тухтай амьдрал, амтат хоол гэх мэт зүйлсийг зааж байна. Эдгээр зүйлс нь хязгаартай бөгөөд, хүний дотоод сүнсний цангааг бүрэн тайлж чадахгүй юм. Хүн хэчнээн тансаг хусанд амьдарч, амтай хоол идсэн ч, үнэтэй машин унасан ч дотоод сэтгэл жинхэнэ ханамжгүй, сэтгэл хангалуун бус байдаг.
Тэгвэл яагаад энэ дэлхийн зүйлс хүний буюу бидний дотоод сэтгэлийн цангааг тайлж чадахгүй байна вэ? Эхлэл 2-р бүлгийг харвал Бурхан хүнийг анх бүтээхдээ газар шорооноос урлаад, амийн амьсгалыг хүлээж оруулахад хүн сүнсээр оршин байгч болгосон(Эх 2:7). Үүнээс харвал хүн мах бодь болон сүнс гэсэн хоёр биетэй юм. Хүний мах бодь хоол унд идэж байж цаддаг бол, сүнс хэзээ ч мах бодийн хэрэгцээгээр дүүрдэггүй юм. Тиймээс энэ дэлхийн ямар ч зүйлс хүний сүнсийг дүүргэж чадахгүй. Тэгвэл Есүсийн өгдөг ус нь юу вэ? 14-г дахин үзээрэй! “Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно” Есүсийн өгдөг ус нь хүнийг хэзээ ч дахин цангуулахгүй бөгөөд, тухайн хүний дотроос үргэлж өөд оргилох булгийн ус шиг гэж байна. Яагаад ? Яагаад гэвэл Есүсийн өгөх ус нь энэ ертөнцөөс ирдэг биш, харин Бурханаас ирдэг учраас юм. Өөрөөр хэлбэл Есүсийг өгдөг усыг, Иаковын өгдөг устай харьцуулбал мөн чанарын хувьд тэс өөр зүйл юм. Есүсийн өгдөг ус нь хүнээс ирдэг зүйл биш, харин Бурханаас бэлэг болон ирдэг учраас юм.
Тэгвэл Есүсийн бидэнд өгдөг ус нь чухам юу вэ? Иохан 7:37-39а-д “Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран- Цангасан хүн байвал Над руу ирж, уугтун. Бичвэрт хэлсэнчлэн Надад итгэгчийн дотроос амийн усны гол усны гол урсах болно гэв” Есүст итгэгсдийн хүлээн авах Сүнсний тухай Тэр үүнийг хэлжээ.” гэв. Эндээс харвал Есүст итгэх үед, Бурханы бидэнд бэлэг болгон өгдөг Ариун Сүнснийг зааж байна. Энэ л Бурханы өгдөг Ариун Сүнс бидний дотор оршиход, бидний сэтгэл сүнсэнд урсаж буй гол мэт, өөд оргилж буй булаг мэт бидний сэтгэл сүнсийг тэтгэн, тэтгэдэг гэсэн утгатай. Та бүхэн доороосоо ундрах, бургилах булаг, рашаан харсан уу? Тасралтгүй, үргэлж, байнга, ундарсаар байдаг. салхитай, бороотой, халуун хүйтэн зэргээс үл хамааран ундарсаар байдаг. Ариун Сүнс биднийг сэтгэл сүнсийг ийнхүү тасралтгүй, үргэлж, байнга цутгана гэсэн утгатай.
Энэ л Сүнс бидний дотор оршиход бидний амьдралд ямар үр жимс төрүүлдэг вэ? Галат 5:22,23-т “Харин Сүнсний үр жимс бол хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэмжит чанар, дөлгөөн зан, өөрийгөө захирах зэрэг нь юм” гэв. Бидний дотор Ариун Сүнс оршиход бид өөрийн эрхгүй хайраар, баяр хөөрөр, амар тайвнаар, тэвчээрээр, энэрлээр, сайхан сэтгэлээр, дөлгөөн зангаар, эрч хүчээр дүүрэн хүн болдог. Мөн шинэ чанараар, шинэ үзэл бодлоор, шинэ хандлагаар, дүүрэн амьдруулдаг. Ийм хүн нь өөрийн дотроос үргэлж ундран гарч буй, сүнслэг амийн усыг бусдад өгдөг амьдралаар амьдардаг. Энэ цагт таны дотор юу өөд оргилох булаг мэт, юу танын дотроос гол мэт урсан гарч байна вэ?
Бид 10/1 өргөж, цуглаанд явж, библийн хичээл хийж байгаа ч, сүнсний баяр хөөргүй, сүнсний хүчгүй, дотоод сэтгэл хангалуун бус байх үе байдаг. Зарим нь энэ дэлхийн зүйлсээр ундаасах үе байдаг. яагаад ийм байна вэ? яагаад надаас бусдыг хайрлах, уучлах, тэвчих сэтгэл гарахгүй байна вэ? учир нь би Ариун Сүнсийг хүлээн авсан, Ариун Сүнс миний дотор оршиж байгаа ч, би Ариун Сүнсээр удирдуулахгүй, Ариун Сүнстэй нөхөрлөх, Ариун Сүнсэнд түшиглэхгүй байгаа учраас тэр юм. Өөрөөр хэлбэл бид дотоод зүрх сэтгэлдээ өөр зүйлсээр буюу энэ дэлхийн зүйлсийг байлгаж, дотроо дүүргэн,хадгалж байгаа учраас юм. Мөн Бидний сэтгэл сүнс Ариун Сүнсээр дүүрэхэд, Ариун Сүнсээр удирдуулахад, Ариун Сүнсэнд захируулахад саад болдог нэг зүйл нь гэмийн асуудал юм. Гэм нүгэл бидний Ариун Сүсний гол урсах, орилох сувгийг бөгөлдөг. Тиймээс бид чинь сэтгэлээсээ гэмшвэл, гэмийн бөглөө тайлагдан, Ариун Сүнсний ус дахин бидний сэтгэл сүнсэнд, өөд оргилох булгийн ус мэт дахин ундрах болно.
Одоо 15,16-р эшлэлийг үзээрэй! “эмэгтэй Түүнд-Эзэн минь, тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй. Ус татахаар энд ирэхгүй болно гэв. 16 Есүс—Явж, нөхрөө дуудаад энд ир гэж айлдав.” эмэгтэй Есүсийн амийн усны тухай сонсоод сэтгэлээ нээн, тэр усаа надад өгөөч гэсэн. Харин энэ үед Есүс явж нөхрөө дуудаад энд ир гэв(16). Есүс амийн усыг гуйж буй эмэгтэйн ярианы сэдвийг шууд өөрчилж, түүний хувийн амьдрал, нөхрийн асуудал руу орж байна. яагаад? Есүс өгөх амийн усыг уух гэвэл нөхрийн асуудлыг өөрөө хэлбэл гэмийн асуудлыг шийдэх ёстой байв. Эндээс харвал эхлээд хүн Есүсийн өгөх амийн ус буюу Ариун Сүнсийг хүлээн авах гэвэл заавал гэмийн асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн утгатай. Хэрэв бид өөрсдийн гэм нүглийг Бурханы өмнө чинь сэтгэлээсээ гэмшвэл Бурхан бидний сэтгэл сүнсийг Ариун Сүнсээр дүүргэж, бидний дотроос Ариун Сүнсний булаг өөд оргилох булаг мэт ундран оргилох болно.
Мэдээж дотор байгаа асуудлаа ил гарган, түүнтэйгээ тулж, түүнийгээ ил гарган гэдэг нь амар биш. зүрх сэтгэлийн өвлөлт, ичгүүр заавал дагалддаг. Гэвч бид чинь сэтгэлээсээ гэмшиж чадвал Бурхан өгөх гайхамшигтай, Ариун Сүнсээр дүүрч, Бурханы онцгой хайр ба ивээлийг дүүрэн амсдаг. Ер нь нөхөр гэдэг нь өөрийн бүх зүрхээ зориулан хайрлан түшиглэж буй зүйлсийг хэлдэг. Өөрөөр хэлбэл Бурханаас илүү хайрлан, түшиглэж, найдаж буй зүйлийг нөхөр гэж хэлж болно. Бид жинхэнэ нөхөр болох Есүсийг хүлээн авах гэвэл миний зүрхийг, миний доторхыг эзэмдсэн хуурамч нөхрүүдийг гэмшин орхих хэрэгтэй. Тэгвэл бид жинхэнэ нөхөр болох Ариун Сүнс бидний дотор оршиж, бид өөрийн эрхгүй амин хүч ба амин үр жимсийг дүүрэн ургуулж амьдрах болно. 17-г үзээрэй Самари эмэгтэй “Би нөхөргүй” гэсэн. Энэ нь түүний чинь сэтгэлийн хариулт байсан. Тэрээр таван нөхөртэй байсан бөгөөд одоо байгаа нөхөр ч нь гэсэн жинхэнэ нөхөр болж чадахгүй байна гэсэн түүний чинь сэтгэлийн илчлэл байсан. Энэ нь хэн ч түүний сэтгэл ханамжийг өгч чадаагүй гэсэн өчил юм. Есүс түүний үгийг сонсоод чинь сэтгэлийн үгийг хүлээн зөвшөөрч, “Би нөхөргүй” гэж зөв хэллээ гэсэн. Тэгээд “Чи таван нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай байгаа хүн ч нөхөр биш тул чи үнэнээр хэлэв ” гэж түүний хэлсэн үгийг байгаар нь хүлээн авсан. Есүс энэ эмэгтэйн өнгөрсөн ба одоогийн бүх амьдралыг мэдэж байсан. Эмэгтэй өөрийнх нь бүх зүйлсийг мэддэг Есүсийг эш үзүүлэгч хэмээн хүлээн зөвшөөрч (19,20), дотроо үргэлж боддог байсан мөргөлийн талаар асуусан. Үүнээс харахад эмэгтэйн сэтгэлийн гүнд байсан жинхэнэ асуудал нь нөхрийн асуудал биш харин Бурхантай хэрхэн зөв харилцахаа мэдэхгүй байдал нь түүний гол асуудал байсан гэдгийг мэдэж болно. Ийм Түүнд Есүс мөргөлийн талаар буюу Бурхантай хэрхэн зөв харилцах аргыг зааж өгсөн. 24-23-р эшлэлийг үзээрэй “Харин үнэн мөргөгчид нь сүнсээрээ үнэнээр Эцэгт мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчхээд байна. Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрж байна. Бурхан бол сүнс, Түүнд мөргөгчид нь сүнсээрээ үнэнээр мөргөх ёстой” гэв.
Есүс энд хүн Бурханд сүнс ба үнэнээр мөргөх цаг ирсэн гэж байна. учир нь гэвэл Есүс Христ ирснээр ХГ-ны үеийн материаллаг, болоод ёс төдий дүрэм журмын дагуу тахил өргөдөг амьдрал бус, харин хүн бүр Ариун Сүнсээр дамжуулан ханаа ч, хэзээ ч, Бурхан өмнө очих шинэ зам нээгдсэн гэдгийг тунхаглаж байна. Өөрөөр хэлбэл Бурхан Сүнсээр оршин байдаг учраас бид, Түүнтэй сүнсээр мөргөх хэрэгтэй. Сүнсээр мөргөнө гэдэг нь бидний сэтгэл сүнсний гүнд орших, Ариун Сүнсээрээ хичээнгүйлэн түшиглэж, Түүгээр удирдуулан захируулахыг хэлж байна. Үнэнээр гэдэг нь дүр эсгэлгүй, хоёр нүүргүй Бурханы үнэн үг ба Бурханыг хэн бэ? гэдгийг зөвөөр хүлээн зөвшөөрч чинь сэтгэлээсээ хандахыг хэлж байна. Бурхан ийм л мөргөгчдийг эрж байна. Самари эмэгтэй Бурханд хэрхэн мөргөх, Буюу Бурхантай хэрхэн зөв харилцахын мэдэхгүй байсан учраас сэтгэл сүнсний асуудлаа шийдэж чадахгүй байсан. Тиймээс тэр өөрт сэтгэл сүнсний асуудал болох сэтгэл сүнсний цангааслыг тайлах нэгний эрэн хайж амьдарсан. Гэвч энэ л түүний сүнсний цангаасал нь эцэстэй, өөрийг ганцаардсан, бусдаас тусгаарлагдсан, дотоод сэтгэл сүнсэндээ шарах ба өвдөлтөөр дүүрэн нэгэн болгон хувиргасан.
Өнөөдөр бид ч гэсэн Бурхантай зөв харилаатай биш байвал, бидний сэтгэл сүнс цангасаар байх болно. Тиймээс бидний дотор айдас, санаа зовуурь, дотоод шарх, хэн нэгэнд гомдсон, годолсон, ганцаардсан, хэн нэгнээс хайр халамж, сэтгэл горьдсоор амьдрах болно. Гэвч Есүсийн хэлсэнчлэн Бурханд Сүнс ба үнэнээр мөргөх цаг ирсэн. 2000-н жилийн өмнө Есүс Христ бидний гэмийн төлөө загалмайд цовдлогдон нас барж, гурав дахь өдрөө дахин амилсан. Энэ л мөчөөс эхлэн бид Есүс Христэд итгэх тэр үед ирдэг, Ариун Сүнсээр дамжуулан Бурхантай зөв харилцаатай болж, хаан ч, хэзээ ч, Бурханд сүнс ба үнэнээр мөргөх боломжтой болсон. Хэрэв бид өдөр бүр энэ л Ариун Ариун Сүнстэй нөхөрлөж, Ариун Сүнсээр удирдуулж, Ариун Сүнсэнд захирагдан амьдарвал бидний дотроос амины усны гол, өөд оргилох булаг бидний сэтгэл сүнсийг тэтгэж байх учир бид дотоод сэтгэл ямар нэг зүйлээр цангахгүй. Энэ бол Бурханд Сүнс ба үнэнээр мөргөдөг хүний эдэлдэг ивээл юм.
25-26р эшлэлийг үзээрэй! Эмэгтэй Есүсийг Аврагч Мессиа буюу жинхэнэ чинь сэтгэлээсээ мөргөх Нэгэн байна гэдгийг мэдсэн. Тэгтэл эмэгтэй усны саваа орхин хот руу буцаж очоод хүмүүс “Үйлдсэн бүхнийг минь надад хэлсэн хүнийг ирж үзэгтүн. Тэр Христ бишүү?” хэмээн тунхагласан гэв(29). Урьд эмэгтэй хонтын хүмүүсээс айж, санаа зовж, гадуурхагдан, тэднээс өөрсдийгөө тусгаарлан амьдарч байсан бол Есүстэй уулзсаны дараа бүрэн өөрчлөгдсөн. Учир нь тэр өөрийн сэтгэл сүнсний цангаа тайлах нэгнийг эрж хайн амьдрах шаардлагагүй болсон. Энэ бол Есүсийн амин усыг хүлээн авсан хүний амьдралд гаргадаг өөрчлөлт юм.
Дүгнэлт: Хүн бүр дотоод сэтгэл сүнсний цангаасалтай байдаг. энэ цангаасал хүн бүрт өөр өөр байдаг. бид энэ цангааг энэ дэлхийн зүйлсээр тайлах бүрд бид дахин цангах болно. Харин бид өдөр бүр надад уух юм өгөөч хэмээн дагуураар биднээс гуйж буй Есүсийг хүлээн зөвшөөрч, Түүний өгдөг амийг усыг уувал бидний дотроос амин усны гол урсаж, өөд оргилох булаг мэт сэтгэл сүнсний дүүрэн амьдралаар амьдрах болно. Энэ цагт бидний жинхэнэ хүндэл ба мөргөлийг авах зохистой Есүс Христийг магтаж байна. АМЕН.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.06.02/
Дараагийн нийтлэл2026 оны Иохан тусгай 3-р хичээл (06.07)