САЙН ХОНЬЧИН ЕСҮС
Иохан 10:7-21
“Би бол сайн хоньчин мөн. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг.” (11)
Өнөөдрийн зарлиг бол Есүс өөрийгөө сайн хоньчин гэж тунхагласан зарлиг юм. Яагаад Есүс бидний сайн хоньчин болох вэ?
1. Би бол хонины үүд (7-10)
Есүс бол хонины үүд юм. (7) Мөн авралын үүд билээ. Түүнээс түрүүлж ирсэн бүх хүн бол хулгайч, дээрэмчин юм. Хулгайч зөвхөн хулгай хийх, алах, сүйтгэхээр ирдэг. Хэн нь хонины үүд, авралын үүд болсон Есүсээр орно, тэр авралыг хүртэнэ. Бас тэжээлээ олно. Есүс хоньдыг бялхсан амьтай болгож өгөхийн тулд ирсэн билээ. Хэн ч сэтгэлийн үүдээ нээж Түүнийг хүлээн зөвшөөрвөл шинэ амийг олж, бялхсан амьдралаар амьдрах болно.
2. Би сайн хоньчин (11-21)
Хөлсний хүн, хоньчин хоёрын ялгаа жирийн үед сайн мэдэгдэхгүй. Харин чоно ирэхэд тодорхой харагдана. Чоно ирвэл хөлсний хүн хоньдоо орхиж зугтдаг. Харин хоньчин тэгэхгүй. Хоньдын төлөө амиа үл хайрлан эцэс хүртэл чонон сүрэгтэй тэмцэлддэг. Хоньдод хайртай учраас тэр юм.
Есүс өөрийгөө “сайн хоньчин” гэж тунхаглав. (11, 14) Есүс гэм, үхлийн хүчин дор зовж шаналж буй хонин сүргийн төлөө загалмайд цовдлогдон нас барсан билээ. Тэр өөрийн амиа гээх хүртлээ биднийг хайрласан. Тэр Бурханы хүслийн дагуу сайн дураараа ингэсэн юм. (18)
Гуйлт: Эзэн минь ээ! Амиа гээтэл намайг хайрласан агуу их хайрыг тань магтацгаая. Би өдөр бүр сайн хоньчин Есүстэй харилцаж, амин тэжээл олохыг хүсэж байна.
Нэг үг: Сайн хоньчин