2026 оны Иохан тусгай 3-р хичээл (06.07)

Босоод явагтун

Иохан 5:1-15
Гол эшлэл : 5:8
1. Есүс хэзээ, хаашаа явсан бэ (1-2)? Тэнд байсан хүмүүс юуг хүлээж байсан бэ (3,4)? Энэ хүлээлтэнд ямар хязгаар байдаг ба тэр газрыг аль талаараа энэ дэлхийн амьдралын жижиг загвар гэж хэлж болох вэ? Бетзада цөөрөм орчмын уур амьсгал ямар байсан бол?
2. Тэнд хэр удаан өвчилсөн хүн байсан бэ (5)? Есүс түүний тухай хэрхэн мэдэж юуг асуусан бэ (6)? Яагаад ингэж асуусан бол ?
3. Мөнөөх хүн юу гэж хариулсан ба түүний даван дийлэх дотоод асуудал нь юу вэ? (7)? 4. Есүс түүнд юу гэж айлдсан бэ (8)? Есүсийн үгийн чадал хэрхэн илэрхийлэгдсэн ба энэ Есүс хэн бэ (9, Их 5:24,25)?
5. Иудейчүүд яагаад эдгэрсэн хүнийг буруутгасан бэ (9б-10)? Тэр яагаад Есүсийг хэн гэж мэдэж чадаагүй вэ (11-13)?
6. Есүс түүнийг дахин хайж олоод ямар амьдралын чигийг өгсөн бэ (14)? “Илүү муу юм” гэж юу вэ? Тэр Иудейчүүд дээр очоод юуг мэдүүлсэн бэ (15)?

өмнөх нийтлэл2026 оны Иохан тусгай 2-р номлол (05.31) Калеб Ганболд хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.06.03/