2026 оны Иохан тусгай 1-р хичээлийн асуулт (05.24)

Хэн дээрээс эс төрөв

Иохан 3:1-15
Гол эшлэл 3:3
1. Никодем ямар хүн байсан бэ(1, 10, 19:39)? Тэр яагаад Есүс дээр шөнөөр ирсэн бол(2), Тэр Есүсийг хэн гэж бодон ямар найдвар тавьсан бэ(2:23)?
2. Есүс Түүнд юу гэж хэлсэн бэ(3)? Дээрээс төрнө гэдэг нь юу гэсэн үг вэ(Иохан 1:2, 2Коринт 5:17)? Дахин төрөхгүй бол юу болох вэ(Еф 2:1-3, Илч 21:8)?
3. Никодем дээрээс төрөхийг хэрхэн ойлгосон бэ(4)? Есүс хүн хэрхэн дахин төрж чадна гэж байна вэ(5-6, Марк 1:4, 1Пт1:23, Иаков 1:18 )?
4. Ариун Сүнсний ажлын онцлог юу вэ(7,8)? Үүнчлэн сүнсээр төрсөн хүнд ямар бодит өөрчлөлт гардаг вэ?
5. Есүс яагаад Никодемийг зэмлэсэн бэ(9-13)? Есүс Никодемийг мөнх амьтай болоход хэрхэн тусалсан ба зэс могойг модонд өлгөсөн үйл явдал нь юуг билэгдэж байна вэ(14-15, Тоо 21:4-9)?

өмнөх нийтлэл2026 оны Гэтлэл 5-р номлол (05.17) Ариунболд хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.19/