ЕСҮСИЙН ЦАГ
Иохан 7:1-13
“ Та нар баярт оч. Миний цаг гүйцээгүй байгаа тул Би энэ баярт очихгүй гэлээ.” (8)
Есүс ямар ч тодорхойгүй ажил хийж байгаа юм шиг бидэнд санагддаг. Харин Есүс бүрэн Бурханы цагийн дагуу авралын үйлсийг хийсэн юм.
1. Миний цаг хараахан болоогүй (1-9)
Иудейчүүдийн Майхан баяр ойртож байсан. Майхан баяр бол Израйлийн ард түмэн өвөг дээдсийнхээ говь дахь амьдралыг дурсдаг өдөр юм. Тэр өдөр 12-оос дээш настай Израйлийн бүх эрэгтэйчүүд баярыг сахихын тулд Иерусалимд очдог байсан гэнэ. Есүсийн ах дүү нар энэ цаг бол Есүс нэрээ дэлхийд цуурайтуулах маш сайхан боломж гэж бодон түүнийг Иерусалимд очоод хүч чадлаа үзүүлээч гэж ятгажээ. Дэлхийн алдрыг олохыг хүсч буй тэд нар Бурханы тааллыг огт мэдэхгүй байв. Харин Есүс миний цаг хараахан болоогүй учир очиж чадахгүй гээд тэндээ үлджээ.
2. Нууцаар явсан Есүс (10-13)
Есүс ах дүү нараа явсны дараа, нууцаар явжээ. Тэр хүмүүсийн шаардлагаар бус, харин Бурханы цагийн дагуу үйлддэг байв. Бас Иудейчүүд Есүсийг алахаар эрж байсан учрынх юм. Есүс Бурханы цагийн дагуу өөрийгөө илрүүлж, эсвэл нуудаг байсан. Дэлхийн алдраас илүү Бурханы алдрыг хайж байсан тул Бурханы цагийг сайн мэдэж байсан юм. Бурханы хүмүүс бол Бурханы алдрыг хайж, тааллыг нь дагадаг байх хэрэгтэй.
Гуйлт: Эзэн минь ээ! Дэлхийн алдрыг хайж ирсэндээ гэмшиж байна. Байнга хүмүүсийг харж амьдардаг намайг өрөвдөөч! Намайг Бурханы цагийг мэдэж, Түүний тааллын дагуу амьдрахад туслаач!
Нэг үг: Бурханы цагийн дагуу