Өдөр бүрийн хоол /2025.05.14/

Бурханд алдрыг өргөсөн Давид

1Самуел 30:16-30

“Тэд адилхан хуваах ёстой.”(24б)

1. Хувиа бодсон өөдгүй хүмүүс (16-22)
Давид амалекчуудыг хөөн очиж ялалт байгуулаад булаагдсан бүх хүмүүс, эд хөрөнгөө эргүүлж авчээ. Мөн бусад асар их зүйлсийг олзлон авав. Ийм ялалт байгуулсны дараа хүмүүс “Энэ бол Давидын олз” хэмээн Давидад алдрыг өргөж байв. Давидын сэтгэл тайвширч сэрэмж алдахад амархан байв. Гэвч тэр дайнд оролцож чадаагүй үлдсэн 200 цэргээ санаж тэдэнд анхаарал тавьжээ. Давид тэдэнтэй мэндлэхийг харсан өөдгүй хүмүүс: Бид эргүүлж авсан олзноосоо тэдэнтэй хуваалцахгүй гэцгээв. Тэд эд хөрөнгийн шунахайралд автагджээ. Үүнээс болж итгэлээр нэгдмэл болсон тэдний дунд ан цав гарах аюул нүүрлэсэн.

2. Адилхан хуваах хууль тогтоосон Давид (23-30)
Давид ялалтаас болж бардам болоогүй. Тэр юуны өмнө Бурхан л ялалтыг өгсөн гэдгийг сануулан Бурханд алдрыг өргөв. Тэгээд Бурханы өгсөн олзыг зөвхөн дайнд оролцсон хүмүүс л авах биш, бүх ард түмэн адилхан хуваах ёстой гэв. Тэгээд энэхүү адилхан хуваах ёсыг Израилийн төлөөх зарлиг тогтоол болгожээ.(23,24) Бас хэцүү үед тусалсан Иудагийн ахлагчид болон бусад хүмүүст талархлын бэлэг явуулжээ(26-30).
Бурханы үнэгүй өгсөн хайр ивээлийг бид ч бас бусадтай үнэгүй хуваалцах ёстой. Ялангуяа итгэлээр нэг болсон хамт олонтойгоо хайр ивээлийг адилхан хуваалцах хэрэгтэй.

Гуйлт: Эзэн минь! Хайр ивээлийг авсан үедээ Бурханд алдрыг өргөж хамтран зүтгэгчдээ санан анхаарч, тэдэнтэй хуваалцдаг хүн болоход минь туслаач.

Нэг үг: Бурханы хайр ивээлийг хуваалцдаг итгэлийн хамт олон болцгооё.

өмнөх нийтлэл2025 ОНЫ ЛУК 17-Р НОМЛОЛ (05.11) Н. АРИУНБОЛД ХН
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.05.15/