Хүний бодлоор амьдрагчийн өрөвдөлтэй төгсгөл
1Самуел 31:1-13
“Тиймээс Саул илдээ авч, дээрээс нь унав.”(4)
1. Амиа хорлосон Саул (1-6)
Саул айдас түгшүүрийн дунд филисттэй тулалдахаас өөр аргагүй болов. Харин түүний цэргүүд хайр найргүй ялагджээ. Тэр 3 хөвгүүнээ алдаж өөрөө ч дайсны суманд оногдон хүнд шархдав. Энэ үед Саул яасан бэ? Тэр өөрийн дуулгаваргүй гэмээ гэмшиж, ард түмний төлөө гуйх ёстой байсан. Харин тэр харь үндэстэнд олзлогдон, доромжлол авахаас айж, өөрийнхөө амийг хороожээ.(4) Тэр үхэх мөчдөө ч өөрийгөө дээдэлсэн сэтгэлдээ хүлэгдэж байв. Тэр Бурханы хайр ивээлээр Израилийн хаан болсон боловч одоог хүртэл цаг ямагт Бурханы алдраас илүү өөрийн алдрыг хайсан. Тэр зөвхөн өөрийгөө төвд тавьж хүний санаагаар явдаг хүн байв. Анхандаа сүр жавхлантай юм шиг байсан боловч эцэст нь Бурханаас орхигдож өөрийгөө болон гэр бүл, ард түмнээ гашуудалтай байдалд хүргэн өрөвдөлтэйгээр нас эцэслэв.
2. Саулын шарилыг оршуулсан иабеш хүмүүс (7-13)
Филистчүүд Саулын шарилыг Бет-шаны цайзанд өлгөн доромжлов. Энэ үед Иабеш-Гилеадын оршин суугчид урьд нь Саул тэднийг аморичуудаас аварсныг санан шарилыг нь авч оршуулан түүний төлөө гашуудав. Өөрийн санаагаар, өөрийгөө төвд тавьж амьдардаг байсан Саулын амьдралыг дүгнэхэд Бурханыг төвд тавьж амьдарсан Давидтай харьцуулахад хүрч байна. Бурханы зарлигийг даган амьдрах нь тухайн үедээ зовлонтой хэцүү мэт боловч эцэст нь Бурханы хайр ивээлээр заавал ялалтанд хүрдэг билээ.
Гуйлт: Эзэн минь! Хүний бодлоор амьдрагчийн төгсгөлийг хараад би ч гэсэн сануулга авлаа. Би алхам тутамдаа зөвхөн Таны зарлигийг л бүрэн дагадаг хүн болно.
Нэг үг: Хүний санааг дагагчийн төгсгөл.