Иосиагийн шашны шинэчлэл
2 Шастир 34:1-33
2 Шастир 34:7
Иосиа найман настайдаа Иудагийн хаан болов. Тэрээр арван зургаан настайгаасаа өвөг эцэг Давидынхаа Бурханыг эрэлхийлж эхлэв. (3а) Тэгээд хорин настайд нь Иуда болон Иерусалим төдийгүй Манассе, Ефраим, Симены хотууд болон Нафтали хүртэл өөрөө очин Израил газар нутаг даяар мөргөлийн өндөрлөгүүд болон хиймэл шүтээнүүдийг цавчин хаях шашны шинэчлэлийг эхэлсэн. (3-7) Иосиа хааны энэхүү шинэчлэл зургаан жилийн турш үргэлжлэв. Тэрээр хорин зургаан настайдаа өмнөх Иудагийн хаадын сүйрүүлж орхисон Бурханы өргөөг засварлах ажлыг эхлэв. (8)
Харин Эзэний өргөөнд авчирсан мөнгийг гаргах үеэр тэргүүн тахилч Хилкиа Эзэний хуулийн номыг олжээ. (14) Тэгээд гүүш Шафан хаанд уг номоос уншихад хуулийн үгсийг сонсоод хувцсаа уран уйлав. (18,19,27) Учир нь Эзэний үгийг дагаагүй Иуда дээр Эзэний уур хилэн үлэмж их гэдгийг мэдсэнийх юм. Тэгээд хаан арга барагдсан сэтгэлээр тэр номд бичигдсэн хараалын тухай эш үзүүлэгч Хулдад очин түүнээс асуулгав. Үгийг сонсоод өөрийгөө даруу болгон уйлсан Иосиа хааныг хараад Бурхан түүний хаанчлалын хугацаанд бүх гай гамшгийг буулгахгүй хэмээн амлав. (27,28) Энэ нь гай гамшгийг хойшлуулна гэсэн утгатай.
Хаан дараа нь Иуда болон Иерусалимын бүх оршин суугчид, тахилч нар, левичүүд болон их багагүй бүх ард түмнийг цуглуулаад Эзэний өмнө гэрээ байгуулав. (29-31) Тэд Эзэнийг даган бүх зүрх, бүх сэтгэлээрээ Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг сахиж, гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж шийдвэр гаргав.
Эндээс бид Бурханы зүрхийг хөдөлгөх жинхэнэ шашны шинэчлэл нь юу гэдгийг харж болно. Тэр нь Бурханы үгийг сонсоод зүрхээ уран гашуудах гэмшил юм. Тэгээд Бурхантай гэрээний харилцаагаа дахин сэргээх явдал юм.
Энэ үеийн хүмүүс технологийн огцом хөгжлийн шинэ үе шат ирнэ гэсэн найдвар тавьдаг. Харин энэ үеийнхнийг гай гамшиг ба сүйрлээс аврах гэвэл техник технологийн шинэчлэл бус сүнсний шинэчлэл хэрэгтэй. Юуны өмнө өөрийн зүрхийг уран гашуудах болон гэмшихээс эхлэх хэрэгтэй. Өөрийн сэтгэл доторхоо харж, зүрхнийхээ гүнд гэмшихээс эхэлж сүнсний шинэчлэлийг хийх хэрэгтэй.
Хэрэгжүүлэлт: Жинхэнэ шинэчлэл гэж юу вэ?
Нэг үг: Зүрх зүсэм гэмшил.