Өдөр бүрийн хоол /2026.03.05/

Таны эсрэг нүгэл үйлдсэн ард түмнээ өршөөнө үү

2 Шастир 6:22-42
2 Шастир 6:39

“Та тэнгэрээс, Өөрийн орших газраасаа тэдний залбирал, гуйлтыг сонсон, тэдэнд шийдэл хариуг өгч, Таны эсрэг нүгэл үйлдсэн ард түмнээ уучлан өршөөнө үү!”

Хэрэв хүн хөршийнхөө эсрэг нүгэл үйлдчихээд Эзэний өргөөнд ирээд өөрийн гэм буруугүй байгааг тангараглах үед Бурхан Өөрөө үнэн шударгаар шүүж өгөхийг Соломон гуйв. (22,23) Израил ард түмэн Бурханы эсрэг нүгэл үйлдсэнээс болж дайсандаа цохигдох үед, хэрэв тэд гэмт замаас эргэн гэмшиж, Эзэнээс гуйн залбирвал ард түмний нүглийг уучилж, эцэг өвгөдөд нь амласан газар нутагт буцаан ирүүлж соёрхохыг гуйв. Мөн тэд Бурханы эсрэг нүгэл үйлдсэнээс болж тэнгэр хаагдан хур бороотой үед тэд нүглээсээ эргээд холдвол ард түмний нүглийг уучилж, ард түмэндээ өв болгон өгсөн газартаа хур бороо буулгахыг гуйв. (26,27) Тэд Бурханы эсрэг нүгэл үйлдсэнээс болж газар нутагт өлсгөлөн болж, тахал өвчин, ган гачиг, элдвийн гамшиг, өвчин зовлон нөмөрч, дайснууд нь тэднийг хот газарт нь бүслэн авах гэх мэтийн зүйлс болох үед Эзэний өргөөнд хандан залбирвал тэднийг сонсон уучилж, хүмүүний зүрхийг мэддэг Бурхан хүн тус бүрд үйлийнх нь дагуу шүүхийг залбирав. (28-30) Ингэснээр тэд амьдрах бүх хугацаандаа Бурханаас эмээж, Эзэний замуудаар алхахыг хүссэн. (31)
Бүх золгүй явдал нүглээс болж тохиолддог биш юм. Гэвч нүгэл бол хүний амьдралын зовлон, золгүй явдал ба сүйрлийн шалтгаан болдог нь тодорхой. Гэм нүглийн асуудлыг шийдэх цор ганц арга нь Бурханаас нүглийн уучлал авах юм. Цаг хугацаа өнгөрнө гээд өдөр бүр ариусгал үйлдсэн ч гэмийн асуудал шийдэгдэхгүй. Тиймээс Соломон хожим гэмээс болж тохиолдох Израил ард түмний зовлон, эмгэнэл, золгүй явдлыг урьдчилан хараад, тэд Бурханд хандан залбирахыг сонсоод эхлээд нүглийг уучилсны дараа асуудлыг шийдэж өгөхийн төлөө гуйсан. Асуудлыг шийдэхээс өмнө нэн түрүүнд шийдэх зүйл нь нүглийн уучлалыг авах явдал юм.
Хэрэгжүүлэлт: Асуудлаа хурдан шийдэхийг гуйж байна уу?
Нэг үг: Эхлээд нүглийн өршөөлийг гуй.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.03.04/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.03.06/