Өдөр бүрийн хоол /2025.04.29/

Бурханаас гуйсан Давид

1Самуел 23:1-14

“Тэгээд Давид Эзэнээс лавлан би очиж…”(2а)

1. Эзэнээс дахин асуусан Давид (1-5)
Давид ямар ч ажлыг хийхдээ Бурханы удирдлагыг гуйдаг байсан. Тэр Кеилаг филистчүүд дайрсныг сонсоод, тэр Кеилад хандсан хоньчны сэтгэлээсээ болж филистчүүд рүү дайрах эсэхээ Бурханаас асуужээ. Тэгээд тэр Бурханаас “Дайрагтун” гэсэн тушаалыг авсан. Харин түүнтэй хамт байсан хүмүүс: Бид ийм тэнүүлчин амьдралтай атлаа яаж тэдний эсрэг дайрах вэ?, энэ бол ямарч боломжгүй зүйл гэж хатуу эсэргүүцжээ. Үнэхээр тухайн үеийн нөхцөл байдлыг харвал тэдгээр хүмүүсийн зөв байсан. Гэвч Давид хүмүүсийн үгийг сонсоод дахин Бурханд очин асуусан. Тэр Бурханаас мөн л урьдын адил тушаалыг аваад филистийг дайрч, Кеилагийн оршин суугчдыг аварч чаджээ. Бурхан өөрийнх нь тааллыг гуйлтаар асуусан Давидад бүрэн ялалт өгчээ. Бурхан нь энэ мэт үргэлж өөрийнх нь тааллыг асууж байж, үйлддэг хүнд дандаа ялалтыг өгдөг.

2. Эзэн минь, яавал зохихыг боолдоо мэдүүлж хайрла (6-14)
Саул Кейлаг аврахаасаа илүү Давидыг алах гэж бүх хүчээ тавив. Тэр Кеилад ирээд Давидыг алах гэжээ. Энэ үед Давид дахин Бурханаас гуйн асуусанд Кеилагийн хүмүүс өөрийг нь барьж, Саулд өгөх гэж байгаа тухай мэдэв. Өөрсдийг нь аварсны ачыг муу үйлсээр хариулах гэж буй Кеилачуудын тухай сонссон Давидын сэтгэл хичнээн хэцүү байсан бол оо? Харин тэр өөрийн санаагаар шийдэлгүй, Бурханы тушаалын дагуу Кеилаг орхин явав. Давид цаг үргэлж Бурханы тааллыг асуудаг гуйлтын хүн байжээ.

Гуйлт: Эзэн минь! Нүдэндээ харагдаж байгаагаар бус, харин нүдэнд үл харагдах Бурханы тааллыг л асууж байж үйлддэг хүн болоход минь надад туслаач!

Нэг үг: Эзэнээс дахин дахин асууна.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.04.28/
Дараагийн нийтлэл2025 оны Иохан 1-р номлол (04.26) У. Мөнхтөр хн