Усыг дарс болгон өөрчилсөн Есүс
Иохан 2:1-11
Гол эшлэл 2:11
“Есүс тэмдгүүдийнхээ эхлэлийг Галилын Канаад үйлдэж алдраа илчилсэнд шавь нар нь Түүнд итгэсэн юм.”
Өнөөдрийн үг бол Галилын Канна хотод, хуримын найранд Есүс усыг дарс болгон өөрчилсөн гайхамшгийн тухай юм. Есүс энэ гайхамшгийг үйлдсэн нь зөвхөн усыг дарс болгосон өөрчилсөнд бус Өөрийгөө Бурхан гэдгийг илчлэхийн тулд байсан. Тухайлбал Есүс энэ дэлхийд ирсэн нь гэм нүглээс болж сүнсээр үхсэн ус мэт хэрэгцээгүй болсон хүмүүсийн амьдралыг дарс мэт амттай, үнэ цэнтэй, нандин амьдралаар өөрчлөхийн төлөө ирсэн гэдгийг харуулж байна. Энэ цагт усыг дарс болгон өөрчилсөн Есүсийг хүлээн зөвшөөрснөөр дарс мэт үнэ цэнтэй, надин, баяр хөөртэй амьдралаар амьдарч чадахыг хүсэн гуйж байна.
1. Дарс дууссан хуримын найр (1-5)
1,2-р эшлэлийг хараарай. Галилын Канаад нэгэн хурим болсон бөгөөд тэнд Есүс шавь нарын хамт уригдсан байв. Мөн Есүсийн эх Мариа ч тэнд байжээ. Би та бүгдээс нэг асуулт асууя! Та хуриманд очиж байсан уу? Хуриманд дээр уйтгар гуниг гэж байхгүй, зөвхөн баяр хөөр аз жаргал л байдаг. Тухайн үед хуримын ёслол нь иудейчүүдийн хувьд хамгийн чухал ач холбогдол өгдөг зүйлсийн нэг байв. Хурим нь долоо хоног үргэлжилж залуу хос хаан хатан шиг л өөрсдийгөө гоёж, үйлчлүүлдэг байв. Энэ хугацаанд гашуудлын үйл ажиллагааг хориглож мацаг барих гэх мэт шашны ёс заншлаас чөлөөлөгддөг байв. Гэр бүл болж буй хос баяр хөөрөөр дүүрэн, уригдсан хүмүүс ч энэ өдрүүдэд ханатал идэж уун, баяр хөөртэй найрладаг байв. Хуриманд уригдсан зочид найрлан цэнгэж дуу хуур, баяр хөөр болж байх тэр мөчид дарс нь дууссан ноцтой асуудал гарсан(3).
Дарс нь хүмүүсийн сэтгэлийг хөгжөөдөг учраас хуриманд зайлшгүй байх ёстой чухал зүйлсийн нэг юм. Хуримын найр дарсгүй болсон нь найрын уур амьсгал уйтгартай болж ингэснээр шинэ хос ичгүүртэй байдалд орох аюул байлаа. Тухайн үеийн заншлаар хуримын эзнийг шүүхэд өгөх хүртэл шалтаг болхоор асуудал байсан. Энэ үед Есүсийн эх Мариа энэ асуудлыг олж харсан. Тэгээд Мариа Есүст “Тэд дарсгүй болов”(3) гэж хэлсэн. Мариа Есүс л энэ асуудлыг шийдвэрлэж чадна гэж итгэсэн учраас Түүнд энэ асуудлыг эхэлж хэлсэн. Хүн аливаа асуудлыг хараад хариуцсан хүнд нь хандах нь элбэг байдаг. Харин Мариа асуудалтай тулгарах үед хамгийн түрүүнд Есүс дээр авчирсан.
Тэгвэл Есүс Мариад юу гэж хэлсэн бэ? 4-р эшлэлийг үзэцгээе. “Есүс—Эмэгтэй, Надад ч, танд ч ямар хамаа байна? Миний цаг хараахан болоогүй байна гэжээ.”
Есүс ээжийгээ “эмэгтэй” гэж дуудаж байгаа нь хүйтэн хөндий сонсогдож байна. Гэвч тухай үед хааны хатанг хүндэтгэн дуудахдаа ийнхүү дуудаг байсан. Есүс ээжийгээ ийнхүү дуудаж байгаа нь хүүгийн ёсоор бус Аврагч Мессиагийн байр суурьнаас хариулсан. Учир нь Есүс хүмүүсийн хүсэлийн дагуу бус Бурханы цагт ажилаа хийх ёстой байв. Тиймээс Есүс “Миний цаг хараахан болоогүй байна” гэж хэлэв. Тэрээр ээж болон бусад хүмүүсийн шаардлагын дагуу, хүмүүсийн цагт ажилладаггүй гэдгээ үүгээр илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл Есүс үргэлж Бурханы хүсэл ба цагийн дагуу үйлддэг. Есүст тэдний асуудал хамаагүй учир оролцохыг хүсээгүйдээ ингэж хэлээгүй. Харин ч Есүс бидний асуудал бүрт санаа тавьж, шийдвэрлэхийг хүсдэг. Хуримын найр дарсгүй болж хүмүүс баяр хөөргүй болохыг ч хүсээгүй. Зөвхөн Бурханы цагт гэсэн утгатай.
Хэрэв Бурхан бидний залбирал ба гуйлтанд хариулахгүй бол бид яадаг вэ? Бид ихэвчлэн өөрийн хүслийг Бурханд тулгаж өөрийн цагаар л Бурханыг ажиллуулах гэдэг. Гэхдээ Бурхан хайртай хүүхдүүдийнхээ төлөө Өөрийн сайн цагт хамгийн сайнаар ажилладаг юм. Тиймээс бид Мариа шиг Есүст итгэж эргэлзэхгүй, гомдоллохгүйгээр Бурханы цагийг хүлээх хэрэгтэй. Гэхдээ Бурханы цагийг хүлээж байна гээд юу ч хийхгүй зүгээр сууна гэсэн үг биш. Мариа Есүс яг юу хийхийг огт мэдэхгүй байсан ч. Харин цаг нь болоход Есүс ямар нэг зүйл хийнэ гэдэгт итгэж байсан. Бидэнд бас ийм итгэл байх хэрэгтэй. Тиймээс Мариа өөрийн хийж чадах зүйлийг хийж эхэлсэн бөгөөд зарц нарт “Есүс та нарт юу айлдана, түүнийг үйлд”(5) гэж хэлсэн. Мариа зарц нарыг Есүсийн хэлсэн үгийг дуулгавартай дагахад бэлтгэсэн.
Бурхан өнөөдөр ч гэсэн даруу, дуулгавартай хүнийг авралын ажилдаа нандинаар хэрэглдэг. Хичнээн ухаантай, авъяас чадвартай байсан ч тэрслүү, бардам, дуулгаваргүй хүнийг Бурхан хэзээ ч хэрэглэдэггүй. Ухаантай биш, дутуу дулимаг байсан ч дуулгавартай хүнийг Бурхан хэрэглэдэг. Тиймээс юуны өмнө бид өөрсдөө өдөр бүр Эзэний үг ба залбирлаар дамжуулан Бурханы өмнө даруу, дуулгавартай хүмүүс болох хэрэгтэй.
2. Усыг дарс болгон өөрчилсөн Есүс (6-11)
Одоо 6,7-р эшлэлийг үзээрэй “6 Тэнд хоёр юм уу, гурван метрэтээс багтаамжтай усны зургаан чулуун торх байсан агаад тэдгээрийг иудейчүүдийн ариусгалын ёслолд зориулдаг ажээ. 7 Есүс тэдэнд—Торхнуудыг усаар дүүргэ гэж айлдсанд тэд амсарт нь хүртэл торхнуудыг дүүргэв.” Есүс Мариагийн гуйлтыг сонсоод цаг нь болоход Өөрийн ажлаа хийж эхэлсэн. Тэнд иудейчүүдийн ариусгалын ёслолд зориулсан 6 чулуун торх байв. 7-р эшлэлийг үзвэл Есүс зарц нарт “Торхнуудыг усаар дүүргэ” гэж тушаасан. Есүс тус бүр 75-110 литрийн 6 ширхэг чулуун торхыг усаар дүүргэ гэж зарц нарт тушаав. Уг нь зарц нарт ус биш, дарс хэрэгтэй байсан. Тиймээс зарц нарын хувьд Есүсийн энэ л үгийг дуулгавартай дагахад хэцүү байсан байх. Учир нь усыг одоо цаг үе шиг крант нээгээд ус авчихгүй бөгөөд худгаас зөөж авчрах учраас биеүүлэхэд хэцүү зүйлийг Есүс шаардаж байна. Ялангуяа зарц нар найрын үед хамгийн их ажилтай, завгүй хүмүүс байдаг. Эндээс нэг хүн хоол нэмүүлье гэнэ, тэндээс ч нэг нь ундаа уумаар байна гээд завгүй зарц нар нийт 500-600 л усыг худгаас зөөж авчирна гэдэг нь маш их цаг хугацаа, хөдөлмөр шаардсан ажил юм.
Гэхдээ зарц нар Есүсийн энэ ойлгомжгүй тушаалыг бүрэн даруу сэтгэлээр, дуулгавартай дагасан юм. Завгүй байхад дэмий юм хийлгэлээ гэж гомдоллоогүй, эсвэл халтуурдаж дүр эсгээгүй. Дүүргэсэн болоод орхиогүй. 7б-р эшлэлийг үзвэл “…тэд торхнуудыг амсарт нь хүртэл дүүргэв” гэжээ. Энэ нь тэд Есүсийн үгийг бүрэн дуулгавартай дагасан гэдгийг илэрхийлж байна. Тэд Есүс ямар нэгэн гайхамшгийг үзүүлнэ гэдэгт итгээд идэвхитэйгээр, бүрэн дуулгавартай дагасан. Дуулгавартай байдал нь Есүст итгэх итгэлээр л гардаг юм.
Арай гэж усыг дүүргэхэд Есүс зарц нарт юу гэж хэлсэн бэ? 8а-г үзээрэй“ Есүс -Одоо утгаад, найрын ахлагчид аваачиж өг” (8а) гэв. Энэ тушаал нь өмнөх тушаалыг бодвол бүр дагахад хэцүү зүйл шаардаж байна . Учир нь тэд ус гэдгийг мэдэж байгаа бөгөөд найрын ахлагчид хоосон ус аваачиж өгөх нь зэмлэл хүртэж, шийтгүүлэх аюултай байв. Тиймээс өмнөхөөс ч илүү дагахад хэцүү тушаал байв. Гэвч зарц нар дуулгавартай дагаж, найрын ахлагчид усыг аваачиж өгөв.(8б) Энэ үед юу болсон бэ?
9-10-р эшлэлийг үзээрэй. Хамтдаа уншия! “Найрын ахлагч дарс болсон усыг амсаад, тэр дарс хаанаас бий болсныг мэдээгүй учир (харин ус утгасан үйлчлэгчид мэдэж байв) шинэ хүргэнийг дуудаж, 10 түүнд—Аливаа хүн эхлээд сайн дарсаа гаргаад, хүмүүсийг согтсоны дараа муухнаа гаргадаг. Гэтэл чи сайн дарсаа одоо хүртэл хадгалсан байжээ гэж хэлэв..” Эндээс харвал зарц нарын торхонд зөөж хийсэн ус нь хамгийн сайн дарс болсныг харуулж байна. Энэ бол зарц нарын дуулгавартай байдлаас бий болсон дарс юм. Энэ дарснаас болж хуримын найр улам баяр баясгалантай, хөгжилтэй, жаргалтай болж ерөөлийг авав. Хэрэв зарц нар Есүсийн үгийг дуулгавартай дагаагүй бол, энгийн нэг худгийн ус хамгийн сайн дарс болон өөрчлөгдөхгүй, гайхамшиг бий болохгүй байсан. Харин энэ дарс хаанаас бий болсон бөгөөд хэн энэ гайхамшигт зүйлийг хийснийг зөвхөн Мариа болон Есүсийн үгийг дуулгавартай дагасан зарц нар л мэдэж байсан бөгөөд тэд л зөвхөн Бурханы онцгой ивээл ба гайхамшигийг амссан.
11-г үзээрэй “Есүс тэмдгүүдийнхээ эхлэлийг Галилын Канад үйлдэж алдраа илчилсэнд шавь нар нь Түүнд итгэсэн юм” Есүс анхны тэмдэгийг Галилын Кана хотод хуримын найран дээр усыг дарс болгон өөрчилсөнөөр Өөрийгөө Бурханы Хүү гэдгийг илчилсэн. Шавь нар нь ч энэ явдлаар Есүсийг Бурханлаг мөн чанартай Нэгэн гэдэгт итгэв. Энэ анхны тэмдэг нь бидэнд хоёр зүйлийг онцлон хэлж байна.
1-рт Есүс хүмүүст жинхэнэ баяр хөөрийг өгөхөөр ирсэн гэдгийг харуулж байна. Бид библийн Эхлэл 2-р бүлгийг харвал Бурханы хүнийг өөрийн дүр төрхийн дагуу бүтээн, Еден цэцэрлэгийг арчуулан сахиулахаар өгсөн. Гэвч хүн дуулгаваргүйн гэмээс болж, энэхүү мөнхийн аз жаргалыг алдсан. Гэмээс болж хүн хараал дор энэ ертөнцөд үхэн үхтлээ ажил хийн зовж байгаад үхсэнээр хоосон буцах болсон. харин Есүс ийм хүмүүнд жинхэнэ баяр хөөр ба аз жаргалыг өгөхөөр ирсэн гэдгийг энэхүү анхны тэмдэгээр дамжуулан харуулжээ.
Залуус ер нь цуглаанд явах, Христэд итгэдэг амьдрал нь утгагүй, гунигтай, баригдмал, хүлэгдмэл, ингэж болохгүй, тэгэж болохгүй гэх мэт боддог. Тэгээд цуглаанд хамрагдахыг хүсдэггүй. Харин энэ нь том эндүүрэл юм. Гэвч Есүс бидний амьдралыг өөрчлөхөд, харьцуулашгүй сүнслэг жинхэнэ баяр хөөрийг амсдаг. Тиймээс итгэгч нар нь хуримын найранд байгаа мэт Бурханы ер бусын сүнсний баяр хөөр ба амар тайваныг дүүрэн эдлэн амьдардаг. Бурханд итгэдэг, Бурханыг хүлээн зөвшөөрсөн амьдрал нь хуримын найр шиг дүүрэн баяр хөөр ба ерөөлтэй амьдрал юм.
2-рт Есүс усыг дарс болгосноор хүмүүсийг уг үндсээр нь өөрчлөх чадалтай гэдгийг харуулсан. Энэ дэлхийн хүмүүс янз бүрийн талаас өөрчлөлт хүсдэг. Эдгээр нь ихэндээ гаднах зүйлс, заримдаа дотоод сэтгэл, зан чанар гэх мэт доторх зүйлс байж болно. Гэвч хүмүүсийн хичээл зүтгэлээр олдог өөрчлөлт нь хязгаарлагдмал байдаг. бохир ус цэвэр болсон ч, ус хэвээрээ л байдаг. Харин Есүсийн усыг дарс болгосон нь хиймийн өөрчлөлтөөс шал өөр мөн чанарын өөрчлөлт юм. Есүс л ийнхүү мөн чанарын бүрэн өөрчлөлт, шинэчлэл хийх хүч чадалтай юм. 2 Коринт 5:17-д “Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна!” хэмээн хэлсэн. Ус мэт амтгүй, хэнд ч хэрэгцээгүй хүн Есүсийн дотор байвал дарс мэт амттай, бусдад баяр хөөрийг өгдөг нандин үнэ цэнтэй хүнээр өөрчидлөгддөг. Хэн ч хүнийг уг үндсээр нь өөрчилж чадахгүй. Эцэг эх нь хүүхдүүдээ, эхнэр нь нөхрөө, багш нар нь шавиа, найз нь найзыгаа өөрчилж чадахгүй. Нийгмийн систем, мэдлэг боловсрол, хууль дүрэм ч хүнийг үндсээр нь өөрчилж чадахгүй. Мөн өөрөө өөрийгөө ч өөрчилж чадахгүй. Гагцхүү хүн Есүстэй хувиар уулзахад, Есүсийн дотор байхад хүн бүрэн өөрчлөгддөг юм.
Намайг Уранчимэг овогтой Мөнхтөр гэдэг. Би 2003 оны 3 сарын 23 өдөр айлын ганц хүү болж төрсөн. Багасаа л аав гэдэг хүнийг мэдэхгүй харалгүй өссөн. Ээж минь өрх толгойлсон ганц бие, маш их ажилтай учир, би эмээ Өвөө дээрээ өссөн. Тиймээс би эмээ өвөө хоёртойгоо их дотно билээ. Нэгэн намар миний амьдрал аав гэдэг хүн орж ирсэн. Би багасаа аав гэдэг хүнийг хараагүй учир аавтай бас эгчтэй болсон нь эхэндээ бол маш сайхан байсан. Тэгж манайх гэдэг айл бүтэн болсон. Гэтэл төд удалгүй аав гэх хүний чанар нь танигдаж, би бага, багаар дургүй болсон. Аав гэртээ харагдахгүй, хэд хоногоор алга болно. Бас байддагаараа л согтуу ирнэ олон хоног уусан болоод тэр үү муухай үнэр үнэрт нь би их дургүй байдаг байлаа. Нэг л мэдэхэд гадуур уудаг байсан бол харин гэртээ уух нь ихсэх болсон билээ. Тэр үеээс би гэртээ харих дургүй болж гадуур тэнэх нь ихэссэн. Анх Би аав согтуу байх үеэр тамхинаас нь нууцаар авж татаж үзсэн. Эхлээд бол хоолой ирвэгнээд хэцүү байсан. Гэхдээ тамхи хэрэглэх үедээ манараад гоё болоод бүх зүйлийг мартсан юм шиг болдог байлаа. Би хэрэглэх үедээ эхэндээ бага байсан бол сүүлдээ байнга хэрэглэх болсон. Гэрт аав согтуу байвал тамхинаас аваад амбаар дээрээ гараад татдаг байлаа. Тэгж явсаар нэг мэдэхэд би баригдаж, удалгүй манайх гэдэг айл тарах болсон. Тэгж би дахиад аав гэдэг хүнийг мэдэхгүй болсон. Гэхдээ аав байхгүй байсан ч, надад аав шиг нөмөртэй өөвөө минь байсан. Ээж минь зогсоо ажил хийдэг байсан учир судасны бүдүүрэлтэй болж ажил хийх боломжгүй болж ээж өвөө эмээтэй хамт байхаар болж хөдөө гарсан. Гэвч нэг л өдөр өвөө минь хэзээ дахиж уулзаж чадахааргүй хол явсан. Миний зүрх сэтгэлд маш том нүх гарсан. Түүнээс хойш би дэмий тэнэж, тамхиа татсаар нэг л зам үгүй болсон. Нэг л мэдэхэд +18 бичлэг үздэг болж улмаар байнга үздэг болж тэр үзсэн зүйлээ бодож, төсөөлөх болсон. Нэг мэдэхэд би үеэл дүүдээ хүрсэн. Би бүр болоогүй хөрш айлын охидтой завхайрч, завхай үйлс хийдэг, муу муухай үйлдэлтэй нэгэн болсон. Тэгж явсаар би ахлах ангид ордог жил корона вирус гарч хөл хорио тогтоож, би хөдөө байхаар явж үүр цайтал хөзөр тоглож тамхи татаж шөнө оройгоор явдаг нэгэн боллоо. Тэгж явсаар би арван жилээ төгсөх болж ЭЕШ өгч, би шутис-д орсон. Корона гайгуу болж хичээл танхимаар орж эхэлсэн. Би гэдэг хүн 2 жил гарам хичээл гэдэг зүйлээс хөндийрсөн байсан учир их сургуулийн хичээл дээр нэг болж өгөхгүй байсан. Хичээлийн бие даалтууд ар араас овоорч би дийлхээ болж нэг болж өгөхгүй явсаар байхад цэргийн зарлан ирж, нэг жил бүх зүйлээс хол хөндийрөхийн тулд цэрэгт явсан. Цэргээс халагдаад ирэхэд миний оролдож байсан үеэл дүү минь амиа хорлсон гэсэн мэдээ сонссон. Би өөрийгөө ямар муу зүйл хийсэн муухай хүн бэ гэдгээ тэр үед ойлгосон. Дээр нь намар хичээлдээ орж чадаагүй учир би нэг симестер өнжих болж хөдөө байх болсон. Өөрийн хийсэн үйлдэл бүрдээ шаналж, тамхинд бүр автсан. Энэ бүх тээнэглэлзлээс гараагүй байтал би буцан сургуульдаа орж хичээл ном дээрээ яг байдаг хэвэндээ тэр л зугтаад явсан намраас илүү олон асуудалтай болсон байсан. Би халагдаж ирэх үедээ өөр болох болно гэсэн боловч бүр илүү асуудалтай болж, тэр зүйлсийг бодохгүй гэж тамхи их татаж мөн +18 бичлэг үзсээр байлаа. Шөнөжин утсаар оролдож аниме үзнэ тоглоом тоглоно үүрээр унтаад өдөр босоод хичээлдээ явлаа гээд л гардаг нэгэн болж сургууль дээр ирээд унтдаг болсон байв. Бурхантай уулзахаас өмнөх амьдрал ийм л байлаа.
2023 оны хавар ШУТИС-ийн тв заалны урд мөн л яг хэвээрээ сууж байгаад хоньчинтой уулзсан. Эхлээд та Бурхан байдаг итгэдэг үү гэж асуусан. Би ч итгэдэг гэж хэлсэн тэгээл надад нэг үгтэй урилга өгсөн. Тэр л урилга дээр нь “над дээр ир” гэсэн үг байсан. Надад зорилго байхгүй өнөөдөр маргаашаа боддог надад, би очивол нэг зүйл мэдэх юм шиг санаж, хоёулаа уулзаад ярилцах уу гэж асуусан би тэгий гээд салсан. Тэгээд надтай уулзаад ярилцсан эхний хичээл нь “Бурхан тэнгэр ба газрыг бүтээсэн” эмх цэгцийн доор бүтээсэн гэдэг л үг байсан. Миний тэгж уулзана хичээл хийж байх үедээ миний анх ойлгосон үгс бол Эхлэл 1-26 “Тэгээд Бурхан Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё”гэх л үг. Би нэрээ л бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн юм байна гэдгээ ойлгосон. Тэгээд төд удалгүй ах удаа ХБК-р явсан. Тэнд очоод намтар гэрчлэл номлол сонссон. Гэвч би сонсож байхдаа би ингэж өөрийн гэмийг улайж чадах болуу гэж их бодсон. Тэр ХБК сонсон үг бол Иохан 5:8-д “Бос дэвсгэрээ аваад алх” гэх эшлэл байсан. Би 38 жилийн турш хэвтэж байсан нэгэн хүн шиг болсноо би ойлгож ухаарсан. Би үүнээс хойш библийн хичээл хийж эхэлсэн гэхдээ би тэр л үед анх өөрийн бүх гэмээ илчилж чадахгүй байсан. Гэвч Бурханы надад хамгийн гүнзгий өгсөн үг бол Иохан 8:11 “Есүс-Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд” Энэ л үгээр би чинь ямар их хайр ивээл хүртсэн гэдгээ ойлгон ухаарсан. Хүн сул дорой, гэм нүгэлтэй байж болно. Тийм ч гэсэн Бурхан бол ийм их нүгэлтэй гээд хаяж, орхидгүй гэдгийг зүрх сэтгэлээрэй ойлгосон. Би үүнээс хойш Бурханд залбирах, библи унших, сэтгэгдэл бичих гээд цаг гаргах болсон. Би 2024 оны ХБК-р “Чи надад хайртай юу ” зарилгаар бүх гэм нүгэлээ улайн гэмшиж, хоньчноор боссон. Хоньчноор боссоны дараа надад бөмбөр сурах, сайн мэдээний аялалаар явах, ахын ажил дээр ажиллах гээд маш олон хайр ивээлийг өгсөн.
Ром 8:13-д “Хэрэв та нар махбодын дагуу амьдарвал үхнэ. Харин та нар Сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүргэвэл амьдрах болно.” Би өөрийн бодол санаа өөрийн зорилго, бодол санаагаар амьдрах үедээ хоньчноор боссон ч, сүнсний баяр хөөр аз жаргалыг алдаж байгааг мэдэрсэн. Бурхан дуудагдаад 2 жил болоход Бурхан намайг ямар их өөрчлөө вэ. Гэхдээ энэ хугацаанд би олон ч удаа бүдрэн, Бурханаас холдох үе байсан Гэвч Бурхан Дуулал 31:6 Тууштай бөгөөд зоригтой бай. Чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт явдаг учраас тэднээс бүү ай, тэдний өмнө бүү чичир. Тэр чамайг хаяхгүй гэв. Энэ үгээр хүч авна Бурханд өөрийгөө зориулах болсон. Алдаа хийсан ч тэвчээртэйгээр эргэж ирнэ гэмшсээр явсан. Энэ л үг намайг өөрчилсөн билээ. Та надтай үргэлж цуг байдагт талархаж байна. Алдаа дутагдалтай намайг сонгон дуудсан талархаж байна. Ус мэт хэнд ч хэрэгцээгүй байсан намайг дарс мэт үнэ цэнтэй нандин хоньчины амьдралаар сонгон дуудаж, өөрчилж байгаа Бурханд талархаж байна. Өдөр бүр таны үгээр л хүч аван, сул дорой хүүгээ босгон байгуулаач гэж гуйж байна.
Дүгнэлт: Есүс усыг дарс болгон өөрчилсөнөөр Өөрийн алдраа харуулсан. Энэ нь Бурханы Хүүгийн алдар ба хүч чадалыг харуулж байна. Шавь нар энэ Есүсийг Бурханы илгээсэн Аврагч гэдэгт итгэсэн. Өнөөдөр та ч гэсэн Есүсийг Өөрийн аврагчаар хүлээн зөвшөөрвөл Бурхан таньд дарс мэт үнэ цэнтэй, нандин амьдралыг өгөх болно. АМЕН