Өдөр бүрийн хоол /2025.10.08/

Ах дүүгээ хайрлагтун
1Иохан 2:1-11
“Ах дүүгээ хайрладаг нэгэн нь гэрлийн дотор байгаа бөгөөд түүний дотор бүдрүүлэх шалтгаан байхгүй.”(10)
1. Өмгөөлөгч (1-2)
Бид сул дорой чанараасаа болж өөрөө ч мэдэлгүй гэмийг үйлдэх үе байдаг. Тэгээд сул дорой өөрийгөө харан шантарч, өөрийгөө буруушаан зовдог. Гэвч бид Бурхан Эцэгийн өмнө Өмгөөлөгчтэй бөгөөд Тэр бол бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл болсон Есүс Христ юм. Есүс зөвхөн бидний нүглийн төлөө бус, бүх ертөнцийн нүглийн төлөө золиос болсон. Тиймээс бид ямар ч гэмийг үйлдсэн ч шантралгүй, Өмгөөлөгч болсон Есүсийн өмнө очин, Түүний нигүүлслийг зоригтой гуйж чадна.
2. Шинэ тушаал (3-11)
Хэрвээ Есүсийг таньдаг, мэддэг гэж хэлдэг боловч Түүний тушаалуудыг нь сахидаггүй нэгэн бол худалч бөгөөд түүний дотор үнэн байхгүй. Есүсийг мэддэг хүн нь Түүний үгийг сахьдаг. Есүсийн тушаал бол өөр шинэ тушаал бус, харин эхнээсээ бидэнд байсан хуучин тушаал юм. Энэ тушаал бол Христ дотор “ах дүүгээ хайрлаарай” гэсэн үүрд хувиршгүй тушаал билээ. Ах дүүсээ хайрладаг хүн нь гэрэл дотор байгаа учраас түүний дотор бүдрүүлэх шалтгаан байхгүй. Бид “гэрэл дотор байгаа” гэдэг нь “хайраар ажилладаг итгэл”-ээр маань гэрчлэгдэнэ. Гэтэл “гэрэл дотор явдаг” гэчихээд ах дүүсээ үзэн яддаг нэгэн нь харанхуй дотор байгаа бөгөөд харанхуй нүдийг нь сохолсон тул хаашаа яваагаа ч мэддэггүй. Хайрын үйлдэлгүй итгэл нь үхсэн итгэл юм.
Гуйлт: Эзэн минь! Миний дотор хүмүүсийг үзэн ядах сэтгэл байна. Таны хайрын гэрэл дотор байснаар ах дүүсээ хайрлахад минь туслаач.
Нэг үг: “Ах дүүсээ хайрлагтун!”
өмнөх нийтлэл2025 оны Лук 38-р хичээл (10.12)
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.10.09/