Гагцхүү Түүний хаанчлалыг хайгтун
Лук 12:13-34
Гол эшлэл 12:31
1. Ах дүү хоёрт ямар асуудал гарсан бэ (13)? Есүс тэдний үндсэн асуудал юу болохыг сануулсан бэ (14, 15)? Хүний амь ба өмч хөрөнгө ямар холбоотой вэ?
2. Сургаалт зүйрлэл дээр нэгэн баян хүн өөрийн сүнсэнд юу гэж хэлсэн бэ (16-19)? Бурханыг харахад тэр аль талаараа мунхаг вэ (20)? Жинхэнэ бялхам амьдрагч нь хэн бэ (21, Матай 6:20)?
3. Шавь нар юунд санаа зовж байсан бэ (22)? Гэвч тэд юуг мэдэх хэрэгтэй байсан бэ (23)? Есүс яагаад “Хон хэрээг хар” гэж хэлсэн бэ (24)?
4. Санаа зовох нь яагаад юунд ч ашиггүй вэ (25, 26)? Бид яагаад хувцасны төлөө санаа зовох хэрэггүй вэ (27, 28а)? Хүмүүсийн санаа зовдог үндсэн шалтгаан нь юу вэ (28б, Ром 8:32)?
5. Тэд яагаад юу идэх, юу уух талаар санаа зовох хэрэггүй вэ (29, 30, Филиппой 4:6)? Харин гагцхүү юуг эрэн хайж амьдрах хэрэгтэй вэ (31а)? Түүнийг дагаад ямар амлалт байна вэ (31б, 32)?
6. Бид яавал эд баялгийг тэнгэрт хурааж чадах вэ (33а)? Энэ нь хэр баталгаатай вэ (33б)? Эд баялаг ба зүрх сэтгэл хоорондоо ямар холбоотой вэ (34)?