Өөрийнхөө худгаас ус уу!
Сургаал үгс 5:1-23
“Өөрийнхөө нөөцлүүрээс уу, Өөрийнхөө худгаас ундрах усыг уу”(15)
1. Садар эмийг бүү ойртуул(1-14)
Садар эмэгтэй бол шар тос, бал бурам шиг сайхан үгээр хүнийг уруу татдаг.(3) Түр зуурын тачаангуй хүслээсээ болж садар самууныг үйлдвэл юу болох вэ? Садар самуун нь хүнд түр зуурын цэнгэл өгсний дараа гашуун өвс мэт амтагдах бөгөөд хоёр талдаа иртэй хутга мэт сүйтгэдэг.(4) Нэр хүнд, эрүүл мэнд, эд хөрөнгийг нь булаан авч(9,10), эцэст нь амийг нь хүртэл хорлоно.(5,6) Сүүлд хичнээн гашуудан гэмшивч нэмэргүй, Эзний шийтгэлийг авдаг.(11-14,Еврей12:16,17) Тиймээс бид нар садар самууныг үзэн ядаж шийтгэдэг Эзнээс айж садар эмийн уруу таталгаас хол байх ёстой.(15) Билэг ухааны зарлигийг чих тавин сонсож залуу насны хүсэл тачаалыг тэвчих хэрэгтэй.(1,2, Дуулал 119:9)
2. Гэр бүлийн ариун байдлыг сахин хамгаал(15-23)
Бузар гэмтэй энэ дэлхий дээр олон гэр бүл садар самуунаас болон салж сарнидаг. Тиймээс цэцэн ухаант нэгэн “Өөрийнхөө худгаас ус ууж, өөрийн булгийн урсах уснаас ундаалагтун” гэж байна. Энэ нь өөрийн эхнэр нөхрөөсөө баяр цэнгэлийг олж аваарай гэсэн үг. Нэгэн бие болсон гэр бүлийн хүнээ гаргаж хаяж болохгүй. Мэдээж зарим үед тэсвэрлэхэд хэцүү байдаг. Гэвч Бурхан бидэнд хамгийн тохиромжтой хамтран зүтгэгчийг сонгож өгсөн учир ханиа ивээлтэй болгон баярлуулах хэрэгтэй.(1,8) Түүнд үргэлж сэтгэл хангалуун байж хайрлан энхрийлж, улам хайрлах хэрэгтэй.(19) Ийм хүний бүх зам нь шулуун болно.(21) Харин садар самууныг үйлдэгч хүн Бурханы шийтгэлээс зайлж чадахгүй.(22,23)
Гуйлт: Бурхан минь! Садар самууны бодлоос ангижруулан Христэд итгэгч болгож өгөөч!
Нэг үг: “Садар самуун нь үхлийн зам” “Өөрийнхөө эхнэрийг ивээлтэй болго”