Баптисч Иохан ба Есүсийн агуу чанар
Лук 7:18-35
Гол эшлэл 7:47
1. Баптисч Иохан Есүсийн талаар ямар эргэлзээтэй байсан бэ (18,20)? Есүсийн хийсэн ажлууд нь Түүнийг хэн гэдгийг баталж байна вэ (21,22 Иса 35:5, 61:1)? Есүс Иоханд юуг сэрэмжлүүлсэн бэ(23)?
2. Есүс Иоханы тухай хэрхэн үнэлсэн бэ(24-26)? Есүс Баптисч Иоханыг аль талаар агуу гэж байна вэ (26б-28а)? Гэвч Тэнгэрийн хаанчлалын хамгийн бага нь ч яагаад түүнээс агуу вэ(28б)? Тэнгэрийн хаанчлал хэнд өгөгдөх вэ(29,30)?
3. Тухайн үеийнхнийг Есүс юутай зүйрлэсэн бэ (31-32)? Тэд Иохан ба Есүс хоёрын талаар тус бүр юу гэж шүүмжилдэг байсан бэ (33-34)? Есүс Өөрийн ажлын тухай хэр бат итгэлтэй байна вэ (35)?