Бурханд итгэж байлдсан Ионатан
1Самуел 14:1-23
“Олон хүнээр ч, цөөн хүнээр ч аврахад Эзэнд саад болох зүйл үгүй.”(6б)
1. Бурхан бидний төлөө ажиллаж магадгүй (1-12)
Саулын цэрэг ба филистийн цэргүүд өөд өөдөөсөө харан зогсож байсан боловч Саулын цэргүүдийн гарт сэлэм, жад байсангүй. Иймээс тэдний зүрх нь мохож, хавцалд орон нуугдаж чичирч байв. Энэ үед Ионатан өөрийн зэвсэг баригч залуутайгаа филистчүүдийн цэргийн анги руу дайрахаар шийдэв. Энэ нь хүний нүдээр харахад маш утгагүй, мунхаг үйлдэл байсан. Харин Ионатанд Бурхан өөрийн ард түмний төлөө ажиллана гэсэн итгэл байв. Дэлхийн дайнд цэргийн тоо ба сүүлийн үеийн хүчтэй зэвсэг ялалт ба ялагдлыг шийддэг. Харин Ионатан Бурханы аврал бол хүний тооноос биш, зөвхөн Бурханаас шалтгаална гэдгийг мэдсэн. Тэрээр Бурхан филистчүүдийг тэдний гарт заавал өгнө гэдэгт итгэж, өөрийн зэвсэг баригчтай хамт хоёулхнаа дайны хуаран руу дайран оржээ.
2. Ионатанд ялалт өгсөн Бурхан (13-23)
Ионатан зөвхөн Бурханд түшиглэн дайсны хуаран руу орж байлджээ. Бурханы тусламжаар тэд хагас өдөрт 20 хүнийг устгаж чадсан. Ингэхэд филистчүүдийн дунд айдас түгшүүр ба үймээн самуун дэгдэж, тэд өөрийнхөө талын хүмүүстэй байлдаж эхлэв. Энэ үед айн нуугдаж байсан Саул ба Израилийн цэргүүд зориг орон нуувчнаасаа гаран тулалдааны талбар уруу оров. Бас филистд олзлогдсон байсан Израильчууд босон тэмцэв. Бурхан тэр өдөр Израильд том аврал, ялалт өгөв. Бурхан итгэлээр байлддаг хүнд үргэлж тусалдаг.
Гуйлт: Эзэн минь! Ионатан шиг зөвхөн Бурханд түшиглэн сүнсний тулалдаанд том ялалт байгуулахад минь туслаач!
Нэг үг: Нэг хүний итгэлээс гарсан зориг