ТОЛБОГҮЙ, ГЭМ ЗЭМГҮЙГЭЭР ТҮҮНД ОЛДОХЫГ ХИЧЭЭГТҮН.
2Петр 3:1-18
“Тиймээс хайртууд минь, … Түүнд олдохыг хичээгтүн(14).”
1. Усаар шийтгэгдсэн түүхэн жишээ (1-7)
Ус нь нэгэн цагт Бурханы ажилд маш гайхамшигтайгаар хэрэглэгдсэн. Усан галав болж Ноагийн үеийн хүн төрөлхтнийг Бурхан шийтгэсэн юм. Ингээд Бурхан дараа нь хүн төрөлхтнийг усаар шийтгэхгүй гэж амлаад солонгыг өгсөн байдаг. Энэ бол биднийг санаж яваарай гэсэн сургамжит үйл явдал юм. Харин усаар шийтгэхгүй боловч Тэр биднийг галаар шийтгэх болно. Тэр эцсийн цаг юм. Үүнийг хуурамч багш нар үл тоомсорлон Есүсийг эсэргүүцдэг. Мөн өөрсдийн хүсэл тачаалаар амьдарсан хэвээрээ л байдаг. Бусдыг уруу татаж янз бүрийн үзэл санааг суулгасаар байдаг. Гэвч Бурхан бол хүнээс үл хамааран оршин байгч юм. Тэр хэлсэн л бол гүйцээнэ, амласан л бол биелүүлнэ. Тэр бол өөрөө өөрийгөө эсэргүүцэгч Нэгэн биш. Тэгвэл бидний амьдрал ямар байх ёстой вэ? Бид сүнслэг байж Бурханы хүслийг биелүүлж амьдрах ёстой юм. Өөрийгөө үгүйсгэн сүнс дотор шатаж, Есүсийг хайрлах хэрэгтэй. Янз бүрийн асуудалд санаа зовох биш харин Есүсийн хоньдын төлөө цаг зав, оюун ухаанаа өргөх ёстой юм. Учир нь бидний ирээдүй найдвартай болсон. Одоо бид мөнхийн улсад орох уу? эсвэл мөнхийн тамд орох уу? гэдэг дээр ч санаа зовох шаардлагагүй болсон. Ийм учир Бурханыг л харж, Бурханы ажлын төлөө итгэлээр амьдрах ёстой билээ.
Өөрийн гайхамшигт амлалтыг өгөн удирдаж байдагт талархаж байна. Бид нар сул дорой учир Та Өөрийн амийн үгээр насан турш удирдаач.
2. Ариун байдал ба сүсэглэл дотор (8-18)
Эцсийн цаг нь хулгайч мэт ирнэ. Тийм учир бид үүнийг тооцоолж санаа зовох юмуу эсвэл энэ цагийг мөд ирэхгүй хэмээн басаж бардамнаж болохгүй. Бурхан цагийг аль хэдийн тогтоосон байгаа. Бурханы хувьд нэг өдөр нь мянган жил мэт, мянган жил нь нэг өдөр мэт юм. Бурхан бүх зүйлийн төгсгөлийг харж байгаа бас удирдаж байгаа. Тиймээс бид тэвчээртэйгээр амьдрах хэрэгтэй. Түүнээс гадна ариунаар амьдарч Бурханд таалагдах ёстой. Ариун амьдрахыг Бурхан биднээс хүсч байна. Ингэж гэмээнэ цаашид сайн мэдээний ажлыг хийж олон хүнд сайн мэдээг тунхаглаж чадна.
Бурханы цагийг тэвчээртэйгээр хүлээн Бурханд таалагдаж амьдрахыг гуйж байна. Ялангуяа энэ цаг үед уруу татлага болон өөрийн санааг үл тоож Бурханы дотор ариунаар амьдрахыг хичээх хэрэгтэй байна. Түүний ажилд санаа зовж, Түүний төлөө бүхнийг зориулдаг хүмүүсээр өсгөж өгөхийг гуйж байна.
Нэг үг: Өдөр бүр ариунаар амьдрахын төлөө тэмцье.