Бурхантай нөхөрлөх нөхөрлөл
1Иохан 1:1-10
“Хэрэв бид Бурхантай нөхөрлөдөг гэж яриад, харанхай дотор алхаж байвал бид худал хэлж, үнэнийг үйлддэггүй ажээ.”(6)
1. Амийн үг (1-4)
Амийн үг бол эхэнд байсан Есүс билээ. Элч Иохан Есүсийн тухайн сонсож, нүдээрээ харж, гараараа барьж үзсэн. Элч Иохан мөнхийн амь болсон Есүсийг бидэнд дамжуулж байна. Хүн гэмээсээ болж Бурхан болон бусад хүмүүстэй харилцаа нь эвдэрсэн. Гэвч Амийн Үг болсон Есүс Христийг хүлээн авснаар Бурхантай харилцах харилцааг дахин эдлэх болно. Мөн мөнхийн амийг эдлэн хөршүүдтэйгээ ч хайрын харилцааг эдлэх болно. Тэгэхэд бид баяр хөөрөөр дүүрэн болно.
2. Гэрлийн дотор явагтун. (5-10)
Зарим хүмүүс энэ дэлхийн харанхуй дотор үйлддэг мөртлөө Бурхантай харилцаатай амьдарч байна гэж хэлдэг. Гэвч бидний итгэдэг Бурхан бол гэрэл юм. Бурханы дотор харанхуй огтхон ч байдаггүй. Тиймээс бид харанхуйн зүйлсийг үйлдвэл Бурхантай харилцаж чадахгүй. Гэрэл болсон Бурхантай нөхөрлөж байна гэж хэлдэг боловч харанхуй дотор явдаг хүн нь худлаа хэлж, үнэнийг үйлддэггүй хүн юм. Бурхан гэрэл дотор байдаг шиг бид ч мөн гэрэл дотор амьдарвал бид бие биетэйгээ нөхөрлөж, Есүсийн цусны хүч нь биднийг бүх нүглээс цэвэрлэн зөв болгоно.(7) Хэрэв бид өөрсдийгөө “гэмгүй” гэж хэлбэл өөрийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн байхгүй байна гэсэн үг. Харин бид Бурханы өмнө үнэн шударгаар гэмээ илчилбэл, Өөрийн амлалтдаа итгэмжит байдаг Бурхан бидний гэм нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас цэвэрлэх болно.
Гуйлт: Эзэн минь! Би өөрийгөө хуурч амьдарч байсандаа гэмшиж байна. Харанхуйд биш, гэрэл дотор амьдарснаар Бурхан ба бусад хүмүүстэй хайраар нөхөрлөхөд минь туслаач.
Нэг үг: “Бурхантай нөхөрлөж амьдарья.”