МАРИАГИЙН ДУУЛАЛ
Лук 1:46-56
“Сүнс минь ч миний Аврагч Бурханд баяссан.”(47)
- Сэтгэл минь Эзэнийг дээдэлнэ. (46-49)
Елизабетад өгсөн Эзэний ивээлийг сонссон Мариагийн зүрхнээс магтаал талархал өөрийн эрхгүй ундран гарав. Жирийн нэгэн хөдөөний охин байсан түүнийг Бурхан сонгожээ. Тэр бол өөрийн Аврагч Бурханыхаа дотор баярлан баясдаг гэмт нэгэн юм. Тэр бол Хүчит Нэгэн бөгөөд Түүний нэр ариун билээ! Тэр түүний төлөө агуу үйлсүүдийг хийв. Нэгэн даруу төлөв эмэгтэй Түүнийг дуулгавартай дагаж, Түүнд итгэсэн учраас Тэр өөрийн Хүүг энэ дэлхийд илгээх агуу ажлаа хийсэн. Тэр эмэгтэй өөрийн амьдралдаа Бурханы нигүүлслийг мэдэрсэн бөгөөд өөрийг нь шивэгчнээ болгохоор дуудсан Түүнд магтаал өргөсөн билээ.
- Бүгдийн төлөөх Бурханы хүчит үйлс (50-56)
Мариагийн амьдралд үйлдсэн Бурханы хүчит үйлс нь зөвхөн тэр эмэгтэйн төлөө байгаагүй. Тэр өөрийгөө Бурханы авралын түүхийн нэгээхэн хэсэг болж байгаагаа мэдсэн. Түүний өршөөл Түүнээс эмээгчдэд үеэс үед дамжин байх болно. Чимээгүй хувьсгал эхэллээ. Тэр удирдагчдыг сэнтийнээс нь буулган, даруу байгсдыг өргөмжлөв. Өлссөн хүмүүсийг сайнаар бялхуулж, баячуудыг гар хоосон буцаан, зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг тараасан билээ. Абрахамын үр удам болох Есүс Христээр дамжуулан түүнд амласан амлалтаа Бурхан биелүүлж байна.
Гуйлт: Эзэн минь! Таны түүхэнд хэрэглэгдэж, Таны хайрыг мэдрэхийн тулд Таныг дуулгавартай дагахад минь туслаач.
Ганц үг: “Бурханы дотор баясагтун.”