ИТГЭСЭН НЭГЭН НЬ EРӨӨЛТЭЙ EЭ!
Лук 1:39-45
“Эзэнээс өөрт нь айлдсан зүйл биелнэ гэдэгт итгэсэн тэр эмэгтэй ерөөлтэй еэ!” (45)
- Елизабеттай уулзах аялал (39-41)
Мариа Ариун Сүнсээр жирэмсэн болсноо мэдэв.(35) Тэр ямар их ганцаардсан бол оо? Тэр хэнд хандах вэ? Тэр тайтгарахын тулд Иосефтэй, эсвэл эцэг эхтэйгээ, эсвэл найз нөхөдтэйгөө ярилцаж болох байсан ч Иудад амьдардаг өөрийн садан болох Елизабеттай уулзахаар явлаа. Бурхан Елизабетад гайхамшгийг үйлджээ. Мариа хүний аргадалт тайвшруулалтаас илүүгээр сүнслэг урамшууллыг эрэлхийлсэн.
- Хэвлий дэх үр минь баярлан хөдлөв. (42-45)
Мариа босоод уулархаг нутгийг зорин Иудагийн нэгэн хот уруу яаран явж, Захариагийн гэрт орж Елизабеттай баяртайгаар мэндчилэв. Юу болсныг тэр сонсох хэрэггүй байлаа. Хэдийгээр Мариа цэл залуу байсан боловч Елизабет түүнтэй даруугаар “Эзэний минь эх” хэмээн мэндчилэв. Энэ үед Елизабетын хэвлийд буй Иохан Мариагийн хэвлийд буй Есүсийг танив. Мариа Бурханд, Түүний амлалтад итгэсэн учир Елизабет түүнийг ерөөлөө. Баяр хөөр ба магтаал нь итгэлээс гардаг. Иоханыг төртөл Мариа тэндээ байлаа.
Гуйлт: Эзэн минь! Би дэлхийн хүмүүсээс биш, харин Таны хүмүүсээс зөвлөгөө сургамжийг эрэн хайдаг байхад минь туслаач.
Ганц үг: “Итгэсэн нэгэн нь ерөөлтэй еэ!”