Орчлон ертөнцийг бүтээсэн Бурхан
Эхлэл 1:1-5
“Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ.”(1)
1. Тэнгэр газрыг бүтээсэн Бурхан (1)
“Эхэнд” гэдэг нь цаг хугацаа эхэлсэн үеийг заадаг. Энэ үед Бурхан орчлон ертөнцийг бүтээжээ. Бурхан орчлон ертөнцийг бүтээснээр цаг хугацаа эхэлсэн бөгөөд сансар огторгуй ба бусад бүх юмс бий болон орших болсон. Энэ дэлхийд байгаа юмс байгалийн замаар санамсаргүй бий болсон биш, харин Бурханы тааллын дагуу бүтээгдсэн юм. Иймээс оршин байгаа бүх юманд Бурханы төлөвлөгөө, эмх цэгц, зорилго байдаг. Ихэнх хүмүүс энэ дэлхий санамсаргүй бий болсон бөгөөд хүн ч гэсэн сармагчнаас үүссэн гэж үздэг. Ийм үзэл бодолтой хүмүүсийн олонхи нь амьдралын жинхэнэ үнэ цэнийг ойлгодоггүй. Тэд хүн бол ямар нэгэн хувь тавилантай гэсэн үзэлтэй байдаг. Харин үнэн хэрэг дээрээ бол амьдрал тийм биш. Бурхан хүнийг зорилготойгоор бүтээсэн. Би энэ дэлхийд орших болсон нь гарцаагүй Бурханы таалал болон үнэ цэнэ байгаа учраас юм. Тиймээс амьдралыг хамаагүй үрж болохгүй. Өөрийгөө энэ дэлхийд төрүүлсэн Бурханы тааллыг ухааран эмээн хүндэтгэх сэтгэлээр амьдрах хэрэгтэй.
2. Гэрлийг бүтээсэн Бурхан (2-5)
Эхэнд бүтээгдсэн газрын байдал нь ямар ч хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон гүн харанхуйд байв. Энэ үед Бурхан “Гэрэл бий болог” гэж хэлжээ. Энэ гэрэл нь харанхуйг гийгүүлдэг. Мөн бүх амьд биед эрчим хүчийг өгдөг. Амьд бие болон бүх юмсын оршин байх үндэс суурийг бүрдүүлдэг.
Залбирал: Эзэн минь! Та бүх юмсыг бүтээсэн учир бүх юманд Таны нандин үнэ цэнэ ба зорилго байгаа гэдэгт итгэж байна.
Нэг үг: Муу хувь заяа гэж байдаггүй.