Өдөр бүрийн хоол /2025.08.12/

Залхуу минь шоргоолжноос сурагтун!

Сургаал үгс 6:1-11

Алхаг залхуу минь яв, шоргоолжны замыг ажигла, ухаан суу (6)”

1. Болгоомжгүй баталгаа бүү гарга! (1-5)
Хөнгөн хийсвэр зангаар баталгаа гаргаснаасаа эд хөрөнгө алдаж хэцүү байдалд орсон хүмүүс олон дэлхий дээр байдаг. Тиймээс бид нэр хүндээ бодсон. Зөв тусч зангаар хамаагүй баталгаа гаргаж болохгүй. Баталгаа гарган урхинд орвол Бурханаас даруухнаар гуйн шувуу урхинаас гардагийн адил үтэр түргэн гарах ёстой(5) Гэвч энэ нь амин хувиа хичээсэн амьдарлаар амьдар гэсэн утгатай биш юм. Харин хөнгөн хийсвэр батлан даалтаас болж эд хөрөнгө, найз нөхдөө алдах тэнэг үйлдлээс сэрэмжлүүлэхийн тулд билээ. Бас хариуцлагатай амьдрахад тань тус болохын тулд юм.

2. Залхуу байдлаа ялан дийлэгтүн!(6-11)
Шоргоолжинд удирдагч ч, захирагч ч байхгүй. Гэвч тэд зуны турш идшээ бэлтгэдэг. Гэтэл залхуу хүмүүс ирээдүйгээ төлөвлөгөөтэй, үнэнчээр бэлтгэдэггүй. “Жаахан унтаад орхие. Жаахан дугхийгээд орхие” хэмээсэн нойрмог байдлаар өдөр хоногийг дэмий өнгөрөөдөг.(10) Эд нар бол ямар ч үндэс суурьгүй өөдрөг амар тайвнаар өвчлөгсөд юм. Ийм хүмүүст ядуурал хоосрол гачаалал нь зэвсэг агссан тонуулчин адил гэнэт хүрч ирдэг.(11) Хатуу ширүүн өрсөлдөөнт нийгэмд амьдарч байгаа итгэгч бид үл итгэгч хүмүүсээс илүү их ажиллан, нойр хоолоо хасан чин сэтгэлээсээ зүтгэх хэрэгтэй. Сохор азыг хүлээдэг хүнд Бурхан юуг ч өгдөггүй билээ. Бид суулгаж тарьсныхаа хэрээр хурааж авна гэдгийг сайн мэдэх хэрэгтэй.(Галат 6:7)

Гуйлт: Бурхан минь ээ! Би биеэ эзэмдэж чадалгүй залхуурч, Эзнийг гуниглуулсан гэмээ гэмшиж байна. Одооноос эхлэн шоргоолж шиг ирээдүйдээ бэлтгэдэг хариуцлагатай амьдралаар амьдарна.

Нэг үг:”Шоргоолжны тасралтгүй ажиллах ухаан”

өмнөх нийтлэл2025 оны Лук 29-р номлол (08.10) Эбэ Матай хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.08.13/