Өдөр бүрийн хоол /2025.08.13/

Сахилга батын зэмлэлүүд нь амийн зам

Сургаалт үгс 6:12-35

” Тушаал нь дэнлүү, хууль заавар нь гэрэл Сургамжит зэмлэлүүд нь амийн зам тул”(23)

  1. Бурханы жигүдэг зүйлсийг бүү үйлд(12-19)

Хорон муу хүн нь амнаасаа гажсан үг унаган явж, нүдээ ирмэн, хөлөөрөө дохио өгч, үргэлж хорон мууг сэдэн үйлдаж явдаг. Сэтгэлийн доройтлаас болж хаана ч явсан хэрэлдэн маргалдаж, эвдрэлцлийг тараадаг(14). Ийм хүмүүс нь гай зовлон тохиолдох үед даруй сүйрэх болно. Яагаад гэвэл түүнийг өрөвдөх хэн ч байхгүй учраас юм. Эзэн дараах зургаан зүйлийг жигшин зэвүүдэг. Тэдгээр нь ихэмсэг харц, худалч хэл, гэм зэмгүй цусыг урсгагч гар, хар буруу төлөвлөгөө сэдэгч зүрх, хорон муу уруу түргэн гүйгч хөл, худал чалдчдаг хуурамч гэрчлэгч болон ах дүүсийн дунд эвдрэлцлийг тараагч зэргүүд юм(17-19). Эдгээрийг үйлдэгч нь Бурханаас айж эмээдэггүй. Тэд Бурханы шийтгэлээс мултарч чадахгүй.

2. Тушаал нь дэнлүү, сургамж нь гэрэл юм(20-35).

Уг номыг бичигч мэргэн ухаантан нь дахиад эцгийнхээ тушаалуудыг сахиж, эхийнхээ зааж сургасныг зүрхэндээ байнга сийлээрэй гэж байна. Учир нь Бурхан сүнслэг эцэг эхээр дамжуулан Өөрийнхөө хүслүүдийг зааж сургадаг билээ. Тэгэхэд тэрхүү үнэний үгс нь биднийг удирдах дэнлүү, гэрэл, амь амьдралын зам болно(22-23). Юуны өмнө хүмүүсийн сэтгэл нь бүхий л муу санаа, хүсэл тачаал, завхайрал гэм мэтээр дүүрэн байдаг(Марк 7.21-23). Энэ нь гал өвөртөлж байгаатай адилхан юм(27). Гал өвөртөлвөл хувцсыг шатааж түлдэг шиг ийм бузар зүйлсийг тээж явбал эцэст нь эд хөрөнгө болон амь насаа ч алдана(26). Мөн ухааны доройтолд ч автагдана(32). Ялангуяа янз бүрийн завхайрал нь шарх болон гутамшгийг эдлүүлж тэхүүү ичгүүр нь хэзээ ч арилахгүй. Завхайрах нь өөрийгөө хөнөөртэй адил аймгигтай шийтгэлийг авчирдаг. Иймээс библиэр дамжуулан сургадаг эцэг эхийн сүнслэг үгсийг огооролгүй сахин амьдарснааар амийн замаар явах хэрэгтэй.

Гуйлт: Эзэн минь Намайг байнга сурган зэмлэж байдаг Таны үг л миний амьдралын дэнлүү, гэрэл, амийн зам гэдгийг зааж өгсөнд баярлалаа. таны тушаалыг сахиснаар зайвхайрал, хүсэл тачаалын аюулаас хол амьдрахад туслаач.

Нэг үг:”Сүнслэг сургаалыг нандинд тооц”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.08.12/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.08.14/