ТҮҮНИЙ ДОТОРХ МИНИЙ БАЯР ХӨӨР
Исаиа 62:1-12
“Харин чамайг <Түүний доторх Миний баяр хөөр> гээд, чиний газрыг <Гэрлэсэн> гэж нэрлэнэ.” (4б)
1.Миний баяр хөөр (1-5)
1-р зүйлийг үзээрэй. Эндээс “Би” гэдэг нь “Мессиа”, “Сион” гэдэг нь Өөрийн сонгосон ард түмэн болох итгэгчвийг зааж байна. Мессиа Өөрийн ард түмэний авралын төлөө амралтгүй ажиллаж байв. Мессиагаар дамжуулан Бурхан бидэнд шинэ нэрийг өгнө.(2) Шинэ нэрийг өгнө гэдэг нь биднийг уг үндсээрээ өөрчлөгдсөн шинэ бүтээл болгоно гэсэн үг юм. Тэгэхэд бид Эзэний мутар дахь үзэсгэлэнтэй титэм, хааны малгай шиг Бурханы бахархал болно. Мөн Бурхан биднийг Миний баяр хөөр болно гэж байна. Залуу хүн онгон охинтой гэрлэвэл баярладаг шиг Бурхан бидэнтэй гэрлэж, биднээр баярлах болно. Энэ бүхэн нь Мессиагаар дамжуулан одоо ч, эцсийн тэр өдөр ч биелэгдэх болно.
2.Эзэнийг дурсагч аа, бүү амрагтун (6-12)
Бурхан итгэгчдийн төлөө сүнсний манаач нарыг тавьсан. Тэд бол Бурханы ард түмний төлөө амралтгүй гуйдаг хүмүүс юм. Бурхан биднээс байнга Эзэнийг дурсан залбирахыг хүсэж байна.(6) Тэгвэл хэр удаан хугацааны турш амарч болохгүй вэ? “Тэр Иерусалимыг босгож, байгуулж, газрын магтаал болгох хүртэл нь”(7) гэж байна. Ажилчдын гуйлтаар дамжуулан Бурхан Өөрийн тааллыг биелүүлэхийн тулд амрахгүйгээр ажиллана. Мөн Эзэний ажилчид нь хүмүүсийн замыг цэвэрлэж, зам дээрх чулууг зайлуулснаар Эзэний замыг бэлдэх хэрэгтэй. Энэ нь гэмшихэд туслахыг хэлж байна. Тэгэхэд тэд “Эзэний аварсан ариун ард түмэн” гэж нэрлэгдэх болно.(12а)
Залбирал: Эзэн минь, Есүсээр дамжуулан та биднийг “Миний баяр хөөр” гэж байгаад баярлалаа. Би Таны алдар энэ газарт дүүрэх хүртэл зуучлалын гуйлтыг тасралтгүй өргөх болно.
Нэг үг: Би бол Бурханы баяр хөөр