ЭЗЭН БУРХАНЫ СҮНС МИНИЙ ДЭЭР БАЙНА
Исаиа 61:1-11
“Эзэн Бурханы Сүнс миний дээр байна. Учир нь Эзэн намайг зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм.” (1а)
1.Зовогсдод сайн мэдээг (1-3)
Есүс Мессиагийн ажлыг эхлэхдээ өнөөдрийн зарлигаас иш татжээ. (Лук 4:18 , 19) Өнөөдрийн зарлигаас Мессиагийн ажлын чанарыг сайн ойлгох болно. Мессиа энэ газар дээр ирээд ядууст сайн мэдээг дамжуулна. “Ядуу, зовогсдод” гэдэг нь өөрийн сул доройг хүлээн зөвшөөрдөг төлөв даруу хүнийг хэлж байна. Харин “Сайн мэдээ” гэдэг нь Бурхан Өөрийн ганц Хүүгээ бидний гэмийн төлөө золиос болгосноор гэмтэй бид үнэ төлбөргүйгээр өршөөлийг авсан гэсэн мэдээ юм. Есүсийн энэхүү сайхан мэдээгээр дамжуулан шархадсан зүрхтэй хүмүүс эдгэж, шунал болон тачаалын боол болсон хүмүүс чөлөөлөгдөж, гашуудагсад тайвшралыг авч, баяр хөөр болон магтаалаар дүүрэн болох болно. Мөн цаашлаад Эзэнийг алдаршуулах хүн гэж нэрлэх болно.
2.Та нар Эзэний тахилч нар болно (4-11)
Израиль нь өөрсдийн гэмээсээ болж доройтсоноор бусад үндэстнээс ичгүүр доромжлолыг авдаг байв. Гэвч одоо Эзэний Сүнсээр дүүрэн Мессиа ирсэнээр тэдний амьдрал огцом өөрчлөгдөж, тэд Эзэний тахилч нар болно. Бүх үндэстэнд Бурханы үгийг тарааж өгдөг үйлчлэгчид болно. Мөн тэдний үр удам ч Эзэнээр ерөөгдөх болно. Энэ бүх ивээл, онцгой эрх нь тэдний үйлс гавьяагаар биш, зөвхөн Есүс Христийн дотор буй Бурханы ивээлээр л өгөгдсөн билээ. Хэн ч гэсэн төлөв даруугаар Мессиаг хүлээн зөвшөөрөхөд ийм гайхамшигтай ивээлийг эдлэн амьдрах болно.
Залбирал: Эзэн минь, Эзэн Бурханы Сүнсээр дүүрэн Мессиаг энэ газарт илгээсэнд баярлалаа. Түүний дотор буй бүх гайхамшигтай ивээлийг эдэлж чадахад туслаач.
Нэг үг: Мессиагийн сайхан мэдээ