ЧИ УСАЛСАН ЦЭЦЭРЛЭГ МЭТ
Исаиа 58:1-14
“Чи усалсан цэцэрлэг мэт, ширгэшгүй ундаргатай булаг мэт байх болно.” (11б)
1.Миний таалдаг мацаг барилт нь (1-12)
Израиль ард түмэн өдөр бүр Бурханыг эрэн хайж, Түүний замыг мэдэхийг хүсдэг юм шиг харагддаг байв. Мөн тогтмол мацаг барьсанаар Бурханд сайн үйлчилж байгаа юм шиг байв. Гэвч тэдний сэтгэл сүнсэнд амь, ханамж, гэрэл байхгүй, гуйлтынхаа хариуг ч авч чадахгүй байв. Яагаад гэвэл тэд Бурханд гадна талаараа үйлчилж байсан боловч зүрх сэтгэл нь байнга дэлхийн зүйлээс таашаал авч байсан юм. Бурханы таалдаг жинхэнэ мацаг барилт бол өлсөгчид болон зовогсдод өөрийгөө болон өөртөө байгаа зүйлээ өгдөг хайрын амьдрал юм. Тэгж чадвал өглөөний гэрэл шиг хүчтэй, гэрэлтэй амьдралаар амьдарч, зүрхний бүх өвчин шарх нь үтэр түргэн эдгэрэх болно. Мөн гуйх болгонд хариултаа авч чадна. Тэгсэнээрээ Бурхан ямагт удирдан ясанд тэнхээ, хатсан газарт сүнсний ханамж өгнө. Тэгээд усалсан цэцэрлэг мэт, ширгэшгүй ундаргатай булаг мэт хангалуун амьдрах болно.(11)
2.Амралтын өдөр (13-14)
Амралтын өдөр бол дэлхийд хийж байгаа ажлуудаа зогсоож, зүрх сэтгэл ба махан биеийг Бурханд өргөснөөр сүнсний амралтыг эдэлдэг өдөр билээ. Энэ өдөр нь өөрийгөө баярлуулахын төлөө аялж, өөртөө таалагдах зүйлсийг хийж, олон зүйл ярин чалчиж, цаг өнгөрөөдөг өдөр биш юм. Амралтын өдөр бол эрхэм хүндэт өдөр билээ. Амралтын өдрийг хүндэтгэвэл Эзэний дотор баяр хөөрийг эдэлж, эд зүйлсээр ч ерөөгдөх болно.
Залбирал: Эзэн минь, Би зөвхөн гадна талаараа л Танд үйлчилж байсандаа гэмшиж байна. Бодит амьдрал дээр бусдын төлөө амьдарсанаар Таны ивээлийг дүүрэн эдлэхийг хүсэж байна.
Нэг үг: Усалсан цэцэрлэг мэт