Үлэмж баярлуулах сайнмэдээ
Лук 2:1-20
Гол эшлэл 2:10-11
“Тэнгэрэлч тэдэнд —Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.”
Та яаж энэ дэлхийд ирсэн бэ? Аль аймгийн, аль амаржих газарт мэндэлсэн бэ? Эсвэл хот айлд уу? Хөдөө хээр үү?
Христ мэндэлсэн баярыг дэлхийн өнцөг булан бүрд, янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлж байх шиг байна. Зарим нь Merry Christmas гэх үгийг шинэ жилийн мэндчилэгтэй хольж хутган ойлгож ч байх шиг. Үнэндээ энэ мэндчилгээ нь Есүс Христ энэ дэлхийд мэндэлсэн баярын мэндчилгээ юм. Тиймээс зарим хүмүүс өөрийн мэдэлгүй л нэг нэгэндээ Христийн мэндэлсэн баярын мэндийг хүргэж байгаа гэсэн үг.
Тэгвэл өнөөдөр бид Христ энэ дэлхийд мэндлэх үеэр ямар үйл явдлууд болсон хийгээд Христ мэндэлсний утга учрыг жинхэнээр нь мэдэх гэж бид цугларлаа.
Эртний Ромын эзэнт гүрэн буюу хамгийн удаан оршин тогтносон хаант улсын үед хийгдсэн хоёр зоосыг эрдэмтэд илрүүлжээ. Нэгэн дээр нь Понти Пилатын дүрс байсан бол нөгөө дээр нь Цезарь Августын дүрс байж. Цезарь Август гэх тэр эрхэм өнөөдрийн бидний үзэх Библийн хэсэг дээр өгүүлэгдэж байгаа. Август Ромыг хаанчилж байхдаахүн амын тооллого хийх зарлиг гаргажээ. Энэ нь асар том ажил болсон байна. Бүх хүн төрсөн газар руугаа явж тооллогод оролцох шаардлагатай болсон. Тухайн үед цахим хэрэглээ байсангүй, тэр байтугай тээврийн хэрэгсэл нь ард түмний хувьд зөвхөн илжиг л байлаа. Хүн амын тооллого явуулах нь олон талын ач холбогдолтой байсан. Хураах татварынхаа тоо хэмжээг гаргах, дайнд явж болох цэргийнхээ тоог гаргах болон өөр олон талын ашиг тустай байсан. Улсыг улс шиг авч явахын тулд тоо бүртгэл хамаг ажлыг хөнгөлдөг аж. Энэ тооллогод оролцохоор хөл хүнд Мариа нөхрийгөө дагаж явахаас өөр аргагүй болжээ. Нөхөр болох Иосефын уугуул нутаг нь Иудей аймгийн Бетлехем байсан. Харин тэд одоогоор Галил аймгийн Назар хотод амьдардаг байжээ. Энэ хоёр хот хоорондоо 130 орчим км-ын зайтай. Назар нь тал хээр, харин Бетлехем уулархаг газар байрладаг. Назараас Бетлехем рүү хөл хүнд сүйт бүсгүйгээ дагуулан, илжиг унуулан явах ямар гэдгийг та төсөөлөн үзээрэй. Хэдэн өдөр явахыг ч бодож үзээрэй. Ийм хүнд аялал хийхээс өөр аргагүй болсон. Тэр аялал дунд ямархуу бэрхшээл тохиолдож байсныг бид мэдэхгүй. Шөнөөр амарч, өдрийн цагаар багахан газрыг хороосоор явна. Хөл хүнд хүнийг яаруулж болохгүй. Аль болох тухтай байлгахыг хичээнэ. Загнаж, уурлаж болохгүй. Хэдэн ч хоног явсныг бид мэдэхгүй, ямартаа ч хүрэх газраа хүрсэн байна. Гэтэл мордохын хазгай, заяа нь хаясан, үйлс нь хазайсан гэгчээр, арайхийн хүрэх газартаа урт хоногуудын туулан иртэл тэднийг хоноглуулах өрөө буудалд байсангүй. Учир нь тооллогод оролцохоор ирсэн хүмүүсээр зочид буудлууд дүүрсэн гэдэг нь тодорхой байлаа. Мариа нь хуурсан мэт, тэрэнтэй зэрэгцээд тооллого давхцсан, зочид буудлын өрөө олдоогүй гээд бүх зүйл дэс дарааллаараа бүтэйлгүйтэж байгаа мэт харагдаж байна. Ийм нөхцөл байдалд орсон бол та яах байсан бэ? Яах гэж түүнтэй гэрлэхээр шийдэв ээ гэж дотроо өөрөө өөртэйгөө зөрчилдөх байсан уу? Би мөн ч мулгуу эр ээ гэж өөрөө өөрийгөө хараах байсан уу? Юу ч боллоо гэсэн Иосеф энэ бүхнийг даван туулсан байдаг юм. Яагаад гэвэл тэр зөвт байгад Тэгээд тэр хоёр буудлын өрөөнд биш, эмнэлгийн орон дээр ч биш харин малын тэвшинд ууган Хүү Есүсээ төрүүлэн, эх барьж авсан юм. Тэгээд тэр Хүүг тэжээлийн тэвшинд буюу мал хооллодог саванд тавьжээ.
Есүс Христийг мэндлэх үетэй зэрэгцэн хээр талд нэгэн үйл явдал болж байлаа. Шөнө сүргээ манан хонож байсан хоньчид дээр тэнгэрэлч гэнэт үзэгдэн, тэднийг айдаст автуулав. Таныг шөнө явж байтал, эсвэл унтаж байтал гэнэт гэрэл цацраад, үл мэдэгдэх биет гарч ирвэл яах вэ? Үлэмжийн айдаст автаж, шоконд орно биз дээ? Юугаа ч хэлэхээ мэдэхгүй, юу ч хийж чадахгүй болох байлгүй дээ. Аймшгийн кино үзэж байгаагаас ч илүү айна биз дээ? Хээр хонио манаж байсан хоньчдод яг тийм зүйл тохиолдсон. Тийм учраас тэд үлэмжийн айдаст автсан юм. Үхтлээ айсан тэдэнд тэнгэрэлч “Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.” Wow! Юу сонсчихов оо? Ямар сонин зүйлийг бидэнд хэлчихэв ээ гэж давхар шоконд орсон нь дамжиггүй. Давидын хот гэдэг нь Бетлехемийг хэлж байгаа. Тэнд Аврагч Эзэн Христ мэндэллээ гэдэг нь тухайн үед Иудей даяараа тэсэн ядан, үе уламжлан, цаг үечлэн хүлээж байсан тэр Нэгэн Хүнийг ирсэн тухай мэдээ байсан юм. Түүнийг Аврагч гэж нэрлэсэн. Тэдний хүлээж байсан тэр л хүн мэндэлсэн тухай мэдээ нь тэнгэрэлчийн үгнээс ч илүү мань нөхдийг шоконд оруулсан байх аа. Таны хувьд хэзээ ч бүтэшгүй мөртлөө хамгийн их хүсэн хүлээж байсан зүйл биеллээ олсон гээд бод доо? Бүр хэзээ ч биелэхгүй гэдэгтэйгээ эвлэрчихсэн байсан зүйл чинь биелбэл та яах вэ? Итгэхгүй хэсэг хугацаа болно биз дээ? Хэрэв зүйрлүүлбэл израильчуудын хувьд яг тийм л зүйл болсон. Тийм учраас тэнгэрэлч тэдэнд “Үлэмж баярлуулах сайхан мэдээ” гэсэн тодотголыг ашиглан Аврагч Эзэн Есүс Христ мэндэлсэн тухай хэлсэн юм.
Гэхдээ тэнгэрэлчийн хэлсэн үгийг дахин нэг анзаараарай. Зөвхөн израильчуудыг гэсэн үү? Зөвхөн тэнд байгаа хэсэг хоньчдыг л гэж хэлсэн үү? Огт үгүй. Бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээ гэж хэлсэн байгааг хараарай. Үнэхээр гайхамшигтай биш гэж үү? Бүх ард түмэн буюу бүх хүн төрөлхтнийг хэлсэн байна. Бүх улсын, бүх цаг үеийн, бүх насны бүх хүнийг хэлж байна гэсэн үг. Бүх хүнийг багтаасан энэ үг үнэхээр бидний хувьд асар их хамааралтай үг юм. 2000 илүү жилийн өмнөх, бүр дээр үеийн, Чингисээс ч өмнөх үеийн, бүр тодруулбал Хүннү улс оршин тогтнож байх үед хэлсэн тэнгэрэлчийн үг өнөөдрийн бидэнд, тухайлбал техник технологи дээд зэрэгтээ хөгжсөн, хүний мэдлэг мэргэжил тултлаа хөгжиж байгаа үед, ухамсар, мэдрэмж орчин үежсэн, сошиал медиа өдөр тутмын хэрэглээ болсон үеийн бид бүхэнд ямар хамаа байна аа гэж та бодож байгаа биз дээ? Тэр үг тухайн үедээ л хүчинтэй байх ёстой биш юм уу? Үгүй, тэр үг тэнд хэлсэнчлэн бүх ард түмэнд хамаатай үг юм. Тийм ээ, бүх ард түмэнд хамаатай. Тэр тусмаа бүх ард түмэн гэдэгт бидний Монгол ч гэсэн орсон гэсэн үг. Тийм учраас энд сууж байгаа танд ч хамаатай, төрийн өндөрлөгүүдэд ч хамаатай, гудамжаар алхаж яваа, машин, автобусанд яваа, хөдөө хээр малаа маллаж байгаа малчин, хил дээр зогсож байгаа цэрэгт ч хамаатай. Гадаадад байгаа монголчуудад ч хамаатай. Үүнийг сонссон ч бай, сонсоогүй ч бай бүх хүнд хамаатай үг. Мэдээж энэ үгийг сонсвол сайн л даа. Тэгвэл яагаад үлэмж баярлуулах сайхан мэдээ гэж тодотгож байгаа юм бол оо? Үнэндээ үлэмж баярлах шалтгаан байгаа учраас юм. Хүнд хамаатай хамгийн муу мэдээ гэж байдаг. Үүнийг сонсонгуут надад байгаа муу мэдээ юу билээ гэж та өөрийн эрхгүй бодож байгаа байлгүй. Мэдээж хүн бүрийн хувьд хамгийн муу мэдээ нь өөр өөр байдаг гэж бид боддог. Тухайлбал оюутнуудын хувьд F дүн авах, ажилчдын хувьд энэ онд ашиг орлого муутай байсан, заримынх нь хувьд өвчин зовлон, зарим нь хагацал гуниг, зарим нь өр зээл, зарим нь үр хүүхэд, хамаатан садан нь муу явах, зовоож шаналгах гэх мэт. Хүн бүрийн хувьд муу мэдээ гэдэг нь харьцангуй ойлголт. Тэнгэрэлчийн үг нь яг одоо танд байгаа муу мэдээг шийдэх үг гэж бодож байна уу? Үнэндээ миний хэлэх муу мэдээний дэргэд таны одоо яг туулж байгаа нөхцөл байдал, муу мэдээ юу ч биш гэдэгт эргэлзэхгүй байна. Үнэндээ үхэл хагацал ч гэсэн миний хэлэх муу мэдээний дэргэд юу ч биш. Яагаад гэвэл хүн бүр үхэлтэй нэг л өдөр нүүр тулах болно. Миний хэлэх муу мэдээ бол бас л бүх ард түмэн буюу бүх хүн төрөлхтөнд хамаатай хамгийн, бүр хамгийнаас хамгийн муу мэдээ юм. Үхэл ч тэр муу мэдээний дэргэд юу ч биш гээд бод доо! Тэр мэдээ бол бүх хүн төрөлхтөн үхэлтэй нүүр тулсныхаа дараа мөнхөд асах галтай тамд орох шийтгэл юм. Тамд орох шийтгэлийн тухай Библийн олон хэсэгт маш хангалттайгаар дурдсан байдаг. (Дуулал 9:17; Сургаалт үгс 15:11, 15:24, 23:14; Езекиел 18:20; Матай 10:28, 13:41-42, 13:50, 16:19, 25:41, 25:46; Марк 9:43; Үйлс 2:27; 2Тесалоник 1:9; 2Петр 2:4; Иуда 1:7; Илчлэл 19:20, 20:23-24, 21:8) Би тэндээс хэдхэнийг нь та бүхэнд уншиж өгье. Дуулал 9:17 “Бурханыг мартдаг бүх үндэстэн, гэм буруутнууд Үхэгсдийн орон уруу буцна.” Матай 13:41-42 “Хүний Хүү тэнгэрэлч нараа илгээхэд тэд бүдрүүлэх бүх саад ба ёс бусыг үйлдэгчийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд, галтай зууханд хаяна. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй.” Хүн бүр тамд орох шийтгэлтэй. Энэ бол энэ дэлхий дээрх хамгийн муу мэдээ. Үүнээс хэн ч мултарч чадахгүй. Энэ тухай та сонсмооргүй байсан ч сонсох ёстой, мэдмээргүй байсан ч мэдэх ёстой юм. Зүйрлэвэл та гал руу орж яваа. Хэн ч тэр шийтгэлийг болиулж чадахгүй. Таны эргэн тойрны хүмүүс, таны найз нөхөд, хамаатан садан, тэр байтугай буяныг бурзайтал хийсэн ч, ажлаа сайн хийсэн ч, ямар ч сайн үйлс хийж Санта ба Өвлийн өвөө болсон ч та тамд орох шийтгэлээс мултарч эс чадна. Тамд орох нь таныг энэ дэлхийд мэндлэхэд л танд өгөгдсөн шийтгэл. Ideree-ийн “Inner Javkhlan” гээд хошин шогийг та мэдэх үү? Тэрэн дээр гардаг шиг та inner sinner буюу угаасаа та гэмтэй. Та ямар нэг гэмт хэрэг хийгээгүй, ямар нэг муу зүйлс хийгээгүй байсан ч та тамд орох шийтгэлтэй. Яагаад гэвэл та төрөхөөсөө л гэмт мөн чанартай байсан юм. Та сайн муу ямар ч зүйл хийсэн ч, хийгээгүй байсан ч тамд орох хувь тавилантай. Өөрөөр хэлбэл таны үйлсээс үл хамааран та тамд орох ёстой гэсэн үг. Энэ бол хатуу ч гэсэн үнэн үг. Сонсмооргүй, хүлээж авмааргүй, эвлэрмээргүй байсан ч та тамд орох шийтгэл авсан.
Гэвч нэг сайхан мэдээ байна. Нөгөө тэнгэрэлчийн хэлсэн үг одоо ч хүчинтэй. Тэр үг тухайн үедээ болоод өнгөрсөн үйл явдалд л хүчинтэй байсангүй. Та яасан, айсан уу? Би тамд орох нь байна, яана аа гэж дотроо уйлсан уу? Үхтлээ айж, өнөөдрийн зовлон нь юу ч биш гэж өөрийн эрхгүй бодогдсон уу? Тэгвэл намайг сонс! “Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.” Тийм ээ, Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. Та одоо айх хэрэггүй, та одоо гуниглах хэрэггүй. Та тамд орно гэж өөрийгөө яллах хэрэггүй. Одоо тамаас, үүрд мөнх асах галт шийтгэлээс мултрах нэг зам байна. Тэр бол Аврагч Христ Есүст итгэх юм. Зөвхөн Түүнд л итгэвэл та тамын шийтгэлээс мултрах болно. Зөвхөн тамаас мултраад зогсохгүй мөнхөд баяр хөөрөөр бялхах Мөнхийн улсад орох юм. Есүст итгэхэд л та Мөнхийн улсын иргэн болох болно. Энэ л мэдээ бүх ард түмнийг баярлуулах хамгийн сайхан мэдээ. Тийм ээ, бидний Аврагч Есүс Христ мэндэлсэн баярыг бид тэмдэглэж байна. Есүст итгэхгүй бол ямар ч буянтан, ямар ч алдартан, эрх мэдэлтэн, мэдлэгтэн, тэрбумтан Мөнхийн улс буюу диваажинд орж чадахгүй. Та тамд орохоос бүү ай. Энэ амьдралдаа та гаргаж болох хамгийн чухал шийдвэр бол Есүст итгэх юм. Мэдээж олон сайн муу шийдвэрүүдийг та амьдрах хугацаандаа гаргаад явах нь тодорхой. Гэхдээ хамгийн чухал нь Есүст итгэх. Үүнээс илүү чухал шийдвэр байхгүй. Үүнээс илүү ач холбогдолтой, нандин шийдвэр гэж энэ дэлхийд байхгүй. Та одоо л шийдвэр гаргахгүй бол хэзээ энэ дэлхийгээс одохоо үл мэдэх учир оройтсон байхыг үгүйсгэхгүй. Энэ дэлхийгээс одлоо л бол Мөнхийн улс, эсвэл тамд орохын аль нэгтэй нь нүүр тулах болно. Тэр үед та бэлэн үү? Энэ шийдвэр таны юунаас ч, хэнээс ч үл хамаарах шийдвэр байх ёстой.
Есүс таны төлөө энэ дэлхийд мэндэлсэн. Мэдээж Есүсийн мэндэлсэн өдрийн талаар теологийн болон түүхийн янз бүрийн маргаан байдаг. Гэхдээ л Есүс энэ дэлхийд мэндэлсэн нь түүхэн үнэн. Та Есүст итгэвэл Мөнхийн улсад орох болно. Иохан 3:16-17-д “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно. Учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар Хүүгээ ертөнцөд илгээсэн билээ.” Ийм л гайхамшигтай мэдээ Библи дээр байна. Та Есүст итгэж, Түүнд итгэлээ өгөөрэй. Бурхан таныг Мөнхийн улсад оруулах болно.
Хэрэв бид Библийн энэ хэсгийг үргэлжлүүлэн харвал шоу буюу party жинхэнэ утгаараа болж байгааг харж болно. 13-14-р эшлэлүүдийг хараарай. “Гэнэт өнөөх тэнгэрэлчийн хамт үй олон тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан
—Дээр өндөрт алдар нь
Бурханд байх болтугай,
Доор газарт амар тайван нь
Түүний тааллыг олсон
хүмүүст байх болтугай гэцгээв.”
Wow! Тэнд байсан бол тэд үнэн утгаараа шоудаж байгааг нүдээрээ харах болно. Зарим нэг хүмүүс шоуддаг байх тээ? Хэрэв тэнд байсан бол та өөрийнхөө шоуддагийг хараад үнэхээр хулхины шоуддаг юм байна л гэж бодох байсан. Шоудвал шоудсан шиг шоуд, чадахгүй бол … царайл гэж хэлмээр байна. Хүндэтгэлийн цуглааны дараа өнөөдрийн үйл ажиллагаа шоугаар үргэлжилнэ. Яагаад шоудах гээд байгаа юм бэ гэж үү? Яагаад гэвэл таны, миний, та бидний төлөө, бүх хүн төрөлхтний төлөө Аврагч Есүс мэндэлсэн юм. Тэр үйлсэд нь баярлаж бид шоудах гээд байгаа юм, тэр үед тэнгэрэлч нар болон хоньчид ч шоудсан юм. Хэдүүлээ шоудацгаая. Гэхдээ утга учиргүйгээр биш, архи дарстай ч биш, харин Аврагч Есүс мэндэлсэнд баярлаж хамтдаа баярлацгаая. Энэ шоуны утга учир нь зөвхөн Есүс Христ