2019 оны Галат 7-р хичээл (11.02)

Эрх чөлөө

Галат 5:1-15
Гол эшлэл : 5:13

1. Христ бидэнд ямар эрх чөлөөг өгсөн ба үүнийг сахихын төлөө яах хэрэгтэй вэ (1)? Хэрэв тэд хозлох ёслолыг хүлээн авбал юу болох вэ (2-4)?
2. Бидний хүлээж буй зүйл нь юу ба үүнийг биелүүлэх ганц арга зам нь юу вэ (5-6)? Галатчуудын анхны итгэлийн амьдрал ямар байсан бэ (7a)? Гэтэл тэд яагаад үнэнд дуулгаваргүй болсон бэ (7б)? Хуурамч үзэл бодлын онцлог юу бөгөөд хуурамч багш нарын төгсгөл юу болох вэ (8-10)?
3. Паул өдийг хүртэл яагаад ингэж их хавчигдсаар байна вэ (11)? Паул хуурамч багш нарыг юу болоосой гэж хүсэж байна вэ (12)? Бид хавчигдан зовсон ч яагаад загалмайн сайнмэдээг үргэлжлүүлэн дэлгэрүүлэх хэрэгтэй вэ?
4. Христийн дотор олсон эрх чөлөөгөө яаж ашиглах аюул байна вэ (13)? Харин эрх чөлөөгөө хэрхэн ашиглах хэрэгтэй вэ (13б, 14)? Хайраар бие биедээ үйлчлэхгүй бол ямар золгүй явдал гарах вэ (15)?

өмнөх нийтлэл2019 оны Галат 5-р номлол (10.20) Б. Баярмагнай
Дараагийн нийтлэл2019 оны Галат 6-р номлол (10.27) Б. Баярмагнай