Өдөр бүрийн хоол /2026.10.01/

АНХНЫ МИССИОНЕРЫГ ИЛГЭЭСЭН НЬ

Үйлс 13:1-12

“Тэднийг Эзэнд үйлчилж, мацаг барьж байх үед нь Ариун Сүнс-Би Өөрийнхөө ажлыг хийлгэхээр Барнаб, Саул нарыг дуудсан тул тэднийг томилогтун гэв.”(2)

Антиох цуглаан нь харь газарт байгуулагдсан цуглаан байв. Харин тэр цуглааныхан Ариун Сүнсний удирдлагын дагуу цуглааны түүхэнд анхны миссионерыг илгээсэн билээ.
1. Барнаб, Саул нарыг илгээсэн Антиох чуулган (1-3)

Антиох чуулганд чадвартай эш үзүүлэгчид болоод Библийн багш нар байв.(1) Тэд Эзэнд үйлчилж мацаг барьж байх үед Ариун Сүнс Барнаб, Саул хоёрыг Өөрийнхөө ажилд томилогтун гэв.(2) Энэ хоёр бол Антиох чуулганыг үүсгэн байгуулагчид бөгөөд багана шиг түшиг тулгууртай хүмүүс байв. Гэсэн ч Ариун Сүнс энэ хоёрыг сонгож, миссионероор илгээ гэж тушаасан билээ. Хэрвээ энэ хоёр хүнийг илгээгээд явуулчихвал Антиох чуулган сүйрэх юм шиг санагдаж болох юм. Гэвч Антиох чуулган Ариун Сүнсний тушаалыг идэвхтэй дагав. Ингэснээрээ Антиох чуулган нь чуулганы түүхэнд миссионеруудыг илгээсэн хамгийн анхны цуглаан болов. Бид ч өнөөдөр Ариун Сүнсний удирдлагыг даган бусад үндэстнүүд уруу сайн мэдээний ажилчдыг илгээх хэрэгтэй.

2. Ариун Сүнсээр дүүрэн болсон Паул (4-12)

Ариун Сүнсээр илгээгдсэн хоёр хүн Кипр болон Паф хүртэлх бүх нутгуудаар явахдаа захирагч Сергио Паул гэдэг хүнтэй уулзав. Тэрээр ухаалаг хүн байсан бөгөөд Барнаб, Саул хоёрыг дуудаж Бурханы үгийг сонсох гэв.(7) Тэгэхэд шидтэн Елум хэмээх хүн тэднийг эсэргүүцэж, захирагчийг итгэлээс холдуулахыг санаархжээ. Энэ үед Паул Ариун Сүнсээр дүүрэн болж, Елумыг зэмлэн харааж, сайн мэдээг саатуулагчийг зайлуулав.(10-11) Сайн мэдээний ажлыг хийх үед энэ мэт саад бэрхшээл зайлшгүй тохиолддог. Энэ үед түүнтэй тохиролцох юм уу, эсвэл хийх гэж буй ажлаа хойшлуулж болохгүй. Харин Ариун Сүнсний хүчийг авч, түүнтэй хатуу тэмцэлдэн зайлуулах хэрэгтэй.

Залбирал: Эзэн минь ээ! Би Ариун Сүнсний тушаасныг биелүүлж чадахыг гуйж байна. Манай цуглаан Ариун Сүнсний удирдлагыг даган дэлхийн миссионы ажилд идэвхтэй оролцоход туслаач.

Нэг үг: “Миссионерыг илгээдэг цуглаан”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.09.29/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.09.30/