ЗАЛБИРЧ БУЙ ИЕРУСАЛИМ ЦУГЛААН
Үйлс: 12:1-17
“Петрийг шоронд хоригдож байхад чуулган Бурханд хандаж түүний төлөө хичээнгүйлэн залбирч байв.”(5)
Сайн мэдээний ажил Антиох хүртэл өргөжих үед Иерусалим цуглаанд улс төрийн хавчлага явагдах болов. Элч Иаковыг барьж алсан Херод хаан Иудей хүмүүсийн баярлаж байгааг хараад Петрийг барин шоронд хийжээ. Энэ үед Иерусалим цуглааныхан яасан бэ?
1. Петрийн төлөө гуйж буй цуглааныхан (1-5, 12) Итгэгчид дэлхийн эрх мэдлийн өмнө хүчгүй сул дорой мэт харагдсан ч айж сэтгэлээр унаагүй. Тэд Петрийн төлөө сэтгэл нэгдэн хичээнгүйлэн гуйв.(5б) Петрийг шоронгоос гарч дэргэд нь ирэх үед ч олуулаа цуглаад залбирч байсан.(12) Бид хүчгүй сул дорой боловч зоригтой байж чаддаг нь Бурхан бидний гуйлтыг сонсдог учраас юм. (1Иохан 5:14)
2. Гуйлтад хариулсан Бурхан (6-17) Петр давхар гинжээр гинжлүүлэн шоронд хоригдож байсан ч сайн унтаж байсан.(6) Тэр үед Эзэний тэнгэр элч Петрийг сэрээв. Түүнийг сэрэхэд гинж нь мултран унав. Петр тэнгэр элчийг дагаж төмөр хаалганд хүрмэгц хаалга ч өөрөө нээгдэв. Тэр гадагшаа гараад сэхээ орж Эзэн тэнгэр элчээ илгээж, өөрийг нь шоронгоос гаргасныг мэдэв.(11) Итгэгчид ч үүнд сайн итгэж чадахгүй байсан.(15-16) Бурхан итгэгчдийн гуйлтыг сонсож Петрийг шоронгоос чөлөөлж өгчээ. Гуйлт нь дэлхийн эрх мэдлийн хажууд ямар ч хүчгүй зүйл мэт санагдана. Гэвч Бурхан амьд оршин байдаг учраас зөвт хүмүүсийн гуйлтыг сонсон хариулдаг юм. (Иаков 5:16) Ийм Бурхан хамт байгаа тул гуйлт залбирал нь итгэгчдийн хамгийн сайн зэвсэг билээ.
Залбирал: Эзэн минь! Надад хамгийн сайн зэвсэг болох гуйлт байгааг ухааруулсанд баярлалаа. Манай цуглаан ч аливаа асуудлуудын өмнө хичээнгүйлэн гуйдаг цуглаан болоход туслаач.
Нэг үг: “Миний гуйлтыг сонсдог Бурхан”