Бослогыг дарсан Иоаб
2Самуел 20:1-26
“Иоаб Израилийн бүхий л цэргийн удирдагч болов. Иехоиадагийн хөвгүүн Бенаиа херетчүүд болон пелетчүүдийн удирдагч байв.”(23)
1. Амасаг алсан Иоаб (1-13)
Иоаб уг нь Давидын цэргийн удирдагч байв. Гэвч Абсаломын бослогын асуудал шийдэгдсэний дараа Давид бүх Израилийн сэтгэлийг нэгтгэхийн тулд бослогыг удирдаж байсан Амасаг цэргийн удирдагч болгов. Тэгтэл Шеба гэгч нэгэн хүн дахиад үймээн дэгдээв. Тиймээс Давид Амасаг дуудаж цэрэг цуглуулан энэ асуудлыг шийдэхийг хүссэн боловч тэрээр хааны хэлсэн хугацаанд үүргийг биелүүлж чадалгүй удаашруулав. Байдал нэн эгзэгтэй байсан тул Давид Иоабын дүү Абишаиг удирдагчаар томилон Шебагийн үймээнийг даруулахаар шийдэв. Ингээд Иоаб Абишаитай хамт бүх хүчит цэргүүдийг дагуулан гарав. Тэднийг Гибеон дахь нэгэн бул чулууны дэргэд байхад Амаса тэдэнтэй уулзахаар ирэв. Харин Иоаб өөрийн байр суурийг дахин олохын тулд Амасад мэндлэх дүр үзүүлэнгээ илдээр түүний хэвлий уруу дүрэв. Иоаб өөрийн эрх мэдлийг алдахгүйн тулд юу ч хийж чадах харгис хүн байв.
2. Бослогыг дарсан Иоаб (14-26)
Шеба нэгэн хот уруу зугтан тэндээ орогнов. Иоаб хотын харалдаа далан босгож, хэрмийг нураахыг оролдов.(15) Ийнхүү Шеба гэгч нэг хүнээс болж гэмгүй олон хүн устгагдах аюултай болов. Энэ үед тэр хотоос нэгэн ухаалаг эмэгтэй гарч ирэн Иоабыг ятгасны дараа хотын ардуудтай хамт Шебаг алж, түүний толгойг Иоаб уруу шидэв.(22) Ингэснээр тэр хотынхны цус асгарахаас хамгаалж чадав. Ийнхүү Шебагийн бослого намджээ. Иоаб бол Давидад үнэнч бөгөөд чадварлаг цэрэг байсан. Гэвч тэр өөрийн үйлчилж буй Давидын сэтгэлийг ойлгохгүй, өөрийнхөөрөө үйлддэг сул талтай байв.
Гуйлт: Эзэн минь! Би Таны сэтгэлийг мэдэхгүйгээр өөрийнхөөрөө үйлдсэнээр Таныг гуниглуулахгүй байхад минь туслаач.
Нэг үг: Эзэний сэтгэлийг мэдэн, Түүнд үнэнчийг өргөе.