Ард түмний зовлонг тайлж өгдөг удирдагч
2Самуел 21:1-22
“Ингээд тэд хааны тушаасан ёсоор бүгдийг үйлдэн, Саул болон түүний хөвгүүн Ионатаны ясыг Бениамины нутгийн Зела дахь эцэг Кишийнх нь булшинд оршуулав. Түүний дараа энэ нутгийн талаарх залбирал болон гуйлт Бурханд хүрэв.”(14)
1. Ард түмний гашуудсан сэтгэлийг тайлж өгсөн Давид (1-14)
Давидын үед гурван жилийн турш өлсгөлөн болов. Тиймээс Давид Эзэнээс асуухад Бурхан Гибеон хүмүүсийг алсан Саулаас болсон гэдгийг хэлж өгөв.(2) Иошуагийн үед Израиль гибеончуудыг өөрсдийнхөө нутагт хамт амьдруулахаар Эзэний өмнө гэрээ байгуулжээ.(Иошуа 9:3-27) Гэтэл Саул израильчуудад таашаагдахын тулд гибеончуудыг устгаж, Бурхантай байгуулсан гэрээг зөрчжээ. Үүнээс болж Бурхан өлсгөлөнгөөр шийтгэсэн.(Дуулал 10:18)
Тэгээд Давид Саулын хөвгүүдээс долоон хүнийг олж гибеончуудад тушаав. Тэгээд гибеончууд тэднийг Эзэний өмнө уулан дээр дүүжилж алав.(9) Энэ явдлаас болж хоёр хөвгүүнээ алдсан Саулын татвар эм Ризпа үхсэн хөвгүүдийнхээ цогцсыг сахин гашуудаж байв. Энэ тухай сонссон Давид тэр хоёр хөвгүүнийг Саулын болон Ионатаны шарилтай хамт оршуулснаар хүүгээ алдсан эхийн гашуудсан сэтгэлийг тайвшруулж өгөв. Давид ийнхүү ард түмнийхээ сэтгэлийн уй гашууг тайлж өгөхөд Бурхан энэ тэр нутгийн талаарх залбирал болон гуйлтыг сонсон бороо оруулав. Удирдагч хүн эрх мэдлээрээ ард түмнийг зовоох бус, харин зовлон дунд уйлж буй хүмүүсийг тайвшруулах хэрэгтэй.
2. Давидын хамтран зүтгэгчид (15-22)
Давид өөрийн цэргүүдэд “Израилийн гэрэл” хэмээн хүндлэгдэж байлаа.(17б) Давид Эзэний сэтгэлд нийцэн, Түүнийг хичээнгүйлэн дагаж амьдарснаар өөрийн ард түмнийг гэрэлтүүлдэг “Эзэний гэрэл” болжээ.
Гуйлт: Эзэн минь! Хэцүү байдалд орон зовж буй сул дорой хүмүүсийн сэтгэлийг тайвшруулж чаддаг Давид шиг удирдагчаар төлөвшин өсөж чадахад туслаач.
Нэг үг: Ард түмний уй гашууг тайлж өгдөг удирдагч