2026 оны Гэтлэл 14-р хичээлийн асуулт (09.06)

Арван хуулийг өгсөн Бурхан

Гэтлэл 20-р бүлэг
Гол эшлэл: 20:3
1. Арван хуулийг хэн өгч байна вэ (1)?Бурхан Израиль ард түмэнд тушаалуудыг өгөхөөс өмнө яагаад Өөрийгөө Аврагч Эзэнээр таниулж байна вэ (2)?
2. Эхний тушаал нь Бурханд хэрхэн хандахыг тушааж байна вэ (3, Мт22:37,38)? Гэвч хүмүүс яагаад бурхдыг өөртөө байлгадаг вэ (Ром1:21,22)?
3. Яагаад ямар ч дүрсийг хийж болохгүй гэж хоёр дахь тушаалд тушааж байна вэ (4,5а, Иох4:24)? Бид хиймэл шүтээнүүдэд үйлчлэхэд Бурханы сэтгэл яадаг ба ямар үр дагавар авчирна гэж байна вэ (5б)? Харин Бурхан Өөрийг нь хайрлан тушаалыг нь сахигчдыг хэр удаан ерөөн гэж байна вэ (6, Дуул 30:5)?
4. Хүмүүс яагаад Бурханы нэрийг хоосон дурдаж болохгүй вэ (7, Мт6:9, Дуу111:9)? Амралтын өдрийг хэрхэн сахь гэж байна вэ (8-11, Мк2:27,28,3:4)?
5. Эцэг эхдээ хэрхэн хандахыг тушааж байна вэ (12а, Еф6:1-3)? Тэгэхэд ямар амлалт байна вэ (12б)? Зургаа дахь тушаалын үндсэн санаа нь юу вэ (13, Эх9:6, Мт5:22, 1Иох3:15)? Хүн яагаад завхайрч болохгүй вэ (14, 1Ко6:18-20, Мт5:27,28)? Завхайрлын үр дагавар хэр ноцтой вэ (1Ко6:9,10, Илч21:8)?
6. Хүн яагаад хулгай хийдэг ба түүний оронд яах хэрэгтэй вэ (15, 1 Тс4:11, 12, 2Тс3:10,11)? Ес, арав дахь тушаал нь хөршүүддээ хэрхэн хандахыг тушааж байна вэ (16-17)? Арав дахь тушаал бусад тушаалуудаасаа аль талаар өөр байна вэ?

өмнөх нийтлэл2026 оны Гэтлэл 13-р номлол (08.30) Н. Ариунболд хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.09.02/