Тахилчдын хаант улс, ариун үндэстэн
Гэтлэл 19:1-25
Гол эшлэл: 19:6
- Израилийн хөвгүүд хэзээ Синаи цөлд хүрсэн бэ(1-2)? Бурхан тэднийг энд удирдсан зорилго юу вэ? (3:12) Бурхан тэднийг египетчүүдээс хэрхэн авран, ямар хайраар хайрласан бэ (3-4, Д.х 32:11-12)?
- Бүх дэлхий хэнийх вэ (5с)? Бурхан Израилийг бүх үндэстний дундаас юу болгон гэж байна вэ (5б)? Бурханы үнэт өмч болох нь хичнээн их ивээл болох вэ? Тэд үүний төлөө яах хэрэгтэй вэ(5а)? Бурхан Израилийн ард түмэнд ямар агуу хүсэл тааллыг тавьсан бэ (6)? Тахилчдын хаант улс, ариун үндэстэн болох нь яахыг хэлж байна вэ? Үүн дотор Бурханы тэдэнд тавьсан хүсэл найдвар хэрхэн харагдаж байна вэ?
- Тэгэхэд бүх ард түмэн хэрхэн хариулсан бэ (7-8)? Бурхан Мосед яагаад өтгөн үүлээр очно гэсэн бэ (9)?
- Бурхан Синаи уулан дээр бууж ирэхийнхээ өмнө ард түмнийг хэрхэн бэлдүүлсэн бэ (10-15)? Бурхан Синаи уулан дээр хэрхэн заларсан бэ (16-20)? Бурхан ард түмнийг Өөртөө ойртуулахгүйн тулд яагаад хатуу анхааруулсаар байна вэ (21-25)?