2026 оны Гэтлэл 12-р номлол Галаа Петр (26.08.09)

Эзэн миний туг

Гэтлэл 17, 18-р бүлэг
Гол эшлэл 17:15

“Мосе тахилын ширээ барьж, түүнийгээ “ЭЗЭН миний туг” гэж нэрлээд.”

Бид өмнөх номлолоор Бурхан Израил ард түмнийг цөлөөр удирдаж буйг, Хэдийгээр тэд боолын сэтгэлгээнээсээ салахгүй, итгэлгүй гомдолдог байгаа ч тэдэнд итгэлийг, Бурханы ард түмний итгэлийн амьдралыг эхнээс нь зааж сургаж, суурийг тавьж буйг сурсан.
Өнөөдөр үргэлжлүүлэн итгэлийн суурь болсон чухал сүнслэг нууцуудыг үзэх болно. Өнөөдрийн зарлиг бол Рефидимд болсон үйл явдлуудын тухай юм. Бурхан Эзэн Израилийн хөвгүүдийг Син цөлөөс Рефидим руу хөтөлсөн. Гэтэл тэнд тэд дахин уух усгүй болно. Израиль ард түмэн дахин Эзэнд үл итгэн Мосегийн эсрэг гонгинолдов. Харин Бурхан хаднаас ус гаргаснаар Өөрийгөө тэдний дунд байгааг дахин харуулах болно. Мөн Бурхан ялалтыг өгдөг гол хүчин зүйл бол залбирал гэдийг суралцах болно. Энэ цагт зарлигаар дамжуулан бидний дунд буй Бурхан ба сүнсний дайнд ялалт байгуулах нууц аргын тухай сурч чадахыг хүсэн гуйж байна.
1. Хаднаас ус гаргасан Бурхан (17:1-7)
1-г үзээрэй Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Эзэний тушаалаар Син цөлөөс хөдлөн явсаар Рефидимд буудалав. Рефидим (Еврей хэлээр: רְפִידִים) гэдэг нь “амралтын газар”, “түшиг тулгуур” эсвэл “сэргэлт” гэсэн утгатай еврей гаралтай үг юм. Тиймээс гол горхи, булан шанд арвин амархад тохиромжтой сайхан газар байсан юм шиг байна. Гэтэл тэднийг очих үед нь ган гачигаас болж гол ус нь татарсан байв. Цөлд цангаж явсан тэд Рефидимыг ус ихтэй гэж найдсан боловч ус үгүй байхыг хараад ихэд сэтгэлээр унасан байх. Одоо 2-р эшлэлийг үзээрэй. Ард олон Мосетэй маргалдан “Бидэнд уух ус өг” гэв. Маргалдсан гэдэг нь амь тавин ширүүн маргалдсан гэсэн үг. Бүр болохгүй бол Мосег чулуудаж алахд ч билэн тэгж дайрч давшилж байсан. Тэд Мосегийн эсрэг гонгинолдон, та юунд биднийг Египетээс авчран, биднийг болон үр хүүхэд, мал сүргийг маань цангааж алах гэж байна вэ? Хэмээн зохисгүй, эрээ цээргүй аашилж гарав. Энэ байдлыг харсан Мосед ямар байсан бол? Ард түмэн ойлгох ёстой дараах хэдэн зүйл байсан. Үүнд 1-рт: Мосе тэднийг дагуулж, удирдаагүй Эзэн Бурхан удирдсаар байгаа. 2-рт: Мосе тэдний уух усыг ширгээгээгүй. Ер нь амьдралд, тэр дундаа цөл газарт юу ч тохиолдож болно. 3-рт: Өнгөрсөн хугацаанд Бурхан тэдэнд юу үйлдэж, ямар ивээл үзүүлж байсаныг санах хэрэгтэй байсан. Улмаар дахин хүнд байдалд ормогцоо Бурханд итгэж, найдан амьдрах нь тэдний хийх хамгийн чухал зүйл байсан. Гэвч тэдний Мосед хандаж буй хандлага нь амин хувиа бодсон, хүний өмнөөс амьдарч байгаа мэт гонгинолдсон, итгэлгүй, Бурханыг сорьсон зохисгүй гэмт үйлдэл байсан. Ийм тэднийг Мосе хүлцэн тэвчихийн аргагүй байсан байх аа. Мосе бүр орхиод зугтмаар байсан болов уу?
Тиймээс Мосе Эзэнд хандан хашхиран, Би энэ ард түмнийг яах вэ? Жаахан удвал тэд над руу чулуу шидэх болно гэв. Үнэхээр нөхцөл байдал хүнд хэцүү болсон учраас Мосе Бурханд үнэн бодит байдлыг хэлж байна. Би юу хийхээ мэдэхгүй байна аа, Та надаар дамжуулж юу хийлгэмээр байна вэ? Намайг яах ёстойг минь хэлж өгөөч гэж тусламж гуйн Бурханд хандаж байна. Учир нь Мосе итгэлтэй төлөвшсөн нэгэн болж өссөөр байгааг эндээс харж болно. Өөрийн санаа бодолдоо түшиглэх бус, тэднийг орхин бус гагцхүү Бурханд итгэж найдах нь чухал гэдийг Мосе бодитоор үйлдэж байна. Мөн хоньчны сэтгэлээр эцэс хүртэл Бурхан дотор тусалж, үйлчилгэхээр хичээж байна.
Харин Израилчуудын хувьд Уг нь тэд Фараоны харгис дарангуйлал ба эрхшээлээс чөлөөлөх өдрийг л тэсэж ядан хүлээж /Эхл2:23б/, Бурхан Мосег илгээхэд толгой бөхийн талархаж байсан. /Эх4:31/ Мөн Бурханы агуу хүч ба хайраар, Египетийн боолчлолоос аврагдсаныг биеэрэй амссан. Харин тэд асуудал тулгарах болгонд Мосегоос болж албадлагаар Египетээс гарсан мэт бүх бурууг Мосед тохон гомдоллож байв.
Ийм тэдний амархан гомдолдог зуршил нь цөлийн 40 жилийн турш архаг өвчин шиг эдгэрдэггүй байсан. Эцэст нь тэд энэ гэмийн зуршилаас болж Канаан нутгийг өвлөн авч чадалгүй цөлд сүйрсэн. Тийм учраас гомдоллох нь Эзэн Бурханы хүчийг үгүйсгэж, Бурханыг сорьж байгаа гэм учраас гэмших хэрэгтэй.
Энэ нь Бурханы ард түмнийг сүйрүүлэх ноцтой шалгаан болж чадна гэдгийг мэдэх хэрэгтэй. Тиймээс элч Паул ч 1Коринт 10:10,11-д “Тэдний зарим нь гомдоллон гонгинож, устгагчаар хөнөөгдсөн болохоор бид тэдэн шиг гомдол гонгиноон хийхгүй байя. Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг үеийн төгөсгөл тохиож буй бидэнд сануулга болгон бичжээ” гэж сануулсан байна.
Тэгвэл тэдний гонгиндог үндсэн асуудал нь юу вэ? 1-рт тэд асуудал тулгарах болгонд тухайн асуудлыг шийдэхэд л анхаарч, түүний цаана ажилдаг, Бурханыг хэн болохыг ухааран тунгаан боддоггүйд юм. Бид нэг асуудал тургарах нь тодорхой, гарцаагүй. Гэвч тухайн асуудал болгоноор дамжуулан Бурханыг хэн бэ? гэдгийг танин мэдэх хэрэгтэй. Тэгэхэд дахиад өөр асуудал гарвал, Бурханыг санан итгэлээр даван туулж чадна. Ингэж асуудлуудаар дамжуулан, Бурханы бидэнд бэлдсэн итгэлийн өсөлт төлөвшилийг хүлээн авах хэрэгтэй. Бидний итгэлийн амьдралын гол зорилго, зөвхөн тулгарсан асуудлыг шийдэхэд бус харин түүгээр дамжуулан, Бурханыг олж харах нь чухал байдаг.
2-рт Тэд өөрсдийн дунд оршиж буй Эзэнд үл итгэсэн. Бид ч асуудал тулгарахад Бурхан үнэхээр амьд байна уу? үнэхээр миний амьдралын дунд хамт байна уу? манай чуулганд байна уу? Манай улс, эх оронтой хамт байна уу? Хамт байгаа юм бол яагаад намайг ийм хэцүү байдалд оруулж байна вэ? яагаад туслахгүй байна вэ? Яагаад манай улс улам бүр л ялзран доройтож байна вэ? Яагаад ядуу дорой, хонь ч байхгүй ийм амьдруулж байна вэ? хэмээн Эзэнийг сорьдог. Зарим нь амаараа гомдоллохгүй ч гэсэн дотороо ийнхүү Бурханыг сорин үл итгэл дунд амьдардаг.
Мөн зарим нь хэн нэгэн хүн уруу бурууг тохдог. Улмаар үргэлж өөрийгөө хохирогчийн байр суурьт өөрийгөө тавин амьдардаг. Харин бид хэцүү үедээ итгэлийн хамтран зүтгэгчид ба сүнсний удирдагчидын эсрэг гомдоллон гонгинох хэрэггүй. Харин өөрийнхөө итгэлийн байдлыг дахин шалгаж үзэх хэрэгтэй. Мөн нэг хүний гонгиноон бусад уруу амархан тархаж, хэрүүл маргааныг үүсгэн, бүхий л улс үндэстэн, чуулганыг ч нурааж чадна гэдгийг ч санах хэргэтэй. Ялангуяа бид сайн ч, муу ч, ямар ч байдлын дунд Эзэн бол амьд, бидний дунд оршиж байгаа гэдэгт итгэн бүхий л тохиолдож байгаа зүйсдээ талархахыг сурах хэрэгтэй. Хэцүү асуудлуудын дунд ч гэсэн Бурханы таалал удидлага байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Тэгэхэд бид асуудлуудын дунд ч баяр хөөртэй амьдарч чадна.
Эндээс талархал алсрах тусам гомдлол автоматаар бий болж байдаг гэдийг сурч болно. Талархаж мэддэггүй, чаддаггүй хүнд гомдол бий болсоор л байх болно. Тийм ч учраас нөхцөл байдалаас үл хамааран “Бүх зүйлд таларх. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурханы хүсэл мөн” /1Тес 5:18/ гэсэн тушаалыг бидэнд өгсөн. Өнгөрсөн хугацаанд бидэнд үзүүлсэн бүх гэм нүгэлийн өршөөл уучлал, ивээл, ерөөл, Аврал Бурханы агуу хүч, хайрыг энэ бүхнийг тунгаан бодож, дурсан санах юм бол өөрийн эрхгүй талархал өргөх болно. Хэчнээн хэцүү байсан ч гомдолмоор байсан ч гомдлол гарахгүй харин талархал өргөх болно. Бид талархаж эхэлэх юм бол Бурхан алдаршиж эхлэх болно. Бид талархаж амьдрах юм бол бид бусдад ерөөл болох болно. Бид талархаж бүрд итгэлийн ахан дүүсдээ урам өгөх болно. Талархал өргөхөд ямар ч асуудал тулгарсан Бурханы хүч чадлаар даван туулж чадна.
Бурхан Мосегийн гуйлтанд хариулсан. 5,6-г үзээрэй Бурхан Мосег таягаа авч хадыг цохь гэв. Хаднаас ус урсан гарах нь боломжгүй юм. Харин Мосе төгс хүчит Бурханд итгэн тэр ёсоор үйлджээ. Тэгээд хаднаас ус урсан, хоёр сая ард түмэн ба тэдний мал сүргийг хүртэл усалж тэнд тэд хэсэг хугцаанд буудалсан.
Хаднаас ус гаргасан Бурхан хэн бэ? 1-р байхгүйг байгаагаар нь дуудагч төгс хүчит Эзэн юм. 2-рт Сонгосон ард түмний дунд буй Эзэн юм. Ард олон Рефидимд усгүй гээд Эзэн хамт байгаа гэдэгт үл итгэн сорьсон. Харин Бурхан хаднаас ус гаргаснаар тэдний дунд байгааг тод харуулсан юм. Бурхан сонгсон ард түмнээ хэзээ ч орхидоггүй. Бурхан ямарч асуулдын дунд тэднтэй хамт байсаар байдаг. Харин үүнд итгэхгүй байгаа нь асуудал болдог. Мосе тэдний үл итгэл ба гонгинсон гэмийг сануулан дахин давтахгүйн тулд тэр газрыг Масса ба Мериба гэж нэрлэв(7). Тэд энэ нэрийг санан, ямар ч асуудал дунд Эзэн хамт байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Бурхан бол бидний сорих нэгэн бус харин зөвхөн итгэж, түшиглэх нэгэн билээ. Харин сатан байнга Бурхан хамт байна уу? үгүй? гэсэн эргэлзээг төрүүлэн биднийг хүн ба нөхцөл байдалд гомдоллоход хүргэдэг. Харин энэ үед үл итгэл ба гомдоллын сэтгэлийг даван дийлж, Эзэн хамт байгаа гэдэгт бат итгэн итгэлээр урагшлах хэрэгтэй.
3-рт энэ үйл явдлаар Бурхан хожим Есүсээр дамжуулан хүн төрлөхтөнд амийн ус өгнө гэдгийг урдчилан харуулсан. Еврей хэл дээр хадыг “а роцк бус тхэ роцк” гэснээр онцгой нэгэн хадыг заажээ. Элч Паул 1Ко10:4-д “Тэр хад нь Христ байв” гэв. Бурхан үл итгэлээр дүүрэн ард түмнийг таягаар цохин шийтгэх хэрэгтэй байв. Гэвч Бурхан тэдний оронд хад болох Есүсийг цохисон. Есүс загалмайд цохигдон шийтгэгдсэнээр цөлд хаднаас гарч буй ус мэт хүн төрлөхтөнд амийн үндэс болсон юм. Амилсан Есүс энэ дэлхийд Ариун Сүнсийг илгээсэнээр өөрт нь итгэгч бүхний сүнсний цангааг тайлж үргэлж дотороос амийн ус ундардаг амьдралыг бэлгэлсэн юм(Иохан 7:37-39).
2. Амалекчуудыг ялсан Израиль (17:8-16)
8-г үзээрэй Израилийн хөвгүүд Рефидимд буудалахад Амалекчууд дайрав. Амалекчууд Есавын ач хүү Амалекийн үр удам юм. (Эх36:12) Тэд уг нь Абрахамын үр удам ба Израйлчуудын төрөл садан байсан. Мөн Египетэд Израилийн төлөө Бурхан юу үйлдсэн тухай, мөн улаан тэнгисийг хуваан тэднийг гатлуулсан, талаар ч сонссон. Гэсэн ч тэд Бурханаас эмээлгүй аян замдаа ядарч зүдэрсэн, Израилийн хөвгүүд уруу довтолсон. Ялангуяа тэд ард яваа сул дорой эмэгтэй болон хүүхдүүдийг цохисон (Дэд хууль 15:17,18). Энд Бурханы хөвгүүд уруу довтолсон Амалекчуудаар сатаны ажлыг харуулдаг. Амалек аян замдаа ядарсан, хүчгүй болсон хүмүүс уруу довтолсон шиг сатан Бурханы хүүхүүдээс сүнсний тэмцэлгүй, сэрэмж алдсан, сүнсээр сул байнаа итгэгчидыг хамгийн түрүүнд сорин довтолдог.
Ийм аюултай байдалд Мосе яасан бэ? 9-г үзээрэй. Мосе юуны өмнө Иошуад тулалдах эрчүүдийг сонгон Амалекийн эсрэг байлдах тушаалыг өгсөн. Тэгээд Мосе өөрөө бол Бурханы таягыг барин толгодын орой дээр зогсох болно гэв. Энэ нь Бурханыг түшиглэн зуучлан залбирна гэсэн үг. Эгзэгтэй үед Мосе нүдэнд харагдах бүх ажил ба өөрийн арга хэмжээг хойш тавин зөвхөн залбиралд өөрийгөө зориулахаар шийдсэн. Энэ нь дайн тулааны ялалт ба ялагдал нь зэвсэгийн хүчинд юм уу, туршлагад бус гагцхүү Эзэнд найдсан итгэлийн залбирлаас шалтгаална гэдэгт бат итгэснийх юм.
10,11-г үзээрэй Иошуа Мосегийн хэлсэн ёсоор үйлдэж Амалекийн эсрэг байлдав. Иошуа дайнд туршалаггүй хүмүүстэй хамт дайны талбарт гарах нь бүтэшгүй мунхаг санагдсан ч Мосегийн үгийг дуулгавартай даган зоригтой байлдсан. Энэ үед Мосе Аарон ба Хур нартай хамт залбирахаар толгодын оройд гарав. Гэтэл сонин үзэгдэл болов. Мосе гараа өргөхөд Израль ялж, буулгахад Амалек ялж байв. Энд гараа өргөнө гэдэг нь бүхнийг бууж өгөн зөвхөн Бурханд түшиглэн залбирч байгааг харуулж байна. Ийнхүү Мосегийн тууштай, хичээнгүй залбиралын дүнд Израиль ялж, Амалекийг ялсан. Бурхан үүгээр дамжуулан Өөрт нь бүрэн найдвар тавин залбирах нь цаашдын бүх дайнд ч Израилийн ялалтыг шийдэх хамгийн чухал зэвсэг гэдгийг сургасан. Мөн гуйлтыг зогсоох нь ялагдалын гол шалтгаан болно гэдгийг харуулсан.
Бид эндээс сүнсний дайнд зуучлан залбирах нь хичнээн чухал болохыг сурч болно. Бидний итгэлийн амьдралд Амалекчууд шиг Бурханы хүүхдүүдийг унгаах гэсэн сатан чөтгөрүүдтэй тэмцэлдэх сүнсний дайн юм. Сатан чөтгөрүүд цаг ямагт залгих хүнийг хайн явж, сүнсээр сул итгэгчид уруу дайрдаг. Мөн хүний сул тал уруу ч дайрдаг. Тиймээс ийм сүнсний дайнд ялах гэвэл Бурханыг түшиглэн зуучлан залбирах нь зайлшгүй хэрэгтэй. Бид залбирахгүй бол нэг ч сүнсийг гэм ба сатааны эршээлээс аварч чадахгүй. Мөн Есүсийн дагалдагчаар босох хүртэл үргэжл зуучлан залбирах хэрэгтэй. Бид Бурханы ард түмний төлөө зуучлан залбирахад Эзэн залбиралыг нь сонсон хариулж сүнсийн дайнд ялалтыг өгөх болно. Бид туйлдсан, ялагдсан нэгний төлөө Мосе шиг гараа өргөн зуучлан залбирсанаар, ялалтыг авчирдаг итгэлийн баатарууд болон өсөж чадахыг хүсэн гуйж байна. Бидний зуучлан залбиралаар сүнсний ялалт байгуулна гэдэгт итгэж байна.
12-г үзээрэй гэвч Мосегийн гар цуцас үргэлж өргөөстэй байж чадахгүй болов. Тэр өөрөө гараа өргөх ямар ч хүчгүй болсон. Тэгэхэд Аарон Хур нар чулуу авч Мосег түүн дээр суулгав. Тэгээд хоёулаа нэг нэг талаас нь Мосегийн гарыг түшив. Тийнхүү нар жаргах хүртэл Мосегийн гар нь тогтвортой байв. Ингээд Иошуа Амалекчуудыг илдний ирээр ялав. Эндээс бид Аарон Хур нар удирдагч Мосед идвэхтэй туслан маш сайн хамтран зүтгэснийг харж болно. Тэд Мосег зовж ядарч байгааг зүгээр суугаад харалгүй, Түүний зовлонд оролцон нар жаргах хүртэл Мосегийн гарыг хамт түшин өргөсөн. Мосегийн гар өвддөг шиг тэдний гарч маш өвдөж ядарсан байх. Гэсэн ч тэд ямар ч гомдолгүй, Мосегийн зуучлан залбиралд хамт оролцосон. Тэд Мосетэй хамтран зүтгэхийн төлөө өөрсдийгөө зориулан, золиосыг гаргасан. Тэд Мосег удирдагч учир ганцаараа бүхнийг хийх ёстой гэж бодоогүй. Удирдагч хүн учраас сул талтай, мөн суйлддаг. Энэ үед шүүмжилж, шүүхийн оронд Бурханы ард түмний төлөөх сүнсний дайнд ялалтын төлөө хамтран зүтргэх нь маш чухал юм. Мөн хамтран залбирах нь бас чухал юм. Бурхан удирагчтай хамт хамтран зүтгэгчид залбирахад илүү сайн сонсож, сүнсний ялалт өгөн, авралы ажлыг биелүүлдэг.
Одоо 15-р эшлэлийг үзээрэй “Мосе тахилын ширээ барьж, түүнийгээ “ЭЗЭН миний туг” гэж нэрлээд.” Мосе ялалтын дараа Эзэнд зориулан тахилын ширээ барьж “Эзэн миний туг” гэж нэрэлсэнээс нь харвал Бурхан Өөрийн ард түмэнд, ялалтыг өгдөг Эзэн гэдгийг сурч болно. Дайны талбарт туг бол ялалтын билэгдэл болдог. Дайчид тугыг хараад зоригжин нэг сэтгэлээр тулалддаг. Мосе ялалтын дараа Бурханыг миний туг гэж илчилсэнээр ялалтыг авчирдаг нь өөрсдөө бус Бурхан Эзэн гэдгийг ухаарсан. ●Бурхан Өөрт нь бүрэн найдаж залбиран тулалдаг хүмүүсийн төлөө Өөрөө тулалдан ялалтыг зөвшөөрдөг билээ. 14-д Бурхан энэ ялалтын тухай номд бичин дурсгал болгохыг тушаасан. Энэ нь цаашдын Канааныг байлдан дагуулах дайнд ч Эзэнийг түшиглэх нь ялалтын гол хүч гэдгийг сануулахын тулд юм. Ялангуяа Иошуа энэ үнэнийг цээжлэн санах ёстой байв. 16-д Бурхан үргэлж Өөрийн ард түмэн урууга довтолдог Амалектэй үеийн үед дайтан эцэст нь тэднийг тэнгэрийн доороос бүр мөсөн арилгана гэв. Энэ нь Бурхан ба сонгосон ард түмний босдог сатан чөтгөрүүдийг эцэст нь Эзэн Бурхан бүрэн устгах болно гэдгийг элчилж байна.
3. Иетрог явуулсан Бурхан (18)
Эзэн Израилийн хөвгүүдийн төлөө юу үйлдсэнийг бүгдийг сонссон Иетро Мосегийн эхнэр Зиппора болон хоёр хүүтэй нь хамт түүн дээр хүрч ирэв. Иетро өдий хүртэл Бурхан Израиль ард түмнийг хэрхэн аварч удирдсан бүхийг сонсоод маш баярлан Бурханыг магтав. Тэгээд Эзэнд зориулан талархалын тахил өргөв. Харь үндэстэн, өөр шашин шүтлэгтэй (хиймэл шүтээн) Мидианы тахилч байсан Иетро энэ л мөчид итгэлийг хүлээн авч Бурханд итгэгч нэгэн болов. Улмаар албан ёсоор тэдний нэг болоод зогсохгүй, Бурханд талархалын тахил өргөж, Мөн Мосе ганцаараа хоньчны үүргийн хүнд ачааг үүрч байгааг хараад ард түмэнд үйлчлэх мэргэн ухааныг зөвөлсөн. Мосе өөрөө мэднэ гээд бардам зан гаргалгүй төлөв даруугаар хадам эцгийн зөвөлгөөг хүлээн авч, даруй хэрэгжүүлсэн. Тэрээр өөрийн санаа бодол арга барил зөв гэж зүтгэлгүй бусдын үгэнд ч анхаарч тэр нь Бурханы таалалд нийцэхэд шууд хэрэгжүүлэх даруу сэтгэлтэй нэгэн байв.
Мосе Египетээс гарсаны дараа, ард түмний хооронд гарах, олон асуудлуудыг шүүн шийдэж өгөх хэрэгтэй болсон. Тэр ганцаараа хүнд ачааг үүрэн өдөржин шүүж байв. Мосед ард түмнэд хандсан хоньчны сэтгэл хичээл зүтгэл их байсан ч илүү үр дүнтэй туслах мэргэн ухаан дутагдаж байв. Хэрэв ийм байдлаар Мосе цаашдаа ажиллах юм бол тэр удалгүй ядарч унахаас араггүй болно. Бурхан яг хэрэгтэй цагт нь хадам эцэг Иетрог илгээж, Мосед туслан ард түмэнд илүү сайн үйлчлэх мэргэн ухааныг зөвшөөрсөн. Удирдагч нь ганцаараа ажилдаг хүн биш юм. Олон хамтран зүтгэгчийг олж, хэрэгтэй хэсэгт нь зохистой итгэлтэй чадалтай хүмүүсийг босгон ажил үүргийг даатгах итгэлтэй байх хэрэгтэй.
Дүгнэлт: Бурхан ямар агуу, итгэмжтэй, хүч чадалтай болохыг дахин заан өгч байна. Дахин дахин ил итгэл гарган, гомдоллодог гэмтэй ард түмнийг орхилгүй хамт оршин байгаагаа тод илэрхийлэн өгсөн. Бурхан цөлийн аян зам мэт бидний амьрдалд ч, чуулганы дунд ч хамт оршин байдаг. Амрхан ундаг үл итгэл ба гомдоллын гэмийн зуршилыг орхин бидний дунд буй Эзэнд итгэн зөвхөн түүнийг түшиглэн залбирдаг хүмүүс болхохыг хүсэн гуйж байна. Мөн бүх зүйлд талархал өргөдөг, хамтран зүтгэдэг, зуучлан залбирдаг, хоньдын сайн хоньчдоор насан турш амьдарч чадахийг хүсэн гуйж байна. Бидний итгэлийн амьдралын туг бол ЭЗЭН Есүс юм.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.08.10/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.08.11/