2026 оны Гэтлэл 12-р хичээл (08.09)

Эзэн миний туг

Гэтлэл 17, 18-р бүлэг
Гол эшлэл 17:11,12
1. Ард түмэн ямар асуудлаар Мосетэй маргалдсан бэ(17:1-3)? Үүнд харагдсан тэдний үл итгэл хэр ноцтой байсан бэ(7, 1Коринт 10:10,11)?
2. Энэ үед Мосе ямар сэтгэлээр Эзэний өмнө очсон бэ(4)? Бурхан түүний гуйлтанд хэрхэн хариулж асуудлыг шийдэж өгсөн бэ(5,6)? Мосе тэр газрыг юу гэж нэрэлсэн бэ(7)? Бурхан энэ үйл явдлаар тэдэнд ямар итгэлийг суулгасан бэ? Хаднаас усыг гаргасан Бурхан хэн бэ? Мөн энэ үйл явдал Христийн тухай юуг билэгдэж байна вэ(1Коринт 10:4, Иохан 7:37-39)?
3. Дараа нь Израиль уруу хэн довтолсон бэ(8, Эхлэл 36:12, Дэд хууль 25:17-19)? Тэд анхны дайнд хэрхэн ялалт байгуулсан бэ(9-16)? Энэ дайнд Мосе Иошуа, Аарон, Хур нарыг үүрэг тус бүр юу байсан бэ? энэ ялалтаар дамжуулан сүнсний дайнд ялалт байгуулах хамгийн чухал арга нь юу гэдгийг Бурхан зааж өгсөн бэ?
4. Мосегийн бүх гэрчлэлийг сонсон Иетро Бурханыг хэрхэн магтсан бэ(18:1-12)? Иетрог явуулсанаар Бурхан Мосед хэрхэн урам зориг өгсөн бэ? Иетро ард түмэн үйлчилж буй Мосег хараад ямар зөвөлгөө өгсөн бэ(13-23)? Мосе хадам эцгийнхээ үгийг хэрхэн хүлээн авч хэрэгжүүлсэн бэ(24-27)?

өмнөх нийтлэл2026 оны Гэтлэл 11-р номлол (08.02) Ж. Мөнхтулга хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.08.04/