Миний зөвт байдлын Бурхан минь
Дуулал 4:1-8 (1)
Давид ‘Миний зөвт байдлын Бурхан минь’ хэмээн дуудаж залбирч байна. Тэрээр өөрийгөө хүнд хэцүү байдалд орох болгонд аварч байсан Бурханыг санаж байна. Энэхүү Бурханд хандан залбирах тоолондоо хариулж, нигүүлсэлээ хайрлана гэдэгт тэр итгэж байв. Тэрээр яг одоо өөрийг нь сонгон Хаанаар босгосон Бурханы бүрэн эрхийг үгүйсгэгчдээс доромжлол амсаж байна (2). Гэвч тэдний ийм хуурамч хуйвалдаан нь хоосон зүйл болох болно. Учир нь Бурхан Өөрийнхөө төлөө бурханлаг нэгнийг Хаанаар сонгосон бөгөөд тийм Хааны залбирлыг сонсох учраас тэр юм (3).
Бурханы бүрэн эрх зүрх сэтгэлд нь нийцэхгүй байна гээд дотроо хилэгнэж болох ч, үүнийгээ үйлдлээрээ гаргах нүглийг үйлдэхгүй байх ёстой (4). Харин ч зөвт Бурханыг хүлээн зөвшөөрч, энэхүү Бурханд найдахын тулд хичээх хэрэгтэй (5). Давидыг дагаж байсан хүмүүсийн дунд Давидад тулгарсан хүнд хэцүү байдлаас болоод сайн Бурханы бүрэн эрхэд итгэх итгэл нь ганхаж, цөхрөнгөө барсан бодолд автах хүмүүс олширч байлаа (6а). Тиймээс Давид Эзэний нүүр царайгаа өргөж, гэрлээ тусгаж өгөхийг гуйн залбирдаг (6б). Бурхан энэхүү гуйлтыг сонсож, Давидын зүрх сэтгэлд баяр баясгаланг өгсөн юм (7а). Энэхүү баяр баясгалан нь бузар муу хүмүүсийн эд материалын баялаг хөгжлөөс авдаг байсан тийм баяр баясгалантай харьцуулахын аргагүй өөр түвшний баяр баясгалан билээ (7б). Энэ бол Бурханаас ирэх бүхий л сайн сайхан зүйлсээс үүдэлтэй сүнслэг баяр баясгалан юм. Тийм учраас Давид хүнд бэрхшээл дунд ч амар амгалан хэвтэж, унтаж чадна гэж хэлж байна (8а). Учир нь түүнийг аюулгүй амьдруулагч Нэгэн бол гагцхүү ЭЗЭН мөн учраас тэр билээ (8б).
Амьдралд хэрэгжүүлэх нь: Намайг доромжлогчдоос хэн миний зөвт байдлыг гэрчлэх (нотлох) вэ? Нэг үг: Миний зөвт байдлын Бурхан