Түмэн хүн намайг бүслэн хаасан ч
Дуулал 3:1-8 (6)
Энэхүү дууллын суурь нөхцөл нь Давид өөрийн хүү Абсаломын тэрслэлийн улмаас яаран дүрвэж байх үе юм. Тэрээр өөрийнх нь дайснууд яагаад ийм олон байгааг Бурханд хандан учирлаж байна (1). Олон хүмүүс Давидыг эсэргүүцэн, “Тэр Бурханаас аврал олж чадахгүй” хэмээн ярьж байлаа (2б). Гэвч Давид өөрийнх нь Хамгаалагч бөгөөд Алдар суу нь болох гагцхүү Бурханыг л харан хашхиран залбирсан бөгөөд хариулт ирнэ гэдэгт бат итгэсэн юм (3, 4). Тэрээр энэхүү Бурханд найдан, аюултай хүнд нөхцөл байдалд ч сэтгэлийн амгалан байдлаа хадгалж чаджээ (5).
Тэрээр түмэн хүн өөрийг нь бүслэн хааж, лагерь байгуулан зогссон ч айхгүй хэмээн хашхирсан (6). Давид бол насан туршдаа дайны талбарт амьдарсан хүн билээ. Тоо томшгүй олон дайснуудад хүрээлэгдэх үеийн тэрхүү айдсыг тэрээр хэнээс ч илүү сайн мэддэг. Тэгсэн ч яг одоогийн энэ нөхцөл байдалд айхгүй хэмээн хашхирч чадсаны учир нь өөрийн Бурхандаа бат найдсаных юм. Тэрээр өөрийн Бурхандаа хандан аврахыг гуйн залбирвал, Бурхан даруй босон зогсож, дайснуудынх нь хацрыг алгадан, шүдийг нь хэмхчих болно гэдэгт бат итгэж байв (7). Гагцхүү Бурхан л ялалтыг өгч чадах Нэгэн бөгөөд Өөрийн ард түмэнд ерөөлийг буулгагч Нэгэн мөн билээ (8).
Амьдралд хэрэгжүүлэх нь: Тоо томшгүй олон дайснууд таныг хүрээлээд байна уу?
Нэг үг: Бурханд залбирснаар айдсыг даван туулагтун